Намайг Тэкү гэдэг. Одоо 15н настай урт шаргал үс цэнхэр нүдтэй Ёвроп төрхийн тийм нэг содон царайтай охин.
Аав эхлээд надад түүнийг ажлын хамтрагч гэж хэлж байлаа. Түүнийг гэдэг нь миний хойд ээж. Анх 10н настай байхад минь гэрт маань ирж ажил хийх нэрээр аавын өрөөнд ороод удаж удаж гарч ирэхдээ уруулын будгаа хацартаа нялж үсээ хааш яайш сэгсийлгэн богино банзлаа янзалсаар гарч ирэх үед нь л би энэ эмэгтэй ээжийн минь эзгүй суудлыг эзэгнэх нь ээ гэж бодсон тэр нь ч биелсэн юмдаг.
Гэхдээ аав надад хойд ээжтэй минь хамт бяцхан бишээ асар том тэсрэх бөмбөгтөй бонус өгсөн нь Жин буюу миний хойд ах .
Тэр анхнаасаа л надад дургүй байсан. Нас чацуу бие чацуу бас нэг сургууль ангид суралцдаг болхоор тэр. Ангийнхан минь бид 2ыг ихрүүд гэж боддог. Захирал маань 2 ихэр хүүхэдтэй тэр нь манай ангийн Тэкү Жин 2 гэж хүүхдүүд ярилцдаг ч гэлээ зарим нь итгэдэггүй. Аргагүй дээ бидэнд ямарч төсөөтөй зүйл байдаггүй юм чинь. Үгүй ээ яахав хөндий их зан муухай ааш хүнийг хүн гэж үздэггүй зэрэг нь л адил байх...
Өглөөний цай энэ бол хамгийн новшийн эхлэл.
Аав- Жин чи дүүтэйгээ энэ амралтаар Чэжү арал явж амарчихаад ирэх үү 7 хоног
Жин-Яах гэж
Аав- Ээж бид 2ын чинь хуримын 5н жилийн ой энэ амралтын өдрөөр таарч байгаа *жуумалзах*
•тэд гэрлээд аль хэдийн 5н жил өнгөрч. Ээж өнгөрөөд 6н жил. Хурдан байна дэндүү хурдан•
Бодлыг минь сарниулж Ээж хоолойгоо засав.
Ээж- асуултанд минь хариулахгүй хэрэг үү Тэкү
Би- *гацах* ямар асуулт
Ээж-чи ахтайгаа явах уу
Би- тэгье ээ явья *хайнгадуухнаар*
Аав-явхаасаа өмнө сэтгэл зүйчтэйгээ уулзаарай
Би- ойлголооо *маш зөөлнөөр*
Маргаашнаас амралт эхлэнэ. Маш аймшигтай 1 сар өнгөрнө.Жин гараа даллан онгоцны үйлчлэгчийг дуудав. Үйлчлэгч бүсгүй худал инээд тодруулсаар ирхэд Жин босон зогсов.
Үйлчлэгч- таньд юугаар туслах вэ
Жин- өөр суудал байхгүй юу
Үйлчлэгч- уучлаарай ноёнтоон тусгай зэрэглэлд өөр суудал байхгүй (бөхийх)
Жин хариуг сонсмогцоо амандаа үглэн угаалгын өрөөрүү явав. Харин би л гэм хийсэн амьтан шиг чимээгүйхэн суудалдаа суун үлдэв.
Бидний харилцаа сайн байж болох байсан. Гэхдээ Жиний төрсөн эцэг манай ааваас болж үхсэн гэдэг тэр аймшигт үнэнээс болж бидний дунд эвлэрэх зай үлдээгүй
#5н жилийн өмнө.
Үе тэнгийн охин хүү 2 савлууран дээр суун тэнгэрт хүртэл өндөр савлуурдан инээлдэж байлаа. Үсээ 2 боосон шаргал үстэй ер бусын нүдтэй охин. Тиймээ энэ бол жаахан Тэкү. Магадгүй энэ үе л амьдралын минь хамгийн жаргалтай мөч байсан байх. Би гэдэг хүн халамжтай сайн ахтай болж өнлөөнөөс үдэш хүртэл хамтдаа тоглон үсээ боолгож инээлдэж хөгжилдөж...... Одоо бодоход юу ч бододгүй гэнэн байсан учир бидний харилцаа тийм бж.
Оройн хоолны дараа бид дандаа тоглодог тоглоом болох эд зүйл нуудаг тоглоомоо тоглохоор өөрсдийн үнэтэй гэсэн зүйлээ авчрав. Жин аавынхаа зүүлтийг авчирсан бол би ээжийн бугуйвчыг. Бид аавын ажлын өрөөнд орон нэг нэгээрээ өнөөхөө нууж эхлэв. Бид нэг нэгнийхээ нуусан зүйлийг олох ёстой.
- Ким туслахыг дууд
Аав чангаар ярьсаар орж ирэх үед бид ширээний ард нуугдаж амжив.
Ким туслах- бид аварч чадсангүй
Аав- энэ тухай эхнэр минь яасан ч мэдэж болохгүй
Ким туслах- бид найдвартай зохицуулах болноо
Аав- Жиний аавыг би машинаар дайраагүй өөр хүн дайрсан мэт харагдах ёстой шүүү.
Тэдний дунд ийм яриа гаран тэд гарцгаалаа. Би ердөө үнсэн саарал царайтай болсон Жинийг харж амжсан юм. Энэ өдрөс эхлэн Жин намайг алуурчины охин гэж дарамтлаж гадуурхаж эхлэн амьдрах итгэлийг минь бага багаар сорж эхлэв. Яг л шимэгч шиг.....
Хүйтэн шар айраг нүүрэн дээр минь асгарах үед би сэрлээ. Жин хүйтэн бөгөөд тохуурхсан харцаар намайг ширтэн зогсоно.
Би норсон үсээ арагш илэн үл тоосон янзаар түүнийг дээрээс нь доош хүртэл ширтэв.
Жин- онгоц газардсан одоо буу
Би- хаана буудаллах юм
Жин-чамд хамаагүй
Би-амьдрах газраа хүртэл сонгох эрх байхгүй хэрэг үү
Жин- чиний алуурчин эцэг энд алга тиймээс би дүрэм тогтооно *хүйтнээр*
Надад гарц үлдсэнгүй. Жиний миний амыг таглаж чаддаг ганц үг бол •алуурчин•
YOU ARE READING
~~Дууссан~~ ••Зуны Шөнийн Зүүд••
ActionХойд ээжийнхээ хүүгийн утсан хүхэлдэй болох Тэкү. Тэр яагаад ийм байдалд хүрэв. Хэрэв эцэг нь алуурчин биш байсан бол бүх зүйл өөрөөр эргэх байсан........ Мөн дурлаж болохгүй ах....