Хурдны замаар 180+ гарган давхих машины жолоог барьсан өнөөх цагдаа эмэгтэй хажуудаа суух саравчтай малгайтай эмэгтэйрүү итгэж ядсан харцаар харна. "чи итгэлтэй байна уу?" гэж тэр дахин лавлахад нөгөө эмэгтэй малгайгаа аваад "хэд асуух гээв? Зүгээр л хурдхан яваатахаач!" хэмээн зандчив. Урт хар үс, цагаан царай, хонхор хацар, улаахан уруултай тэр эмэгтэй машины урд талын хайрцагнаас жижигхэн (6 сум ордог рулет буу) гар буу гаргаж ирээд хэдэн сумтай байгааг нь тоолов. Ердөө 2хон сум. Уурлан уруулаа хазлах ч ядаж байгаа юм даа гэж бодов. Энэ эмэгтэй бол Жисү байлаа.
Жисүгийн дурсамж
Дөнгөж ахлах сургуульд орсон эхний өдрөө гэртээ иртэл цагдаад ажилладаг эгч нь 5 хоног гэртээ үзэгдээгүй байснаа ганц удаа ирчихсэн хоол хийгээд хүлээж байв. Түүний эгч одоогийн Жисүгийн төрхтэй тун төстэй ч хамаагүй буйртай төрхтэй байжээ.
Жисү: хөөх, нар баруунаас мандах нь ээ, та юу вэ? *гайхан амаа дарах*
Эгч: хөөе, эгч чинь чамайг ахлах сургуульд орсон болохоор сайхан сэтгэл гаргаж байна. хурдан хоолоо идэцгээе. *инээмсэглэх*
Жисү: би эхлээд усанд ороотхоё. Та түр хүлээж байгаарай. Эхний өдрөө л биеийн тамир хороод шороотой талбай дээр баахан бөмбөг хөөгөөд гүйчихсэн. Хөлсөндөө баригдаж гүйцлээ *инээд алдах*
Эгч: тэг дээ. Би зурагт үзэж байя. *инээмсэглээд буйданруу очих*
Жисү усны өрөөнд ороод цоглог хоолойгоор дуулангаа шүршүүрт орж эхлэв. Эгчтэйгээ хамт оройн хоол идэлгүй байраг бүтэн сар болсон учир ганц олдсон боломжинд туйлын баяртай байлаа. Усанд орж дуусаад нилхэгэр фодволк, биеийн тамирын өмдөө өмсөөд үсээ арчаар өрөөнөөс гарах гэснээ ирэх 7 хоногт болох хурдны шалгалтаа санан билхүүсээр зүүдэг хүндрүүлэгч (5-20кг жинтэй элс бүхий биедээ зүүдэг хүндрүүлэгч, спорт, хүчнийхэн их хэрэглэдэг) зүүгээд гадуур нь фодволкоо унжуулав. "цагдаагийн сургуульд орохгүй бол болохгүй" гэж толинд харж хэсэг овойсон гэдсээ харж инээснээ угаалгын өрөөнөөс гарав. Түүнийг харин аймшигтай төрх угтан авав. Нүднийх нь өмнө тас хар хувцастай багтай эр, цаахан талд нь туранхай 18-19 настай хөвгүүн, бас буйдан дээр үхлүүт хэвтэх эгч нь. Учрыг ойлгож ядан бүлтэлзэх зуурт тэр орилох тухай ч мартаж орхисон байв. Гэнэт л гэдсэнд нь зоогдон орох хутгыг мэдрээд ухаан орох шиг болж багтай эрийн маскнаас хальтан татан доош унахдаа төрхийг нь мартахгүй гэсэндээ нүд салгалгүй харж байв. Тэр хүн Намжүүн байлаа. Тэр Жисүг хэдэн удаа хутгалсан болоод хаалгаруу яарахад ардаас нь гүйх Жиминий гарнаас Жисү зүүгдэв. Хэсэг ч болов царайг нь харж тогтоох гэсэндээ цусанд хутгалдсан гараараа түүнээс зуурсан хэрэг байлаа.
Намжүүний дүрсэн хутга азаар хүндрүүлэгчийг нэвтэлж цаашаа 3-4см хэртээ л орсон тул Жисү хичнээн өвдөж цус гоожсон ч үхэх шарх аваагүй байсан тул тэр 2г гарах хүртэл худлаа үхсэн дүр эсгэн хэвтэж байгаад баттай явсныг мэдмэгцээ мөлхсөөр эгчийнхээ дэргэд очиж гараас нь зүүгдэн уйлав. "эгчээ, битгий үх л дээ, эгчээ, одоо би ганцаараа яах юм бэ. Ээж ч тэр, аав ч тэр. Одоо та. Би цаашдаа яах юм бэ? Эгчээ" хэмээн хичнээн эгчийгээ дуудсан ч тэр хэдийнэ сэрхээргүй болсон байлаа.
Одоо үе
Цагдаа эмэгтэй: чи тэгээд алах юм уу? *санаа зовсон байртай*
Жисү: өөр яана гэж! Тэр 2с хариугаа авах гэж л өдий хүртэл тэссэн, өдий хүртэл өөрийгөө гутаасан.
Тэр ийн хэлчихээд урт үсээ хаман жижигхэн шороор шорлон толгой дээрээ овоолов. Тэдний ардаас хэд хэдэн цагдаагийн машинууд дохиогоо хангинуулан давхилдах бөгөөд тусгай ангийнхан цагдаагийн бие бүрэлдхүүн нийлсэн 60 орчим зэвсэглэсэн цагдаа нар явна.
*
Ховч казиногийн гадаа ирсэн цагдаа нарыг дурангаараа хараад байдал бишдсэнийг ойлголоо.
"миний хувьд энэ хүрээд дуусах шив. Жимин аа, чамд аз хүсье, чадах зүйлээ хийсэн шүү" гээд бохио нулиман хурдхан босоод буугаа хураан байсан газраасаа түргэхэн зайлав.
*
Казиногийн бааранд хэдэн залуус орж ирээд дуу шуутайхан текний дэргэд очиход хамгаалагч залуус бага зэрэг тэвдэж эхлэв.
Шуугиантай, танхай залуусын толгойлогч нь Галзуу нохой хочтой Юнги байсанд тэд улам бүр айж байлаа.
Юнги: *текен дээр гарч зогсох* --би ирлээ. Одоо үдэшлэг тун ч хөгжилтэй болно доо. *чанга дуугаар* -- ХАРААЛ ИДСЭН ӨГЗӨГНҮҮДЭЭ АВААД 10 СЕКУНТЫН ДОТОР АРИЛЦГААХГҮЙ БОЛ БҮГДИЙГ ЧИНЬ ТАТААД НОХОЙН ХООЛ ХИЙНЭ ШҮҮ!!
Бааранд байсан энгийн үйлчлүүлэгчид хэрэг бишдсэнийг ойлгон бужигналдсаар гарч гүйлдэж удалгүй тэнд Намжүүний хэдэн хамгаалагчч залуус, бас Юнгигийн хөвгүүд л үлдсэн байв. Хөгжим ч зогсож хамгийн сүүлд зөөгч, үйлчлэгч нар амиа хоохойлон хаалгаар гарцгаахад Юнги чангаар инээд алдаад "Пак Жимин хаа байна?" гэхэд нөгөө залуус дундаас нэг нь "тэр новшийг бид нар яаж мэдэх юм" хэмээн их л пээдгэр хариулав.
Юнги: тийм үү? *инээвхийлэх* --тэгвэл чиний хэрэг алга шив дээ
Түүний үг дуусав уу үгүй юу Юнгигийн дагалдагч нарын нэг нь автомат буугаар өнөөх залуусыг шүүрэн шанага шиг болтол нь шүршиж барилга тэр чигтээ буун дуунд доргиход хүмүүс шуугилдаж дээд доод давхаргүй эмх замбараагүй байдал үүсэв.
Юнги текен дээрээс үсэрч буугаад амьтай голтой байгаа өнөөх залуугын үснээс нь татан дээш өндийлгөхөд нөгөөх нь үхэл царайлсан амьтан "хамгийн дээд давхарт байдаг пабд байгаа" хэмээн амь гуйсан харцаар харахад Юнги толгойг нь 2 3 сайн илж нохой шиг эрхлүүлснээ дээгүүр нь гишгэлэн баарнаас гарав.
*
Цагдаа нарыг ирэхэд буун дуунаас үүссэн үймээн аймшигтай газар авсан байлаа. Хүн дотогшоо орох боломжгүй шахам үймээнээс болж саатахад Жисү цагдаа нараас салан аль болох хурдхан дотогш орох зам хайн гүйв.
*
Жимин доод давхарт гарах буун дууг сонсоод гартаа байгаа бууг дахин нэг дүүрэм сумтай дайзаар цэнэглэв. Тэр ямар тоомжиргүй цэнэглэж дуусаад үүдэнд зогсох
Зөөгчийг буудан унагаахад өрөөнд байсан хүүхнүүд чангаар орилолдож эхлэв.
Жимин: би байна аа... уг нь ийм юм хийх тухай төсөөлөө ч үгүй байсан юм. Ким ах үхэхэд би энэ ертөнцөөс гараа татах тухай бодож байлаа. Чи л намайг ийм болгочихлоо Намжүүн аа
Түүний үгийг сонссон намжүүн урдаа байсан хүүхнийг түлхэн газар унагаагаад чулуун баганы араар оров. "Жимин аа, чи юу ч юм буруугаар ойлгосон юм шиг байна аа, эхлээд буугаа хаячих, бид чинь найзууд биз дээ? Сайхан ярилцья л даа. Айн? Би чамайг ийм юм хийсний чинь төлөө шиййтгэхгүй болохоор—* түүний зусарч үгс инээдийг нь хүргэхэд Жимин урдаа биеэ хураан суух хүүхнийг буудав. "би өнөөдөр эндээс ганцхан амьд хүн гаргах болно. Тэр нь чи юу? би юу? Намжүүн аа" гээд тоосон шинжгүй инээмсэглэн буугаа өөр нэгэн хүүхэнрүү чиглүүлэхэд тэр нь айсандаа өмдөндөө шээж, шалаар нэг шээс нь урсаж байв. "заваан юм бэ" гэж жимин сэжиг нь хүрсэн байртай хэлээд өнөө хүүхнийг ч мөн буудахад тэр өөрийнхөө усан дээр лакк хийн унав.
Намжүүн: чи бүр ухаанаа алдчихаа юу? *айсандаа хоолой нь салагнаж байв*
Нэгэн хүүхэн намжүүнээс аврал ирэл мөлхсөөр хөлнөөс нь зүүгдэхэд намжүүн уурандаа түүнийг өшиглөн унагаав.
Жимин: гэснээс би сая саналаа, тэр цагдаагийн дүүг би биш чи алсан юм байна. найз минь чи үргэлж л хийсэн хэргээ бусдад нялзайж явдагаа болих хэрэгтэй. Хэргээ өөрөө даадаг байх хэрэгтэй. *инээх* --одоо бүхнийг дуусгья. Намжүүн аа
Тэр Намжүүний зүг удаанаар алхаж эхлэв. Хөл доор нь цустай холилдсон хагархай шилнүүд дуугарч хүүхнүүд нүдэнд нь өртөхгүй гэсэндээ аяархан мэгшин ширээ, буйдангын ардуур нуугдаж, бармен залуу текнийхээ ард суугаад шилтэй вискийг том томоор залигилан зоригоо чангална. Яг л удахгүй ирэх үхэлдээ бэлдэх шиг.
Намжүүн хажуухнаа хэвтэр Жонгүкийн цогцосыг харав. Түүний өмдний бүсэнд буу байна. тэр авах хэрэгтэй. Уруулаа зөөлөн долоон хэрхэн түүнд хүрэх тухайгаа бодон өөрлүү нь ойртсоор байгаа жиминрүү хальтхан хараад дахин өнөөх бууруу харав.
*
Жисү гүйсээр хоол, цагаан хэрэглэл зөөдөг жижиг цахилгаан шатанд орж хөлөө хумин багтаж суугаад хамгийн дээд давхарлуу гарав. Замдаа өнөөр буугаа гартаа чангаар атгаад нүдээ бүлтэлзүүлэн шүлсээ залгив. Зоригтой байх гэж амьхандаа хичээх ч одоо ороод үхэж ч мэднэ гэж бодон аль болох айхгүйг хичнээнэ. Тэр цахилгаан шатнаас буугаад хонгил даган буугаа барьсаар алхахад 2 өрөөний үйлчлэгч хүүхэн буланд айсан байдалтай байгаатай таарч "яв" хэмээн өнөөх цахилгаан шатруу заахад өнөө 2 буу барьсан эмэгтэйгээс айсандаа улам ихээр бөнжигнөн шигдэцгээв.
Жисү: би цагдаа *үнэмлэх гаргаж ирэх* --одоо явцгаа. Энд аюултай
Нөгөө 2 эмэгтэй одоо л тайвширав бололтой арай ядан босцгоогоод өнөөх жижигхэн цахилгаан шатанд шахалдан орцгоов.
Жисү алхаар өнөөх ПАБ-ний үүдэнд ирэхэд 3 үхдэл газарт хэвтэж байв. Хаалгыг цааш түлхэх үед түгжээ нь тайлагдаж хаалгаар түүнд архи, цус, дарьны үнэр сэнхи хийн ханхлав. Буугаа 2 гараараа барьсаар өрөөнд ороход эхлээд баганы цаанаас хүмүүсийн яриа сонсогдох ч харагдаж байгаа юм байсангүй. Урагшаа алхаж яваад арай ч үхчихээгүй байгаа үйлчлэгийг чирэн хаалгаар гараад хана налуулан суулгахад "амь авраач" хэмээн сөөнгөтөн гуйв. Жисү холбоогоо ашиглан нэмэлт хүсээ түргэн тусламжтай дуудчихаад буцаад оров.
Энэ удаад тэр шуудхан алхлаа. Тэнхимийн зүүн захад буланруу алхах Жимин харагдаж, булангийн цаана Намжүүн байгаа нь мэдэгдэв. Өрөөний хаалгыг онгорхой орхисон тул амьд хүмүүсийг гаргах хэрэгтэйг тэр мэдэж байлаа. Зоригоо эцсийн удаа чангалан уртаар амьсгал аваад "БУУГАА ХАЯ, ПАК ЖИМИН" хэмээн орилов.
Жисүгийн хоолойг сонссон жимин чихэндээ итгэж ядан эргэж харахад хайртай болсон эмэгтэй нь өөрлүү нь буу чиглүүлээд зогсож байв.
Жисү: буугаа хая гэсэн шүү. *салаглах хоолой*--ГАРЦГАА, ХУРДЛААЧ *нөгөө хүүхнүүдрүү нүдээрээ дохин орилох*
Хүүхнүүд шуугилдсаар өрөөнөөс гарлаа. 2 хүүхэн шуугилдан мөлхсөөр өрөөнөөс гарч бармен залуу ч бас баярлан гарав.
Жимин: Жисү--*нүдэндээ итгэж ядан*
Жисү: чи баривчлагдсан. Буугаа хая-!!!
Жиминийг ийн Жисүрүү сатаарч байх хооронд Намжүүн Жонгүкийн бүсэнд байсан бууруу ухас хийв. Жиминийг Намжүүнрүү эргэхэд Жисү буудаж орхив. Түүний гар салаглаж байснаас болон онилсон газраа биш зүүн бөөрнийх нь тэр хавьд сум тусаж Жимин арай ядан хөл дээрээ тогтов. Харин Намжүүн хэдийнэ буугаа аваад тэдэнрүү чиглүүлэн зогсож байлаа.
Намжүүн: одоо хэн нь үхэх юм шиг байна? чи муу г**** цагдаа байж ээ. *уруулаа долоох* --би энд ялагч нь болно. Үхэцгээ. *инээх*
Жимин: намайг ал. Тэрийг биш *гараараа шархаа дарахаа болин намжүүнрүү харахад духнаас нь хүйтэн хөлс чийхран гоожиж байлаа.
Намжүүн: ингэхээр чинь улам алмаар санагдаж байнашд. *инээх* --үх хөгийн хүүхэн минь *гохоо дарах*
*
Хонгилд гарсан хүүхнүүд бас бармен залуу аюулгүй боллоо хэмээн баярлаж барилгаас гарахаар гүйж байтал өөдөөс нь Юнги болон түүний 4 залуу ирж харагдав. Тэд өнөөх амьд үлдэгсдийг шуудхан л хутгалан, хоолойг нь зүсэж амийг нь бүрэлгэв.
Юнги: Пак Жимин. Хүлээж байгаарай. *инээмсэглэх*
Түүний сэтгэл догдолж тэсэн ядсан байртай байснаа нүүр нь ямар ч хувиралгүй болон өөрчлөгдөж эрс шийдэмгий төрхтэй болов. Хонгилоор алхах хурд нь урьдынхаасаа ч хурдан болж улам бүр яарах шиг болж байлаа.
*
Жимин хамаг хурдаараа Жисүрүү гүйн тэврэн газарт унав. Жиминий тэвэрт түүний дээш шуусан үс нь задран намирч үзэгсгэлэнтэй төрх нь бүдэг гэрэлтэй өрөөнд нар мэт гэрэлтэх ажээ. Түүнийг тэврэн газарт унах хүртэл хэдхэн доль яг л хэдэн жил мэт удаан, жаргалтай санагдаж Жиминий нүүрэнд инээмсэглэл тодорч байлаа.
Намжүүний буунаас сум биш хөөс гарав. Тоглоомон буу байж ээ. Зүгээр л хүүхдийн тоглоомон буу. Тэр сандран нөгөө буугаа сэгсрэх зуур Жимин өндийж ирээд түүнийг цохонд нь, зүрхэн тус газарт нь 2 удаа буудан унагав.
Намжүүнийг үхсэн гэдэгт итгэлтэй болсныхоо дараа санаа нь амарсан бололтой багахан инээгээд өвдөг сөхрөн газарт унав. Толгой нь гуйван буудуулсан газраас нь цус гоожин нойт оргино. Гартаа байсан буугаа газарт хаяж, гадуур хүрмээ тайлав. Цонхоор харвал Ховч хэдийнээ явчихсан байлаа. "ашгүй дээ. Явсан нь ашгүй дээ" амандаа бувтнахдаа хэрвээ Ховч өдийд тэнд байсан бол жисү хэдийнэ үхчихсэн байх байсанд тайвширсных байлаа.
Жисү: Пак Жимин!! *буугаа цэнэглэх*
Жимин: чи үнэхээр мөн байж ээ. Миний зүүдэнд ирдэг тэр охин. *инээвхийлэх* --зүгээр дээ. Зүгээр... *түүний дуу улам суларч байлаа*
Жисү: тэгэхээр чи намайг таниж байгаа байх нь. Миний гарт үхэхэд гомдох юмгүй биз дээ.
Жимин аажуухан 2 хөл дээрээ босов. Тэр эргэж хараад өөрөөс нь 3 алхам зайнаас буу тулган зогсох Жисүрүү алхана. Нэг алхам. "би ийм ертөнцөөс залхаж байна". хоёр алхам. "гэхдээ чиний гарт үхвэл харамсах юм алга". Гурван алхам. "чамаас л би ганц тайвшралыг олдог байсан юм". Түүний цээж Жисүгийн буунд тулан ирэхэд Жисүгийн гар нь салагнан нүднээс нь нулимс урсаж, уруулаа хазлан байв.
Жимин: битгий уйл. Гуйж байна *хацрыг нь илэн нулимсыг нь арчих*
Жисү: би чамайг алах ёстой. Энэ миний зорилго *цийлэнгэтсэн хоолой*
Жимин: зүгээр дээ. Зүгээр. Битгий уйл.
Жисү: яагаад!! Яагаад!!! Яах гэж ийм амьдрал сонгосон юм. Яах гэж эгчийг минь алсан юм! Яах гэж!!!! ЯАГААДДДД!!
Жимин: битгий уйл... Жисү. Битгий уйл. *тэврэн авав*
Ганцхан хором л өнгөрсөн байх. Богинохон ч гэсэн тэр Жисүг тэврэн жаргалыг мэдэрч байлаа. Буун дуу тас хийж үүдэнд Юнги гартаа гар буу барин зогсож байгаа Жимин харагдав. Түүний эхний сум Жиминд тэврүүлэн зогссон Жисүгийн нуруунд онов. Жисүгийн нүд нь томрон жиминийг тэврэн тэврэлт нь аажмаар сулран гар нь сулбайхад Жимин "ҮГҮЙ ЭЭ" хэмээн хамаг чадлаараа хашхирав. Гэсэн ч нэгэнт өнгөрсөн байлаа. Юнгигийн дараагийн сум Жиминий цээжинд тусав. Тэр хүчтэй сумны цохилтоос болон хойш савахдаа Жисүгийн гарнаас атган амжив. Юнгигийн дахин нэг сум Жиминий цээжинд оноход дотуур цус алдалтаас болон Жиминий амнаас цус садран урсаад Жисү тэр 2 бараг зэрэг газарт унацгаав. Хэдхэн секунтэнд болсон энэ үйл явдал Юнгигийн хувьд ямар ч сэтгэл хөдлөл агуулаагүй байлаа. Тэр Жиминийг амин газар нь 2 удаа буудсанаа мэдэх учир шууд эргэн буцаад явав.
Жимин тэсвэрлэшгүй их өвдөлтийн дундуур Жисүгийн зүг ширтэнэ. Жисү хэдийнэ амьсгал хураажээ. Үзэгсгэлэнтэй төрх нь яг хэвээрээ, уруул нь улааран харагдана. Цусанд хутгалдсан гараа эцсийн хүчээ гарган байж Жисүгийн зүгрүү сунган уруулыг нь зөөлхөн илбэхэд Жиминий ч гэсэн ухаан нь балартаж эхэллээ.
Тэр хэрвээ ингэж амьдраагүй байсан бол өдөр нь жантай гоймон хүргэдэг ажил хийгээд, орой нь хоолны газарт зөөгч хийгээд, үүрээр сонин түгээгээд, Жисүтэй болзож, хамт кино үзэж, хан голын эргээр зугаалж, интоорын цэцэгсийг харан баясаж эгэл хүмүүс шиг амьдрах байсандаа хэмээн эцсийн удаа мөрөөдөлдөө автав.
Сөүлийн шөнө энэ бүхнийг огт тоолгүй шуугиантайгаар үргэлжилсээр...