1-р хэсэг (Жэнни зөвхөн чи л тусалж чадна...)

1K 45 1
                                    

Норвегийн үзэсгэлэнт ойн гүнд байвгай шиг биетэй чононууд цөөнгүй бий. Нутгын хүмүүс ойн савдаг гэж өөрсдийгөө хуурна. Чухам юу болох нь зөвхөн сүргийн нууц. Ойн гүнд цав цагаан өнгөтэй харвал үзэсгэлэнтэй гэж дуу алдмаар гэхдээ бас айж мэгдмээр чоно ан хйиж байх нь тэр нилээд том биетэй бодон түүний хоол болох нь тодорхой байв гэтэл араас нь хэд хэдэн чоно гарч ирэн өнөөө цагаан чоноруу дайрч гарав тэд ноцолдон уралцаж ширүүхэн тулаан өрнөж байтал цагаан чоно хүн болж хувиран: Чамайг хараал идээсэй Жони. Ан хийж байгааг анзаарсангүй юу? Гэж орилоход
Бусад нь ч мөн хүн төрхөндөө орон
: За аливээ хөгжилтэй л байгаа биздээ
: Жэнни яагаад хошин шогын мэдрэмжгүй юм бэ?
: Зүгээр л наргиа шдэ гэцгээв.
Харин Жони инээмсэглээд: Өдөж байхад ханд ойлгохгүй гээд ирмэв
Жэни инээмсэглэн та нар надад бодонгын өртэй шүү гээд ойн захруу чоно болон хурдлав. Тэд бол сүрэг ердөө 9 хүн гэхдээ маш хүчирхэг. Хүн чононы хувьд мөнхийн дайсан нь цус сорогчид гэхдээ мөн оршин тогтнох үндэс нь. Эмэгтэй хүн хэдий чононы үр удам байсан ч хувирч чаддаггүй. Гэхдээ энэ сүрэгт 2 эмэгтэй бий. 1 нь Жэни нөгөө нь Луна. Жэни 6 настайдаа цус сорогчын дайралтанд өртжээ. Гайхмаар нь тэр цус сорогч Жэниг хазаад өөрөө үхсэн байна. Энэ хазалт Жэнигын чонын цусыг сэрээж тэр хувирсан. Гэхдээ тэр яг ч хүн чоно биш хүн болж хувирсан үедээ яг л цус сорогч шиг улаан нүд зэвхий арьс цус сорогч чоно гэвэл болох байх. Түүний зоогын ширээнд цус сорогчын хор хамгын тансаг идээ. Сүрэг түүнийг хүлээн авсан ч Жэни бол ороолон. Лунагын хувьд түүний аав цус сорогчдын гарт амиа алдсан тул Луна сүргийн толгойлогчоос гуйн тусгай зан үйл хийж байж сүрэгт нэгдсэн. Жэнид сүргээс гадна гэр бүл шиг нэг хүн байдаг нь Дара юм. Дара бол цус сорогч Жэниг цусаар ангаж яахаа мэдэхгүй айж балмагдаж байхад нь тусалж төрсөн дүү шигээ харж хандсан хүн бол Дара юм.
Жэни өдөржингөө л ойд ан гөрөө хийж өнжив. Нар жаргахад гэртэй очтол хаалга нь эвдэрсэн байв. Жэни гайхсан ч үгүй гэртэй ороод хөргөгчнөөс цус гарган жижиг хундганд хийн: Та ирэлгүй удлаа шүү. Гээд Дарад хундагтай цусаа өгхөд Дара надад чамаас гуйх зүйл байна гэж их л нухацтай хэлээд цусыг нэг амьсгаагаар ууж орхив.
Жэни: Ямар нэг зүйл болоо юу?
Дара: Надад чиний тусламж хэрэгтэй байна. Юу ч байсан туслах уу?
Жэни: Мэдээж. Би танд татгалзах эрхтэй билүү дээ. Хэл л дээ.
Дара: Надтай хамт яв. Би нэг охиныг нуух хэрэгтэй байна.
Жэни: Цус сорогч юм уу?
Дара: Жоохон ярвигтай. Тэр охин бол гайхамшигтай зүйл. Төрсөн дүүгийн минь охин байгаа юм. Дүү маань сураггүй алга болоход бид түүнийг ойн гүнээс олсон. Тэр цусгүй хувхай цайж амьсгал хураасан байсан хамгийн сонин нь түүний хэвлийдэх хүүхэд хөдөлсөн. Амьгүй цогцсон дотор амьд 14 хоносон тэр охин яавч энгийн хүн биш. Түүнийг дээд төрөлтнүүд хайж байгаа. Олмогцоо шууд л хөнөөх нь тодорхой.
Жэни: Тэгээд тэр охин ямар шидтэй юм?
Дара: Ямар ч биш.
Жэни: айн яагаад???
Дара: мэдэхгүй ээ. Тэр ямар ч онцгой зүйлгүй. Энгийн л хүн цус уудаггүй зүрх нь цохилж бие нь халуунаар төөнөдөг.
Жэни: Тэгвэл зүгээр л хүмүүсийн дунд нууж болно шдэ?
Дара: Тэд түүнийг хайгаад эхэлчихсэн байна лээ. Түүний насны охидоос эрлээ эхэлсэн нь тодорхой.
Жэни: Тэгвэл өөрсдийнх нь дунд нуух нь хамгын зөв сонголт юм байна.
Дара: Тиймээ тэгээд л би түүнийг шидэт ойд аваачих гэж байна.
Жэни: Тийм ой байдымуу 0.0
Дара: Зүгээр л тийм нэртэй сургууль байгаа юм.
Жэни: Тэгээд зүгээр сургууль л гэлдээ аймар шидэт ой мой гээл сүртэй2 яриад байхын.
Дара: Хөөе хүн энд аймар сериосны юм ярьж байхад.
Жэни: Зза үргэлжлүүл
Дара: Үргэлжлүүл ч гэх шиг чи одоо юу вэ. Зза ямар ч байсан шидэт ой бол минйи ажилдаг ахлах сургууль. Тэнд хүнээс бусад бүх төрөл бий.
Жэни: Бас ороолонгоос бусад. Би тэнд очиж чадахгүй та ч мэдэж байгаа. Би ч гэсэн дээд төрөлтнүүдийн хувьд бай.
Дара: Чи хүчтэй шдэ. Тэр охин надад үлдсэн бүх зүйл. Зөвхөн чи л тусалж чадна.
Жэни: Та тэндээ ажилдаг гэсэн биздээ. Та дүүгээ хамгаалж болно шдэ.
Дара: Би түүнийг багш нараас хамгаалж чадна гэхдээ сурагчдаас чадахгүй. Гуйя Жэни надад туслалдаа.
Жэни: Ойлоглоодоо би танд татгалзах эрхгүй. Гэхдээ би цус сорогчын дүрд тоглоно гэсэн үг үү? Эсвэл чоно уу?
Дара: Цус сорогч байх ёстой. Та 2 бол миний дүү нар 2уулаа цус сорогч.
Гэтэл тэдний яриаг удаан гэгч нь сонсож зогссон Жони: Яасан ч үгүй шүү. Чоно бол яахав гэх ч цус сорогчын амьдрал Жэнигээс дэндүү их золиос шаардана.
Дара: Охин хувирч чадахгүй тэд 2уулаа нэг төрөл байх ёстой.
Жони: Тэр хувирахгүй бол сульдана. Зөвхөн цус л уугаад мах идэхгүй бол өлсөж үхдэг юм байгаа биздээ.
Жэни: Хүний яриа чагнах чинь бүдүүлэг шүү чиний асуудал биш. Би явнаа. Маргааш эрт явцгаая.
Дара: Одоо явах хэрэгтэй. Дүү маань Австралид байгаа түүнд шөнө очино гээд хэлчихсэн.
Жони: Би хамт явна.
Жэни: Хэний дураар.
Жони: Өөрийн дураар чамайг ганцаараг чинь явуулж чадахгүй. Тэр сургуульд чинь чононууд ч бас байдаг биздээ. Би ч гэмэн тэнд чинь сурна. Үгүй гэвэл Жэниг явуулахгүй яасан ч.
Дара: Жэни чи л мэд надад татгалзах шалтгаан байхгүй.
Жэни: Нэмэлт хүч минь дагаад яв.
Жони инээмсэглэн : Чи харамсахгүй ээ. Гэхдээ хүлээгээрэй Австрали гэсэн үү???
Дара: Тийм ээ австрали.
Жэни: Чи юмаа бэлдээд араас шууд тэр шидэт ойд нь ир. Угаасаа хамт явбал бөөн ачаа л гэсэн үг.
Жак: Тиймээ тэр нь дээр бололтой.
Тэр Жэни нүд ирмэх зуурт л хэрэгтэй зүйлсээ аваад Дара Жэни 2 Жонийг баяртай гэх завдалгүй алга болов.
Австрали улс:
Жисү гэртэй ганцаар хооллоно аав нь өнгөрснөөс хойш амьдрал нь ганцаардлын мананд живжээ. Түүний энэ мананд гэрэл тусгадаг ганц хүн нь авга эгч Дара нь. Гэтэл сүүлд уулзахдаа эгчийнх нь хэлсэн зүйлс түүний амьдарлыг манаг биш бүр гүн харанхуйд унагаж орхижээ. Тэр нуугдахаас өөр аргагүй гэдгээ ойлгосон ч өөрийнхөө мэдэхгүй бүр төсөөлж ч байгаагүй тэр ертөнцөд очихоос айж байв. Тэр газар түүнийг хоолоо болгохоор гэтэх араатнуудаар дүүрэн шүү дээ. Жисүд хорвоогын бусад бүх зүйл ямар ч хамаагүй болсон. Бусад охид шиг гоё ганган зүйл, мөнгө төгрөг тэр ч байтугай аз жаргал ч түүнд чухал биш. Одоо Жисү зөвхөн амьдрахын төлөө тэмцэх ёстой.

TRY TO SURVIVEWhere stories live. Discover now