Нэг. БОХИР ЕРТӨНЦИЙН ГҮНЭЭС

4.7K 249 2
                                    

  Хаалга нь онгойрхой орон сууцны үүдээр хар хувцастай залуус холхилдож хауугаар өнгөрөх иргэдийг 1069 тоотоос холуур яв гэж сүрдүүлнэ.
Байшин дотор бараг 10аад залуус байх бөгөөд замбараагүй хөглөрсөн, эвдэрч хэмхэрсэн тавилгууд энд саяхан дээрэмчид орж ирээд байгааг илтгэнэ. Унтлагын өрөөнд 6 нас хүрсэн болов уу гэмээр жаал хүүгийн нүдний өмнө ээжийг нь 2 залуу ээлжлэн хүчирхийлэх бөгөөд наана нь 2 залуу бичлэг хийн инээлдэж өөр нэгэн залуу хамаг хувцас нунарыг нь онгочин юу ч юм хайна. зочны өрөөний буйдан дээр энд байгаа залуусаас хамгийн үнэтэй хар хослолыг өмссөн залуу хөлөө ачин суужээ. Тэр магадгүй 22 эсвэл 23 настай байх. Өтгөн хөмсөг, яагаавтар уруул, цэвэрхн царайг нь харахад хэн ч түүнийг ийм ажил хийдэг гэж бодомжгүй. Пак Жимин. Бусан хотоос Сөүлд ирээд 7 жил болж байгаа тэрээр өвчтэй эх, өнчин 3 дүүгээ тэжээх гэж 15хан насандаа Сөүлд ирж хар бор ажил хийж байсан ч 16 хүрэх жилдээ одоо ажиллаж байгаа энэ бүлгийнхээ ахтай таарч ивээлд нь оржээ. Мэдээж эхэндээ тэр шалыг нь угааж, гултыг нь цэвэрлэсэн гуйлагчин байсан ч өөрийнхөө овоо сайн нудрага, бас сэргэлэн ухаан, үнэнч байдлынхаа ачаар бүлэгтээ томоохон байр эзлэх болсон залуу "АХ" юм. Түүний хүйтэн харц өмнөө сөхрөн суух ам хамраас нь цус гоожиж нүүр нь хавдаж хөхөрсөн 40 орчим насны эрийг сонжин харна.
Тэр зүүн гараараа хажуудаа зогсох залууруу дохивол тэр хурдхан гал тогооруу гүйн ороод кофе найруулан авчирлаа.
...: ахаа, таны кофе *ихэд хүндэтгэлтэйгээр бөхийн өгөв*
Жимин юу ч дуугаралгүй гаран дахь савхин бээлийгээ тайлж ширээн дээр шидээд кофег аван амандаа аяархан ойртуулан үнэрийг нь мдрэв. Урууланд нь үл ялиг хүйтэн инээмсэглэл тодрох мөчид унтлагын өрөөнөөс эмэгтэй хүний чангаар уйлах чимээ, эрчүүдийн аахилхан чимээтэй холилдон улам чангархад хөмсөг нь зангирав. Түүний өмнө суух эр энэ чимээнээс болж галзуурах шахаж байгаа бололтой нулимс нь урсах ч арай ядан тэсэж харагдана.
Жимин кофег амтлан хэсэг сууснаа өнөөх эрлүү хандан "ийм амттай кофе их үнэтэй л байх даа Сон мөрдөгчөө, бас тийм залуухан эхнэр ч тэр. Энэ бүхнийг та ганц мөрдөгчийн цалингаар хэрхэн босгоов дээ?, --өө нээрээ ганц мөрдөгчийн цалин биш биднээс авсан хахуулиараа бас босгосон байх. Ийм сайхан үнэтэй байр ч тэр." Түүний харц улам ширүүсэв, гэсэн ч үл ялиг инээмсэглэсээр л "манайхны наймаанд та садаа болох бүхий л зүйлсийг зогсооно гэж амлалт өгсөн дөө? Үгүй билүү? Хэний хүчээр өдийд хэлтсийн дарга болчихсон байгаа билээ? Арай биднийгээ барьж өгчихөөд өөрөө цэвэрхэн мултрах тухай бодоогүй биз дээ?"
Түүний яриаг сонссон Сон мөрдөгч салаглан байж "би юу ч мэдэхгүй ээ, уржигдарын наймаанд гарсан саатал надаас ямар ч хамааралгүй байсан, надад итгээч дээ" гэж уйлан дуугарав.
Унтлагны өрөөнөөс гарах өнөөх чимээ улам бүр чангарахад Жимин тэсвэр алдсан байртай босоод унтлагны өрөөний хаалгийг саван хаахад чимээ арай бөглүү боллоо.
Жимин буцан буйдан дээр ирж суухдаа уур нь хүрсэн байртай харц нь улам ширүүсч түүнийг тойрон зогсох залуус түүний байдлыг ажиглан айсан байртай харна.
Жимин хөлөө ширээн дээр гарган ачаад хойшоо налан хэвтэв. "Сон мөрдөгчөө, ах маань дэндүү сайн хүн болохоороо таныг дахиад жаахан ашиглахыг хүссэн. Би бол хэдийнэ алаад хаячихсан байхгүй юу *инээд алдах* --гэхдээ дахиад нэг л удаа бидний итгэлийг алдвал эхнэр чинь биш хүү чинь бусдад нүдээ ч юм уу? Чөмгөө ч юм уу өгөх байх шүү, сайн үйлс шүү дээ"
Тэр босоод савхин бээлгийгээ буцаан өмсөөд гарахаар хаалгаруу зүглэхэд унтлагын өрөөнд байсан залуус ч сүр сар хийн бах нь ханасан байртай инээд алдан гарч ирцгээгээд энд тэндгүй шүлсээ нулиман түүнийг дагав.
Тэднийг гарсны дараа эмх замбараагүй зочны өрөөнд уйлан эвхрэх эр, унтлагын өрөөний буланд нүүрээ даран суух бяцхан жаал, бас орон дээрээ ухаан мэдрэлгүй хэвтэх уйлах ч тэнхэлгүй эмэгтэй 3 үлдлээ.
*
Жимин болон түүний залуус орон сууцны үүдэнд цувруулан тавьсан үнэтэй хар машинуудад суугаад хөдлөв.
Жимин хамгийн арын машинд нэг жолооч нэг хамгаалагчийн хамт суух бөгөөд гүн амьсгал аван арагшаа налан нүдээ аньлаа. Тэр нүдэндээ гэртээ хүлээж суугаа ээжийгээ бас одоо их сургуульд орсон охин дүүгээ, ахлах сургуульд сурж байгаа эрэгтэй дүүгээ, удалгүй дунд сургуульд орох бага дүүгээ дүрслэн харна. Тэд минь миний явуулсан мөнгөөр юугаар ч дутахгүй амьдарч байгаа гэж бодохдоо сэтгэл нь тэнийх ч хэрхэн олсоныг нь мэдвэл яах бол хэмээн айдас ч хажуугаар нь төрөх шиг.
Утас нь дугарч түүнийг гүн бодлоос нь сэрээв. Дуулага хийгч нь түүний том ах болох Ким Хуншиг байлаа.
Жимин: байна уу? Ахаа *хүндэтгэлтэйгээр*
Том ах: Жимин аа, чи манайд хүрээд ир, хамтдаа архи ууцгаая *сөөнгөтсөн хоолой*
Жимин: за ахаа.
Утсаа таслаад жолоочдоо том ахынхруу яв гэж тушаахад цувраа 4 машин бүгд нэгэн зэрэг замын голоор эргэв.
Нэгэн том Солонгос маягын байшингийн гадаа ирэхэд хамгаалан дагалдагч машинуудаас буусан залуусын нэг нь Жиминийй хаалгыг онгойлгон өгч үлдсэн нь 2 талаар нь эгнэн зогсож Жиминийг байшинруу орон хүртэл бөхийцгөөв. Байшингийн хаалгаар орсон ч ялгаа байсангүй 10 гаран залуус дор дороо зогсон Жиминд бөхийн "Ахаа, сайн байна уу" хэмээн нэгэн дуугаар дуугарахад Жимин гараа ганц дохисон болоод цааш явлаа.
Байшингын голд байх жижиг гэмгүй цэцэрлэгт усан сан, бут сөөг, цэцэгс, загаснууд гээд байхгүй юм алга. Тэдний дунд ханбок *солонгос үндэсний хувцас* --өмссөн нэгэн хөгшин эр загас хооллон сууна. Тэр хэдий 60 хол гарсан харагдах ч залуудаа шаггүй эр байсныг гэрчлэх бие нь нүсэр ажээ.
Жимин түүний дэргэд очоод 90 хэм бөхийн "ахаа, би ирлээ" гэхэд өнөөх эр загасны хоолоо газарт шидээд инээмсэглэн Жиминий зүг эргэн харав.
Том ах: Жимин аа- болно доо болно. Ёслох хэрэггүй *ханиалгах*
Жимин: ахаа, таны бие гайгүй юу?
Том ах: зүгээр дээ, зүгээр. 2уулаа дотогшоо орцгооё *түрүүлэн дотогш орох*
Тэд байшинруу хавтсан зураг бүхий солонгос маягын зочны өрөөний хойморт байх ширээний ард том ах нь сууж багахад доо нь Жимин суулаа.
Жимин үйлчлэгчийн авчирч өгсөн цагаан ваартай архийг ахдаа хундаглан өгөх бөгөөд ах нь үе үе Жиминд бас хундага барина.
Том ах: Жимин аа, гуйх зүйл байна. *их л уртаар санаа алдав* --чи хэдийгээр залуу ч гэсэн миний итгэлтэй хүмүүсийн нэг. Намайг чамд хичнээн сайн байдаг гэдгийг мэднэ биз дээ?
Жимин: тийм ээ ахаа *газар толгойгоо хүргэм шахам бөхийв*
Том ах: маргаашнаас ажиллуулж эхлэх казиног чи хариуц. Би уг нь хүүдээ өгье гэж бодсон ч тэр нэг л итгэл даахгүй юм. Бас хятдуудтай хийж байгаа эд эрхтний наймааг чи өөрийнхөө итгэлтэй хүнд өг. Би Кан захиралтай ярьчихсан. Одоо ч миний амрах хугацаа дөхөж байх шиг байна *ханиалгах*
Жимин: юу гэж дээ ахаа *санаа зовсон байртай*--казиног Намжүүн авна гэж эртнээс ярьж байсан шүү дээ, би тэгж болохгүй байх аа ахаа
Том ах: аа бас нөгөө нөхөр.. хэн билээ? Олсон уу?
Жимин: хайлгаж байгаа ахаа. Олвол яах вэ?
Том ах: чи өөрөө мэдээд хий-
Түүнийг үгээ хэлж дуусаагүй байтал гулсдаг хаалгыг хүчтэй онгойлгон том ахын ганц хүү Намжүүн орж ирлээ. Түүний урууланд орон инээмсэглэл тодорч аавыгаа болон түүний дэргэд байх Жиминийг сонжин харав.
Том ах: чи муу жудаггүй гөлөг. *муухай орилох*
Намжүүн: ааваа, төрсөн хүүгээ юу гэж байгаа юм? *тэдний дэргэд ирж суух*
Жимин: бага эзэнтээн та сайн байна уу? *босоод бөхийн ёслох*
Намжүүн: суу л даа Жимин аа. Ямар танихгүй хүмүүс байгаа биш.
Том ах: суу, Жимин аа
Жимин доош суулаа. Урдаа байгаа хундаганд архи хундаглаад Намжүүнд барихад намжүүн тэр дор нь 3 угсруулан хундаглуулав.
Намжүүн: би санаандгүй яриаг чинь сонсчихлоо ааваа. Тэр казиног надад өгнө гээгүй юм уу?
Том ах: их бодож гаргасан шийдвэр. Чи хувиа аваад өдийг хүртэлхи шигээ тоглоомон дундаа амьдар. Чамд энэ амьдрал зохихгүй
Намжүүн: ааваа *ширээг хүчтэй цохиход хундагатай архи, ваартай архич тэр өнхөрөн унаж асгарлаа*
Том ах: чи муу өөдгүй новш *ваарыг аван Намжүүны толгойг хага цохив*
Намжүүний толгойноос цус гоожиж байсан ч тэр аавруугаа муухай харсаар байлаа. Жимин харин хөдөлгөөнгүү сууна. Ингэх нь зөв билээ.
Намжүүн: за яахав, дураараа л бол. Ингэсэндээ харин та харамсана даа *босох*--Жимин аа, хамтдаа гарцгаая, явж жаахан ууя
Жиминийг том ахруугаа харахад тэр яв хэмээн толгой дохилоо.
*
Намжүүн Жимин 2 өөрсдийн харьяа бааранд ирэхэд шалдан хүүхнүүд энд тэндгүй турба барин бүжиглэнэ. Намжүүн тэднийг шуналтай харсаар 2 давхарт байх тусгай ширээндээ суухад Жимин ч бас хажууд нь суулаа.
Намжүүн: *зөөгчид хандах*--аятайхан хүүхнүүд олоод ир!
Жимин: хүүхнээр яах гээв?
Намжүүн: уйтгартай шд. Чамтай 2уулахнаа уух сонирхол алга *жуумалзах* --чи эсвэл гэй юм уу?
Жимин: амаа тат, хараал ид гэж *инээгээд хойшлон хөлөө ачин суув*
Намжүүн урдах хундагтай архиа ууснаа Жиминрүү их л сүрхий харав.
Намжүүн: жиминаа, чи миний найз биз дээ?
Жимин: тэгээд?
Намжүүн: би аавын шийдвэрийг зөрчих эрхгүйг чинь мэдэж байна. Гэхдээ удахгүй болох зүйлд бэлтгэлтэй байгаарай
Жимин: юу яриад байгаа юм?
Намжүүн: И Дамсүн, Юү Жэнхё нар чамд дургүй. Тэд нар хөгшин ноход шүү дээ. Ча шиг пацааныг өөрсдөөс нь илүү болчихвы гэж айж байгаа. Гэсэн ч аавыг байхад тэд чамд хурууугаа ч хүргэж чадахгүй. Гэхдээ аав тийм их удна гэж үү? Үхэл нь үүдэнд нь ирчихээд хүлээж байгаа. Новш гэж *дахин нэг хундаг татах* --чи аавыг үхчихвэл миний баруун гар бол. Тэртээ тэргүй би энэ бүлгийг залгамжлах нь ойлгомжтой.
Жимин: ах одоохондоо үхчихээгүй байна *ширүүхэн хараад урдах хундагаа хөнтрөв*
Намжүүн: тэгсэн ч чи бодож л байгаарай
Тэдний ширээнд 2 хүүхэн дагуулсаар зөөгч залуу долигнуур инээмсэглэлээ нүүрэндээ наан ирэв.
2 эмэгтэйн нэг нь Жиминий анхаарлыг татлаа. Тэр анх удаагаа л эмэгтэй хүнийг ингэж харж байгаа нь энэ. Гүн улаан уруул, тас хар урт үс, бас хэтэрхий богино гэмээр улаан даашинз. Гэсэн ч тэр эмэгтэйн нүд үнэхээр онцгой байлаа. Тэр нүд Жиминийг өөртөө сорох шиг болно.
Намжүүн 2 хүүхнийг харж байснаа Жиминий нүд унагасан эмэгтэйн гарнаас татан өвөр дээрээ суулгав. Түүнд ч бас тэр таалагджээ. Харин нөгөө эмэгтэй Жиминий дэргэд ирж суулаа. Гэсэн ч Жимин тэрхүү нүдрүү ширтсээр байв.
Намжүүн: чи дажгүй юм байна *өнөөх хүүхнийг харсан даруйдаа л гуя хасыг нь илэн элдэвлэнэ*
Тэр эмэгтэйг Жисү гэх бөгөөд одоо 20 настай гэнэ.
*
*
Жимин зочид буудлын өрөөны буйдан дээр тааз ширтэн хэвтэнэ. Түүний дэргэдэх унталгын өрөөнөөс Намжүүн болон Жисү гэх эмэгтэйн янаг дуу хадаж өрөөгөөр нэг цуурайтсаар. Жимин хажуудах ширээний чийдэнгээ нэг асаан нэг унтраана. Намжүүний хэлсэн зүйлийг бодно. Тэр худлаа яриагүй, үнэхээр одоогийн том ах үхвэл Жиминий амь нас ч аюулд орно. Тэр том ахын далбаан доор олон хүний дургүйг хүргэсэн. Гэхдээ тэглээ гээд Намжүүний доор ажиллах гэж үү? Том ах тэгтлээ Намжүүнд итгэл үзүүлэхгүй байхад.
Жиминий өдрүүд ер нь л ингэж өнгөрдөг билээ. Бохир ажлын дараах баас нэгэн бохир ажил.
Түүний утас дахин дугарлаа.
Жимин: за. Тэхён аа
Тэхён: нөгөө залуусыг олчихлоо. Одоо нөгөө газарт байна. Яах уу? Та тушаалаа өгчихвөл—
Жимин: би очлоо. *утсаа таслах*
Жимин буйдан дээрээс босоод унтлагын өрөөний үүдээр өнгөрөхөд Намжүүн бөгсөн бизэ алчуураар бөөгөөд усны өрөөнөөс гарч ирж байлаа.
Намжүүн: хаачих нь уу?
Жимин: ажил—нөгөө новшийг олсон гэнэ.
Намжүүн: яв даа *мөрөн дээр нь гараараа товшоод өрөөнийхөө хаалгыг хаав*
Жимин доошоо шалруу харан хэсэг зогсвол эмэгтэй хүний өрөөсөн ээмэг харагдлаа. Жисү гэж эмэгтэйнх. Жимин тэр ээмгийг авч хэсэг харж зогссоноо халаасандаа хийгээд буудлын өрөнөөс гарч явлаа.
*
Хоосон агуулахын үүдэнд иртэл 4 залуу жиминийг тосон гүйлдэж ирэв. Гадаа ширүүн бороо орж газар шавхайгаар дүүрч гишгих бүрт наалдан заваарна.
Агуулахруу орвол үхдэл болтол нь балбасан эрийг тойроод 10 орчим залуус зогсоно. Жиминийг чиглэн ирэх түүний үеийн гэмээр залуу хурдхан доош суун шавхай болсон гутлыг нь арчиж эхлэхэд жимин "Боль доо, Тэхёнаа" гээд хажуугаар нь зөрөн өнгөрлөө.
Тэхён: *босоод ардаас нь дагах* --өнөөдөр хятадруу далайгааг зугатаах гэж байхад нь барьж авсан.
Жимин: бараагаа авсан уу?
Тэхён: авсаан. 2 кг цэвэр марихуана, залгисан байсан байна.
Жимин: новш чинь *нөгөө үхдэл болох дөхсөн залуугын дэргэд очив*
Тэхён: одоо яах уу? Энэ уг нь бидний нэг байсан, ингээд шууд алах уу? Эсвэл—
Түүнийг дугарч дуусаагүй байхад Жимин энгэрээсээ буу гаргаж ирээд өнөөх үхдэлийг 3 удаа буудан хөнөөв. Дээрэмчин залуус цочсон байртай байсан ч Тэхён харин ингэнэ гэж мэдсэн юм гэх байртай инээмсэглэнэ.
Жимин: энийг далд оруул
Залуус түүний хэлснээр өнөөх үхдэлийг дамжлан гараад агуулахын гадаа газар ухан булахаар зэхэв.
Тэхён: *тамхиа асаах* --ахаа, та шинэ Казиног авахаар болсон гэсэн
Жимин: тийм ээ -*тоосон шинжгүй*
Тэхён: би ахлах сургуулиа заавал төгсөх хэрэгтэй гэж үү? Ингээд таны дор хангалттай сайн ажиллаж байхад
Жимин: төгс, золиг минь. Би ахлах сургууль төгссөн бол өдийд ийм юм хийгээд явж байхгүй байх байсан юм. Гэснээс эгч чинь сайн уу?
Тэхён: сайн байгаа. *ёслох*
Жимин: болноо, болно *мөрөн дээр нь алгадав*
Энэ үеэр гадаа үүр цайж байлаа. Ширүүн бороо үргэлжлүүлэн орсоор Тэхён Жиминий шүрхийг барьсаар машиных нь хаалгыг онгойлгож өгөөд өөрөө жолоо барихаар урд нь суув. Жиминий утас дуугарахад тэд хөдлөхөө түр азналаа.
Жимин: за -*утсаа авах*
...: том ах нас барчихлаа. Урьд шөнө, унтлагын өрөөндөө хүн алуулсан шинж алга. Жамаараа явсан бололтой
Жимин хэсэг чимээгүй болсноо утсаа таслав.
Тэхён: хаачих вэ ахаа?
Жимин: манайй гэрлүү. Гашуудлын хувцас авах хэрэгтэй байна. Том ах үхчихэж.   

БОХИР ЕРТӨНЦ (дууссан)Where stories live. Discover now