Томас Жэйни хоёр Жэйсоны ээж аав хоёр шиг нь л байдаг байлаа. Харин тэд Жэйсонд өөрсдийгөө авга ах эгч нь гэж хэлсэн бөгөөд ээж аавыг нь тосгонд гарсан түймрээр өөрийг нь хамгаалж байгаад өөд болсон хэмээн итгүүлжээ. Жэйсоныг багаас нь л хайр халамжаар дутаахгүй амьдруулдаг байсан бөгөөд аль болох олон хүмүүст харуулахыг хүсдэггүй байлаа. Тийм ч учраас түүнийг жирийн хүүхдүүд шиг сургуульд (Айндом улс ирээдүйгээ бодон боловсролыг үеийн үед эрхэмлэсээр ирсэн бөгөөд Эдвард хэдий муу хүн ч сургуулиудыг хаагаагүй юм) сурах бус харин Жэйни түүнд боловсролыг бараг л төгс гэмээр зааж байлаа. Харин Томас Айндом улсын агуу зэвсгийн эрдэм эзэмшсэн хүмүүсийн нэг байсан учраас уг эрдмээ Жэйсонд эхнээс нь сургаж байгаа юм. Жэйсоныг долоон настай байхад нь Томас анд явсан байсан бөгөөд Жэйнигийн бие өвдсөн байсан тул Жэйсон түүнд тан авчирч өгөхөөр явж байв. Энэ үед тосгоны дээрэмчид гарч ирж түүний мөнгийг дээрэмдэхээр завдсан бөгөөд харин тэр Томасын зааж өгсөн эрдмийг ашиглан гурван ханхар эрийг нэг дор буулгаж авсан юм. Харин түүнийг тан авчихаад буцаж явах үед дээрэмчид маш олуулаа түүн рүү дайрч маш хүнд гэмтэл авсан юм. Энэ нь түүнийг бараг л сар орчим босож чадахгүй болгосон юм. Харин түүнийг гэнэт ухаан орох үед Томас Жэйни хоёрын яриа сонсогджээ.
Томас : Одоо хоёулаа яах вэ? Хаанд түүнийг хамгаална гэж амалсан атал ийм байдалд хүргэж гэж
Жэйни : Хэрвээ Жэйсоны бие үүнээс бага зэрэг л илүү гэмтсэн бол тэр үхэж ч болох байлаа
Томас: Хаан маань байсан бол ч .......
Үүнийг сонссон Жэйсон өөрийгөө ханхүү гэдгээ гадарлаж эхэлсэн юм. Уг гэмтэл түүний тархинд муугаар нөлөөлж зарим үед толгой нь маш их өвддөг боллоо. Жэйсон маш хурдан өсөж байлаа. Зэвсгийн эрдмийг гарамгай эзэмшсэн тэрбээр мөн хичээлээ ч бас маш сайн хийж байлаа. 14 нас хүрдэг жилээ Жэйсон өөрийн найзууд болох Винс, Пол, Дэрик нартай аялж байгаад нэгэн агуй руу орлоо. Энэ нь маш эртний гэмээр эд зүйлс маш олонтой газар байсан юм. Дэрик: Энэ яг л эртний шорон шиг л юм аа
Гэж хэлж амжив уу үгүй юу саяхан явсан хөлийн мөр харагдлаа. Тэд бүгд сониуч зандаа хөтлөгдөн уг агуйд явж байтал гэнэт хүний дуу гарах нь тэр.
Т.х.1(танихгүй хоолой) : Энэ хүмүүс энд хэдэн жил хоригдож байгаа билээ
Т.х.2: 14 эсвэл 15 жил болсон байхаа. Гэж хэлэхийг сонссон найзууд Дэрикийн хэлсэн зөв байсныг ойлгожээ. Тэд өмнө нь харж байгаагүй залуусыг явсны дараа өнөөх шоронд хоригдож байгаа хүмүүс рүү очлоо. Тэгэхэдтэнд нэг маш том өрөөнд маш олон хоригдлууд байхыг харлаа. Тэдний нэг нь түүнд яг л танил шиг нь санагдлаа. Энэ нь Эдвардын нууц шорон байлаа. Харин Жэйсонд танил санагдсан хүн нь түүний аав буюу Хаан Эдмонд Рэйс байсан юм. Гэвч тэр хоёрын хэн нь ч аав хүү хоёр гэдгээ мэдэхгүй байгаа.
Винс: Та нар хэн бэ?
Гэж асуухад тэнд байсан хүмүүсийн нэг нь: Бид бол шинэхэн хаанаас болж хоригдсон хоригдлууд. Гэвч өмнө нь бид хааны үнэнч албатууд байсан юм (хааныг нууцлав. Учир нь хааныг амьд байгаа тэр тусмаа шоронд хоригдож байгаа гэдгийг хүмүүст мэдэгдэх нь хэтэрхий аюултай хэмээн үзжээ). Ингээд тэд бүгд танилцсан юм. Найзууд зав л гарвал хаан ба түүний туслахууд дээр очдог боллоо. Тэдэнд хоол, хувцас гээд өгч болох бүхий л зүйлсээр тусалдаг боллоо. Тэд нэгэн төлөвлөгөөг боловсруулж эхэллээ. Энэ нь ямар төлөвлөгөө вэ гэвэл:
7 хоног бүрийн 3 дахь өдөр ирдэг харуул ирчхээд хэсэг унтчихаад явдаг тул тэрийг нь ашиглан оргохоор шийджээ. Харин энэ төлөвлөгөө нь бүтэлгүйтвэл бүх зүйл нурна гэдгийг мэдэж байгаа. Тиймээс тэд маш сайн бэлтгэх хэрэгтэй байлаа. Бэлтгэл ч эхэллээ. Пол харуулыг унтаж байх хооронд түлхүүрийг авахыг (учир нь тэр маш хурдан хөдөлгөөнтэй бөгөөд түүний хөдөлгөөнийг хүн нээх их анзаардаггүй. Учир нь тэр ар гэрээ тэжээхийн тулд талх сүү гэх мэтийн жижиг сажиг зүйл хулгайлдаг билээ. Бэлдэж яг нэг сар өнгөрлөө. 3 дахь өдөр ч ирсэн байлаа. 4 найз ч бас хадны цаанаас нуугдан харж байлаа. Өнөөх харуул ч урьдын л адил унтдагаараа унтлаа. Пол маш амжилттайгаар түлхүүрийг аваад түгжээг тайлан хоригдлуудыг харж байтал нэгнийх нь бие маш муу байдалтай байлаа. Энэ нь хаан Эдмонд Рэйс байсан юм. Тиймээс тэд нэгнийх нь бие муу байхад явж чадахгүй гэдгээ тэдэнд хэлсэн бөгөөд тэднээс дараа ирэхдээ тан авчрахыг хүслээ. Ингээд тэд дахиад нэг долоо хоног хүлээхээс өөр арга байсангүй. Харин Пол явахдаа тэдний түгжээг түгжсэн ч харуулын халаас руу хийхээ мартсан байж ээ. Тэд гэр лүүгээ буцаж явахдаа үүнийг анзаарсан бөгөөд түлхүүрийг буцааж халаасанд нь хийх гээд очтол нэгэнт оройтсон байж ээ. Буцаад очтол тэнд нэмээд дөрвөн харуул ирсэн байлаа. Тэд ойр хавийг нэгжиж эхэлсэн бөгөөд Винсийн орхисон малгайг тэд шууд л олсон юм. Ингээд л хоригдлууд дээр тавих анхаарал нэмэгдэж нэг ээлжинд гурван харуул гардаг боллоо. Харуулууд тэднийг бараг л хяналтгүй үлдээдэггүй бөгөөд ээлж солигдох хооронд гучин минут л хараа хяналтгүйгээр орхидог ба тэр үеэр нь л уулздаг боллоо. Ийм байдлаар дахин нэг сар өнгөрлөө. Харин тэд өнөөдөр л хоригдлуудыг оргуулахаар боллоо. Найзууд отож сууж байгаад ээлж солигдох үе ирэхэд Полд байгаа түлхүүрийг ашиглан ямарч байсан оргож чадлаа. Араас нь харуулууд ирэх тул тэд хамаг хурдаараа л зугтлаа. Ингээд нэг юм харуулуудын ирж чадахгүй газар ирсэн юм. Энэ нь найзуудын уулздаг ой дотор байрлах нууц газар юм.
Х.1 (хоригдол) : бидэнд тусалсанд баярлалаа залуусаа бид та нарт хэзээ нэгэн цагт маш их туслах болно
Дэрик: Бахархсан хоолойгоор хэн ч байсан ингэх л байсан
Хаан: Жэйсон хоёулаа түр уулзая
Жэйсон: ойлголоо
Тэд нуувчаас бага зэрэг холдлоо.
Хаан: Жэйсон би бол Айндом улсын өмнөх хаан Эдмонд Рэйс. Харин чи бол миний хүү Жэйсон Рэйс буюу дараагийн хаан болох ёстой хунтайж ...........(Бүх түүхийг ярьж өглөө) харин одоо биднийг Эдвард олоод ирэхээс өмнө бид явахгүй бол чиний амь насанд халтай
Эдмонд: Би тантай дахиж уулзах уу ? Ааваа
Хаан: Мэдээж хүү минь бид чамайг хаан болох үед гэр бүлээрээ дахин цуглах болно.
Ингээд о хаан болон түүний туслахууд явахаар болж Жэйсон нулимс туслуулан зогссон юм.
Энэ явдлаас болж тосгонд маш том нэгжлэг хийн хоригдлуудыг зугтаалгасан хүмүүсийг барихыг оролдсон боловч энэ санаа нь бүтээгүй билээ.Дараагийн хэсэгт Эммигийн бага насны талаар гарах болно.
Удаасанд уучлаарай🙏🙏🙏🙏