Гайхамшигт 100 адал явдал-3

67 1 0
                                    

АЛЬБЕРТ  ОСТМЕНЫ  ИТГЭМЭЭРГҮЙ  АДАЛ ЯВДАЛ

    Сэлүүрдэх  бүр усны тугалган мандлыг хага ярагдана. Сэлүүр бараг жингүйдэх адил усан доогуур нэг орж, нэг дээш гарч ирэн дахин далд орох нь эрүүл хүний жигд амьсгаа мэт.Ачаа зөөгч хөгшин индиан залуу эрийг ширтэхэд харц нь улам анхааралтай болов.

  -Эртний алтан малтмалууд хэмээн Альбертын үгийг давтаад чимээгүй болоход сэлүүр барьсан гар нь жигдхэн хөдөлж байлаа. Индиан эр Альбертыг сонжих мэтдахин харав. Хэдийгээр цагаан арьстан харийн хүн ч гэсэн анхааруулах хэрэгтэй.Сэтгэлд амар байх болно. Завинд сууж яваа хүн муу хүн биш бололтой.Дээр нь ийм залуу байдаг...

      Альберт Остмен яг л сайн завь, бат бөх байшин шиг хүмүүст итгэл найдвар төрүүлдэг байжээ.Тайван ,дөлгөөн ааштай нэгэн ажээ.

    -Эртний алтан эдлэлийг энд нэг цагаан хүн авчирдаг байсан юм. Би түүнийг хамгийн сүүлд хүргэж өгсөн л дөө. Харин  тэр эрэг рүү буцаж ирээгүй.Альберт  юу ч хэлсэнгүй. Ямар нэг муу юм учрахгүй гэдэгт тэр итгэлтэй байлаа.

  -Сасквач түүнийг алсан байх хэмээн хөгшин нэмж хэлэв.

  -Хэн алсан гэнээ?

  -Сасквач

  -Санаанаасаа зохиосон үлгэр шиг дэмий зүйлдээ гээд Альберт тоосонгүй.Индиан эр ч чимээгүй болов.Альберт цээж дүүрэн амьсгаа аваад нуруугаа тэгшлэн огцом өндөр эргийг анхааралтай ширтэв.

  -Хоёр долоо хоногийн дараа ирж аваарай.

  Мод бэлтгэгчээр нэг жил ажиллаад Альберт амралтаа аваад Ванкуверээс 100 бээр хойд нутагт амрахаар сонгожээ.Тэндэхийн хаа нэгтээ хаягдаж үлдсэн алт байх ёстой болохоор сайхан амрахын хамт алт эрдэнэс олж нэг сумаар хоёр туулай буудахаар яваа нь энэ.Ан ав хийгээд эзгүй зэлүүд газарт түүдэг галын дэргэд тайван сууж бүтэн сар амрах сайхан л даа.

  Гэтэл энэ байдал ердөө зургаан өдөр үргэлжлээд долоо дахь өдөр нь асуудал гарчээ.Өглөө сэрээд аяны хөнжлөөсөө сугаран сайн гэгч суниагаад үсээ илбэн мөчир дээр өлгөсөн өмдөө авах гэтэл байдаггүй газарт хэвтэж байлаа.Салхинд уначихаа юу? Яагаад ингэтлээ үрчийсэн байдаг билээ? Орой уначихсан болохоор шөнө хэн нэгэн хүн дээр нь гишгэлжээ дээ.Гэтэл эргэн тойронд нь нэг л бишээ.Консервны лаазуудаа дэлгүүрийн лангуун дээрхи шиг томыг нь доор нь жижгийг нь дээр нь гарган өрсөн байтал нураагаад хаячихсан байна.Түүдэг галынх нь нурмыг ч сандаачиж орхижээ. Ямар нэгэн араатан амьтан ирсэн юм болов уу? Альберт яагаад ч юм үхэр зараа бйах гэж бодов.

Гайхамшигт 100 адал явдал-3Место, где живут истории. Откройте их для себя