1р хэсэг

3K 129 9
                                    

Шүршүүрийн хүйтэн ус дээрээс бууж биеийг минь даган урсах нь бүхий л эд эсийг минь сэргээх шиг. Шинэхэн туулайгаа дотроо төсөөлөхөд л бие минь ирвэгэнэж доор халуу дүүгэнэ. Алчуураар биеэ ороон шүршүүрээс гараад гүзээлзгэний үнэртэй биеийн тос түрхэв. Хар хүрэн өнгөтэй үсээ босгон янзлаад бэлдэж тавьсан хувцсаа өмсөв. Сул цагаан пудволк, малгайтай хар цамц, бариу хар өмд, богино хар куртик, хар timberland, чамин бугуйн цаг энэ бүгд өөгүй цэвэрхэн арьс, давхраатай бор нүд, нимгэхэн ягаан уруултай минь төгс зохицож байв. Толинд харан бэлэн эсэхээ шалгаад ширээн дээрээс утсаа аван гэрээсээ гарлаа. Гэрээс холгүй байрлах жижигхэн кофешопт орон цонхны дэргэдэх сул шрээнд суулаа. Бугуйн цагаа харахад товлосон цаг болоход 12 минут дутуу байв. Caramel latte захиалаад цонхоор гадаахыг ажиглан суухад хэн нэгэн ширээ тогших нь сонсогдов. Дуу гарсан зүгт харахад хүлээж байсан хүн минь зогсож байлаа. Би суудлаасаа босон түүнтэй мэндлээд суухыг урьлаа. Тэр зурган дээрхээсээ илүү хөөрхөн юм. Багахан долгион оруулсан шар сортой бор шаргал үс нь далыг нь даван намиран харагдана. Эвтэйхэн эндүүдэн янзалсан өтгөн чолк нь хаврын ширүүн салхинаас болоод багахан арзайжээ. Том давхраатай бүлтгэр нүд нь ийш тийш гүйн нэг газраа тогтож үл чадна. Энэ түүний сандралыг илтгэнэ. Багахан өнгөлсөн нимгэн уруул нь интоорын өнгөтэй ажээ. Нарны гэрэлд туяаран харагдах гэрэлтсэн цагаан арьс нь саяхан орсон өвлийн сүүлчийн цасыг санагдуулна. Сул цагаан цамц, богинохон дэрвэгэр банзал, урт хар оймс, хар timberland, урт хар куртик нь туяхан биеийг нь илүү тодотгоно. Тэр эгдүүтэй бөгөөд үзэсгэлэнтэй юм. Нэг минут орчим түүнийг ажиглаад чимээгүй байдлийг эвдэн ам нээлээ.

- Чи үзэсгэлэнтэй харагдаж байна.

- Баярлалаа.

Би дулаахнаар инээмсэглэхэд тэр ичингүйрэн доош харсаар хэллээ.

- Тэгэхээр Күүкие би жинхэнэ нэрийг чинь мэдэж болох уу?

Би эелдгээр ийн асуугаад хариулт хүлээн түүнрүү ширтлээ.

- Зүгээр л намайг Күүкие гэж болох уу?

Тэр бага зэрэг гуйсан өнгө аясаар ийнхүү хэлээд өнөөх үзэсгэлэнтэй нүдээрээ над руу ширтэхэд би түүнд татгалзаж зүрхэлсэнгүй.

- Чи хүслээр хонгор минь.

Би түүн рүү эелдгээр инээмсэглэхэд тэр хөөрхөн цагаан шүднүүдээ гарган над руу инээмсэглэлээ. Түүний гэнэн инээмсэглэлийг хараад өөрийн эрхгүй онгон болов уу хэмээн бодлоо. Ариухан биеийг нь эзэмдэж хэнд ч хөндөгдөөгүй тэр л газрыг нь үнсэж үнгэхсэн гэхээс тэсгэл алдан доор минь нойт оргино. Бузар булай төсөөллийг минь түүний нарийхан найлинхай биш ч цаанаа л нэг сонсголонтой уянгалаг хоолой тасалдуулж орхив.

My beautiful bttm [Completed]Where stories live. Discover now