A B C D E

405 19 2
                                    

"Намайг Солонго гэдэг би зургаан настай. Намайг гэрээсээ гарч гүйж байхад урд зогсож байсан хар хувцастай ах намайг гэнэт цохичихсон их өвдөлт мэдрэгдсэн  дараа нь миний нүд бага багаар анилдаж тэгээд нэг сэрэхэд би энд байж байсан харин чи яаж яваад энд ирчихэв?" гэж богино хар үстэй охин асуухад урд нь суух үсээ хоёр боосон жихмэл тэвэрсэн охин уйлангаа "Б-Би би намайг Гэрэлээ гггэдэггг. Би ийм настайй" гэж дөрвөн хуруугаа гозойлгоод үргэлжлүүлэн "би гэртээ харимаар байна, ээжийгээ санаад байна" гэхэд Солонго санаа алдсаар "ишш жоохон амьтан юм шив, заза битгий уйлаад бай аягү бол шулам биднийг алчих байх, одоо унтацгаая маргааш их зүйл болох байх"
*******
Түгшүүрийн дуу хангинаж харгалзагч нар охидыг сэрээн дахин төв талбайд цуглууллаа. Шулам мик барин "Өглөөний мэнд хүүхдүүд минь, та нар минь сайхан амарцгаасан биз дээ. Одоо энд нийт 50 эгч дүүс байна. Та нарыгаа ялгаж байгаа юм биш ч арав араваар нь A B C D E гэж хуваах болно. Өнөөдөр та нар ирээдүйдээ бэлтгэгдэх болно"
*********
Солонго, Гэрэлээ хоёр C хэсэгт хувиарлагдсан бөгөөд тэний багийн үлдсэн гишүүдийг Навчаа, Тэргэл, Номин, Зулаа, Сондор, Анхилуун, Анужин, Хүслэн гэдэг.
******
Саарал өнгийн бэлтгэлийн хослол өмссөн өндөр булчинлаг биетэй залуу  С хэсэгийн хүүхдүүдэд хандан "Намайг Дөлгөөн ахаа гэж дуудаж байгаарай. Ах нь та нарын биеийг хөгжүүлэх болно. Хаана хэзээ та нарт юу тохиолдхыг хэн ч мэдэхгүй. Тиймээс тэр үед өөрсдийгөө хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Энэнд чинь би туслах болно. Тэр харагдаж байгаа тойрог ердөө 500 м газар. Бие халаалт болгож энийг 10 тойр хөөрхөн дүү нар минь" гээд хүзүүн дэх шүглээ үлээхэд нь бүгд тайлбайг тойрон гүйж эхэллээ. Нэг тойргын дараа л гэхэд Гэрэлээ дахиж гүйж чадахааргүй болтлоо эцэж ядарчээ. Солонго Гэрэлд гүйх ёстойг нь сануулж гараас дэмий л татаж урагшаагаа мацна. Бусад нь тэдэнрүү өрөвдсөн харц шидсэн болоод нормоо биелүүлэхээр гүйнэ.

Үхлийн тоглоомWhere stories live. Discover now