0. Өмнөтгөл (Учир шалтгаануудыг тайлбарласан болно

166 8 4
                                    





Дэлхийн хамгийн хүчирхэг улс болох Айндом улсын энэ түвшинд хүргэсэн хамгийн гол хүн бол хаан Эдмонд Рэйс юм. Түүнийг энэ улсын бүхий л хүн бүр өөр улсын хаад , ноёд, өндөр албан тушаалтай хүмүүс ч түүнийг хүндэлж үлгэр жишээ авч явдаг билээулсын ард иргэд ч хүндэлж биширч явдаг. Түүнийг анх хаан болох үед Айндом улс ядуу буурай улс орнуудын нэг байлаа. Ард иргэдийн ихэнх хэсэг нь нэн ядуу харин хэдхэн гэр бүл л гэдэс цатгалан амьдарч байлаа. Тэрээр наймхан жилийн дотор л одоогийн энэ сайхан Айндомыг байгуулсан юм. Тэрээр долоо хоногийн дор хаяж нэг өдрийг ард иргэдтэйгээ энгийн хүн шиг л өнгөрүүлдэг бөгөөд тэр л үеэр өөрийн хатан болох Жэйнтэй танилцсан юм. Түүнтэй гэрлэснээс хойш энэ улсын хөгжил улам л хурдацтай явагдах болсон юм. Хаантай гэрлэснээс хоёр жилийн дараа тэрээр хэвлийдээ хүүхэд тээж байгаа гэдгээ мэдсэн юм. Бүр ихрүүд гэдгийг мэдээд хаан маш их баярлаж найр хийсэн юм. Харин түүний дүү болох Эдвардад энэ нь таалагдсангүй. Эдвард хаан ширээг авахын төлөө юу ч хийхээс буцдаггүй бөгөөд Эдмондыг багадаа маш олон удаа алахыг завдсан юм. Эдмондыг хаан болсны дараа ч энэ явдал нь хэвээрээ байсан болов ч хаан их энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй хүн болохоор түүнийг өршөөдөг юм. Энэ нь түүнийг багад нь хэтэрхий их хайрлаж эрхлүүлдэг байж байгаад хааны суудлаа Эдмондод өгсөнтэй холбоотой байж магадгүй. Хатныг хөл хүнд болсны дараа тэрээр хор өгөхийг олон удаа завдсан боловч энэ нь огт бүтэхгүй байсан тул тэрээр хатныг төрөх үед хаан ширээг булаах төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн юм. Хатныг Эдвард хорлохоор зэхэж байгаа гэдгийг мэдсэн хаан хатныг үнэнч албатуудынхаа хамт хэний ч мэдэхгүй өөр нэгэн ядуу буурай улс руу явууллаа. Хатан ч төрөх болсон учраас хаан хатан дээр очлоо. Эдвард энэ үеийг далимдуулан хаан ширээг булаах төлөвлөгөөгөө биелүүлэхээр ордны уур амьсгалыг орвонгоор нь эргүүлж орхижээ. Хааны илч түүн дээр ирж ордны байдлыг хэлжөглөө.  Хатны бие маш муу байсан тул хаан хаан ширээг биш хайртай хатан болон төрөх гэж байгаа ихрүүдээ хамгаалан үлджээ. Эхлээд Жэйсон төрлөө харин хэсэг хугацаа өнгөрсний дараа Эмми төрлөө. Харин хатны бие огцом муудсаар бурхны оронд заларсан юм.Эдвард хаан ширээний төлөө юу ч хийхээс буцдаггүй хүн тул хааныг  хороохоор ирэх нь ойлгомжтой юм .Тиймээс хаан хүүхдүүдээ хамгаалахын тулд өөрийн үнэнч туслахуудад ихрүүдийг хамгаалах үүрэг өгч Эдвардын мэдэхээргүй газар луу явахыг тушаалаа. Кэйн болон Кэйт нарт Эммиг хамгаалан асарч хамгаалах үүрэг өглөө.
Харин Томас,Жэнни хоёрт Жэйсоныг хариуцууллаа. Олуулаа цуг явах нь хэтэрхий аюултай тул тэд хөрш болох Дэйлик улсын өөр өөр тосгод руу явжээ. Хаан тэдэнд алт эрдэнэс хангалттай өгсөн боловч энгийнээр амьдрахгүй бол Эдвард тэднийг хороохоор ирэх нь тодорхой учраас тэд зүгээр л ядуу биш болов ч тийм ч  баян бишээр амьдархаар шийджээ

7 хоногт 1 бүлэг оруулах болно. Энэ нь өмнөтгөл учраас маш бага үгтэй байгаа

Төөрөлдсөн ихрүүдWhere stories live. Discover now