+ хэсэг бий- Миний жинхэнэ нэрийг Жон Жонгүүк гэдэг. Харин таныг хэн гэдэг вэ нүүна? Хэрвээ та надад жинхэнэ нэрээ хэлвэл би таныг арай өөрөөр дуудаж болох юм. Гэхдээ мэдээж та хүсэхгүй бол би таныг нүүна гэж дуудахдаа дургүйцэхгүй.
Түүнийг ийнхүү хэлэхэд би шоконд орчихов. Тархинд минь хар мянган бодол эргэлдэх ч би юу ч хийж үл чадан зүгээр л түүн рүү том нүдлэн харж байлаа.
- Битгий ингэж хар нүүна. Би Күүкие байна. Би үнэндээ эрэгтэй хүн. Гэхдээ би нэр хүйснээсээ бусдаар таньд огтхон ч худал хэлээгүй юм шүү. Би таньд хайртай. Бас таныг хүсэхгүй бол би таныг тавьж явуулахад бэлэн байна. Таныг эрэгтэй намайг хүсэхгүй бол шүү дээ.
Би маш ихээр гайхаж байлаа. Гэхдээ түүнээс илүүтэйгээр үнэхээр их баярлаж байв. Тэр доош харан гараа оролдож эхлэхэд нь би зүгээр л түүнийг чангаар тэвэрлээ.
- Би ч гэсэн чамд хайртай. Бас "нүүна" энэ надад таалагдаж байна.
Тэр намайг зөрүүлэн тэврэхэд мөрөнд минь түүний нулимс мэдрэгдэв.---------------------------------------------
Бид буйдан дээр тэврэлдэн суугаад өөрсдийн түүхээ ярьцгаав.
- Жинхэнэ нэрийг минь Пак Мира гэдэг. Энэ бүхэн ахлах сургуулийн 1р ангид орсон тэр үеэс эхэлсэн. Тэр үед манай ангид нэг охин шилжиж ирсэн юм. Бага зэрэг тарган тэр охиныг Линки гэдэг байсан. Хөгжилтэй, яриасаг, шулуухан бөгөөд галзуу тэр охинтой дорхноо нөхөрлөсөн. Ахлах 2р ангид ороход тэр надад өөрийгөө 2 хүйстнээ сонирхогч гэж хэлсэн. Би эхэндээ тоглоом л гэж боддог байсан ч тийм биш гэдгийг нь ойлгосон. Гэхдээ би түүнээс дөлж холдоогүй харин ч илүү дотноссон. Харин ахлах 3р ангид орохынхоо өмнө тэр эрс өөрчлөгдсөн юм. Гадаад байдлаараа лдаа. Тэр турж өөрийнхөө хүсэлд нийцэхээр нэгэн болж чадсан. Гэтэл нэг л өдөр тэр надад өөрийнхөө хайртай хүнийг танилцуулсан. Гэхдээ энэ энгийн байгаагүй. Энэ найз залуу биш найз охин байсан юм. Үүнээс хойш тэр охидыг илүүтэй сонирхдог болж эрэгтэйлэг зан нь өмнөхөөсөө ч илүү нэмэгдсэн. Тэр 1р курсд орохдоо үсээ халимаг болгочихсон. Эрэгтэй болж охидтой болзоод л. Түүнтэй хамт байсаар би ч бас тийм болчихсон. Гэхдээ энэ бүхэн эрэгтэй хүнд итгэх итгэлээ алдсанаас минь үүдэлтэй байх. Тэгээд л бүхнээ өөрчлөөд охидтой болзож эхэлсэн. Эхэндээ Линкигийн танилцуулсан ижил хүйстэн охидтой уулзаж туршлагатай болсон. Дараа нь хэвийн охидтой эрэгтэй болж уулзаж тэдэнтэй зугаацдаг болсон. Сүүлийн нэг жилд маш олон охидтой болзож тэдэнтэй унтсан. Дараагийн зугаагаа хайж явахдаа интертнетээр маш хөөрхөн охинтой танилцсан. Харилцаад нээх удалгүй уулзахаар болсон. Би анх харсан мөчөөсөө л дурласан. Түүнийг харах болгондоо илүү ихээр дурлаж байсан ч эмэгтэй гэдгийг минь мэдээд орхичихвий гэхээс айдаг байсан. Өдөр болгон залбираг байсан. Түүнийг минь надад үлдээгээч гэж. Гэтэл энэ бүхэн биелэхдээ илүү гайхалтайгаар биелсэн. Магад бурхан намайг хэвийн болоосой гэж хүссэн байх.
Би хөхрөн түүн рүү харлаа.
- Би багаасаа л бага зэрэг зожиг төрлийн хүүхэд байсан. Туранхай, урт үстэй, намхан болохоор хүмүүс ямар хөөрхөн охин бэ гэж өхөөрддөг байсан. Томрох тусмаа би илүү зожигрож бусадтай ойр байхаас дургүй хүрдэг болсон. Надад ганцхан л найз байдаг байсан нь Мин Юнги. Бид бага ангиасаа л эхэлж найзалсан. Бид хоёулаа их зожиг, ганцаардмал, дотогшоогоо бүрэг хүмүүс. Ахлах ангид ордог жилээ ганцаардмал би найзтай болсон юм. Шинэ найз. Ахлах 3р ангийн эелдэг нэгэн залуу. Гэрэлтсэн бор үстэй, үзэсгэлэнтэй жижиг нүдтэй, дөлгөөхөн инээмсэглэлтэй, урт нарийхан хуруу, өргөн мөртэй, өндөр царайлаг ах. Түүнийг Жин гэдэг байсан. Ким Сок Жин. Тэр үргэлж нэг өндөр залуутай цуг явдаг байсан. Дэгжин янзалсан хар үстэй, том зузаан уруултай,жижигхэн бор нүдтэй, инээхээр нь тодордог хоёр хөөрхөн хонхорхойтой, бага зэрэг майга ах. Түүнийг Ким Нам Жүүн гэдэг байсан. Тэд Юнги бид хоёрт байнга анхаарал тавьж халамжилдаг байлаа. Тэдний ачаар бид бага багаар өөрчлөгдөж эхэлсэн. Ярилцдаг хүмүүсийн минь тоо нэмэгдэж, өөрсөддөө илүү анхаарал тавьж, гадуур гарж бусадтай хөгжилддөг болсон. Энэ бүх өөрчлөлтийн дараа би Жин ахтай үерхэж эхэлсэн. Харин Юнги Намжүүн ахтай үерхсэн. Түүний дулаахан инээмсэглэлийг хараад бяцхан зүрх минь яахаа мэдэхгүй сандчин ийш тийш цовхчин хүчтэй цохилдог байлаа. Би түүнд дурлачихсан. Түүний хүссэн бүхнийг хийж илүү ихээр хайрлуулахыг хүсэх хэмжээний тийм л их. Өвдөж байсан ч тоолгүй түүнд л таашаал мэдрүүлэх гэж хичээдэг байсан. Эцэст нь тэр төгсөхдөө духан дээр минь зөөлхөн үнсээд намайг орхисон юм. Түүний надад үлдээсэн зүйл гэвэл эелдэг нийтэч зан, өөртөө итгэх итгэл, анхны хайрын шарх, эр хүнийг гэх хэвийн бус хүсэл л байсан юм. Түүнээс хойш 1 жил гаруй залуустай болзсон. Өхөөрдөм хөөрхөн төрхнөөс минь хэн ч татгалзаагүй. Эрэгтэй гэдгийг минь мэдсэн ч хайрласаар байсан залуус цөөнгүй. Гэсэн ч би тэднээс хайр биш таашаал л авах зорилготой байсан. Жин ах шиг хаяад явчих байх гэхээс хар хөлс минь цувдаг байлаа. Мэдээж Юнги ч гэсэн яг надтай ижил байсан юм. Бид өдийг хүртэл яг ижил зүйл мэдэрч адил замаар алхаж ирсэн. Зөвхөн таашаалаар тэжээгддэг амьдралд минь гэнэт л нэгэн залуу гараад ирсэн. Эелдэг яриатай, дулаахан инээмсэглэлтэй, жижигхэн туранхай биетэй ч түшигтэй сайн залуу. Түүнтэй 2 сар гаруй хугацаанд болзсон. Түүнийг харах болгондоо улам гүн дурлаж байсан ч бяцхан айдас намайг шаналгаж байсан юм. Эрэгтэй гэдгийг минь мэдчихээд орхиод явчихвал яах вэ гэсэн айдас. Тэр айдас минь өдрөөс өдөрт улам томорч илүү хүчирхэгжиж тархи зүрх хоёрыг эзэрхийлэн ноёлож байв. Би үнэхээр яахаа мэдэхгүй байсан. Өмнө нь хэзээ ч тийм айдастай нүүр тулж үзээгүй болохоор. Гэтэл энэ бүхэн гэнэт л орвонгоороо эргэчихсэн. Түүнийг эмэгтэй гэдгийг мэдээд үнэхээр юу гэхээ мэдээгүй. 4 хоногийн хугацаанд түүнд хэрхэн өөрийн үнэнийг хэлэхээ бодож байсан. Хэрвээ тэр зөвхөн эмэгтэй хүнийг л хайрлана гэвэл яах вэ гэж өдөр шөнөгүй бодож шаналсан. Гэхдээ эцэст нь бүх зүйл сайхнаар эргэлээ. Би маш их баяртай байна.
YOU ARE READING
My beautiful bttm [Completed]
Teen Fiction/not bxb/ - Бурхан минь Күүкие чи дахиад л андуурчихаж. - Юуг? - Чи ямар нэг богино банзал биш өмд өмсөх ёстой гэдгээ. Чи одоо эрэгтэй. Санаж байна уу? - Өөө уучлаарай Раул. Биш ээ Мира. Ахх энэ дасахад хэцүү юм.