бонус

1.6K 116 8
                                    

Надад хэлэх үг олдсонгүй. Миний зүрх яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг цохилно. Хэн нэгэн намайг тайвшируулахад туслаач тэгэхгүй бол би зүрхний шигдээсээр үхэх байх.
Эцэст нь миний амнаас үг гарах нь тэр

Би: сэүн жоетой үерхдэг байтал надад сайн болно гэдэг утгагүй юм. Тэр эцэст нь надад биш өөр хүнд хайртай шүү дээ

Кристалл толгой луу минь цохиход би толгойгоо барин муухай харлаа.

Би: би бол өвчтэй хүн чи яаж надтай ингэж харьцаж чадав аа " тоглох"

Кристалл: " нүүрээ сэвэх" яаж чам шиг мэдээлэлээс хоцрох вэ? Тэд аль хэдийн салсан сэүн жоетой бүх харилцаагаа тасалсан эцэст нь чи ялсан мангар минь

Би: " гайхах" би ялсан гэдэг чинь юу гэсэн үг вэ?

Кристалл: бурхан минь хэн нэгэн тэрнийг надаас холдуулаач " толгойгоо барих"

Бүгдээрээ надлуу тоглоод байна уу? Гэсэн харцаар харж байлаа. Үнэнийг хэлэхэд би юу ч ойлгохгүй байна. Би та нараас бүхэл бүтэн 2 сарын турш хол байсан. Би яаж ажил дээр болсон бүх зүйлсийг мэдэж чадах юм.

Би: " мөрөө хавчих" хэн нэгэн надад өнгөрсөн 2 сарын турш юу болсон тухай хэлэх хүн байна уу?

Эцэст нь сэүн гаднаас орж ирлээ. Тэд бүгдээрээ сэүн лүү харахад

Сэүн: бас юу болов. Яагаад бүгд надлуу ингэж хараад байгаа юм " сандрах"

Лэе: бидэнд үнэхээр хүнд асуудал тулгарлаа. " санаа алдах" Чи бидэнд тусалж чадах уу?

Сэүн: би та нарыг " санаа алдах" тэгээд та нарыг юу асуудалд оруулав.

Эцэст нь бүгд сэүнаас харцаа салган надлуу ширтлээ. Энд үнэхээр халуун байна. Ингэж харах нь надад таалагдахгүй байна. Тэд яг л намайг анх удаа харж байгаа юм шиг ширтэж байлаа. Сэүн ч бас намаг ширтэнэ. Улам л намайг сандаргаж байлаа.

Би: хэн нэгэн сэнс асаасан нь дээр бололтой энд үнэхээр халуун байна " гараараа нүүрээ сэвэх"

Сэүн: би хүнд юм ойлгуулахад үнэхээр муу гэдгийг та нар мэдэж байгаа тийм учраас чэн ах тайлбарласан нь дээр " чэн ах луу худлаа инээх"

Чэн: жое чамаар тоглож байсан. Би энийг л мэдэж байна. Биднээс илүү сэүн мэдэж байгаа

Эцэст нь тэд бүгдээрээ л толгой дохив.

Сэүн: энэ тухай би ч бас сайн мэдэхгүй тийм болохоор өөр юм асууж болно шүү

Би: хэрвээ та нар хэлэх дургүй бол яая гэхэв дээ.

Дахиад л чимээгүй байдал үүснэ. Эксугийн өрөө уугина чимээгүй байдаггүй л юмсан.
Лэе ах энэ эвгүй байдлыг элдэв.

Лэе: хэн өлсөж байна. Энэ удаа би даах болохоор хүссэн зүйлээ захиалаарай " картаа өргөх"

Кристалл: бурхан минь та үнэнээсээ хэлээд байна уу? " гайхах"

Лэе ах толгойгоо дохиход хүн болгон дуртай зүйлсээ хэлж байлаа.

Лэе: ина чамд захиалах зүйл байна уу?

Надад үнэхээр авахыг хүссэн зүйл байхгүй байсан болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа.

Сэүн: би инад авж өгөх болохоор та нар санаа зоволтгүй юм аа ав даа

Эцэст сэүн намайг аварлаа. Тэр яг л миний авралын бурхан гэсэн үг

Д.ү: тэгвэл бид гарцгаах хэрэгтэй юм байна. Инаг энд ирсэн г хэнд хэлж болохгүй шүү тэгвэл манай бэр бидэнд олдохгүй. Эндээс гараад бүгд амаа хамхих хэрэгтэй шүү " сулхан хэлэх"

Бүгд нэгэн зэрэг мэдээж гэж орилон заалыг орхив. Ингээд сэүн бид 2 л үлдэх шив

Сэүн: чамайг үнэхээр санасан

Эцэст нь тэр намайг тэврэн духан дээр минь үнсэнэ.

Би: би ч бас чамайг маш их санасан у сэүн " тэврэх"

Сэүн: бид амлалтаа биелүүлэх хэрэгтэй биз дээ

(Өгүүллэг маань дуусахад ердөө 2 хэсэг л үлдлээ. Тэгэхээр дараагийн өгүүллэг маань ямар өгүүллэг байх бол магадгүй 2р бүлэг нь ч гарж болох юм. Санал асуулга явуулж байгаад өгүүллэгүүдээ оруулах болгоно. Мэдэгдэл хэсэгтэй ойрхон байгаарай)

독점적 인 사랑 /дууссан/Место, где живут истории. Откройте их для себя