••Би биш...••

953 68 0
                                    


Жин гарын минь шархыг цэвэрлэж хичээнгүйлэн боож өгөв. Хорсож байсан ч гэлээ түүнд нулимсаа үзүүлэхгүйн тулд уруулнаасаа цус амтагдтал зуун сууж байлаа.
Жин боож дуусаад Эри эгчид шалан дээрх цусыг арчиж цэвэрлэхийг даалгаад хялайн харсаар гарч одлоо.
Би удтал хаалгаруу харж суув.
Тэнд яалт ч үгүй жаахан Тэкү бишээ түүнтэй усны дусал мэт адилхан бяцхан охин зогсож байсан.
Бага зэрэг тайвширсан би босож өрөөгөө хамжин цэгцэлж эхэллээ. Надаас үнэхээр ийм үйлдэл гарсан гэдэгт итгэж чадахгүй л .......
Эри эгч надаас юу болсныг лавлан асуухад би түүнд айдас бас цөхрөлтөй холилдуулан тэр аймширт зүүдээ ярьж өглөө. Эри эгч хүндээр санаа алдан гарыг минь атгаж
' магадгүй чи хэт их ядарсан бас бүх зүйлд өөрийгөө буруутгасан учир санаа дагаж ингэсэн байх. Бас тэр сүм жаахан эвгүй газар л даа тэнд нэг хараалч шулам эмэгтэй амьдардаг байсан гэлцдэг юм сүүлдээ галзуурч солиороод галзуугын эмнэлэгрүү авч явсан эндээс 1 өдрийн зайтай эмнэлэг байдаг гэхдээ шулам гэхэд хэцүү л дээ зүэр л ганцаардлын солио туссан хүн байх ' гэж хэлэхэд дотор минь жаахан ч болов уужрав. Тиймээ энэ бол сэтгэл санааных.......
Цус их алдсных ч юмуу бие хүнд оргин өглөө босох тэнхэл их л муутайхан босч ирэв.
Толинд хараад өөрөөсөө айж цочих нь тэр. Доогуураа хөх зураас татсан нүд ширэлдсэн үс цусгүй цагаан царай...... Хэдхэн хоногт сул дорой дээрээ улам арчаагүй жаахан амьтан болчих гэж..
Улам дүрдээ ормоор санагдаж урт цагаан даашинз гарган өмсөв. Гэхдээ өмсөх тийм ч амар байсангүй. Учир нь зүүн гар минь надад захирагдаж даагдхаасаа нэгэнт өнгөрчээ.
Яаж ч хичээгээд цахилгааныг нь татаж чадсангүй зогсож байтал хаалга нээгдэн Жин орж ирэв.
Надаас цочсон нь илт нүд нь томрон арагш нэг алхам ухарсан байдал нь надад инээдтэй бага зэрэг хөгжилтөй болгож чадав.
Жин- өглөөний цайгаа ууя (хүйтнээр)
Би- за (сулхнаар)
Жин гархаар эргэх үед би ч мөн адил эргэн харж баруун гараараа чадах чинээгээрээ цахилгаанаа татаж байтал хүйтэн гэхдээ нэг л тийм дотнохон мэдрэмж төрүүлхүйц зөөлөн гар гарийг минь хүчтэй угзчаад даашинзны минь цахилгааныг дээш нь татаж өгөөд сул үсийг минь дээш нь овоолон боож эхэллээ
Би- яа...яагаад байгаа юм (гацан)
Жин- нэгт энэ жагсаалт дээр байсан. 2т чиний гар гэмтчихсэн. 3т би шөнөжин энэ сүнслэг царайг чин зүүдэлмээргүй байна.
Жин ингэж хэлээд үсийг минь зөөлнөөр боож өглөө. Тэр үнэхээр сайн юм. Магадгүй тэр өдөр бүр охидуудын үсийг боож өгдөг байх...
Өглөөний цайнд цус төлжүүлдэг улаан лооль мах ихээр хийсэн байв. Өчигдрөөс хойш олигтой юм идээгүй би маш ихэээр өлсөж байсан учир амаа олохгүй идэж Жин гайхан харж сууна
Жин- үйлчлэгчээ энэнд ойрд хоол өгөөгүй юмуу
Би- өчигдөр ходоод муу байсан учир идэж чадаагүй юм (хялалзах)
Жин- ядаж наад амаа арчаач цус сорогч шиг байж байгааг нь (ярвайх)
Жин ингэж хэлээд босон өрөөндөө оров. Өдөржин 4н хананы дунд юугаа хийдэг байнаа гэж бодсоор босон том босоо толинд нүүрээ хараад өөрөөсөө ичих шиг болж харин дараа нь өөрөө өөрийгөө шоолон баахан инээв. Учир нь улаан лоольны шүүс цагаан даашинз дээр улаан толбо болгон амны мин эргэн тойрон улаанаар будагджээ.
Тиймээ үнэхээр дажгүй эхлэл байна.
Арчаагүй сул дорой амьтан болж өчигдрийнх шиг байдлаа дахин Жинд харуулахгүйн тулд хөгжилтөй байхыг хичээн хашаандаа гарч зугаалхаар боллоо.
Намхан модон хашаа цэцэгс.... Нүд гялбам цэнхэр далай.....далайн эргийн элсэн дээр суун эргэн тойрноо ажин бага насаа дурсан элсээр цайз хийн тоглов. Мэдээж энэ надад сайхан байсан учир цаг хугацаа хэр удаан өнгөрснийг ч анзаарсангүй *Чи үнэхээр жаргалтай харагдаж байна* гэх дуунаар эргэн харав.
****Эри эгчийн хүү Тэхен*****
£~~~~~~Жиний талаас~~~~~~£
Аль хэдийн 21 цаг өнгөрч байхад Тэкү ирэхгүй л байлаа. Тагтан дээр гарч харвал далайн эрэг дээр сууж байлаа. Тэр өдөржин тэнд байсан өлсөн бас даарч байгаа удахгүй 22 цаг болох учир дуудаж ирэх хэрэгтэй гэж бодсоор далайн эрэгрүү алхлав. Ойртсоор очтол хаанаас ч юм бэ нэг залуу гарч ирэн Тэкүтэй инээлдэн юм ярьж зогсож байлаа.
** би ийм үед нь очдог мэдрэмжгүй хүн биш** гэж бодсоор би огцом эргэв .....

~~Дууссан~~  ••Зуны Шөнийн Зүүд••Where stories live. Discover now