4-р хэсэг (Шинэ анги нэг иймэрхүү л ...)

407 38 1
                                    

: Шинэ сурагчидтай онцгүй танилцаж байх чинь.
Гэснээ тэд нүд ирмэх зуурт л бидний өмнө ирчихэв.
Жэни: Тэр шинэ тэгээд л бүдүүлэг зан гаргачихлаа. Би өмнөөс нь уучлалт гуйсан байхаа.
...: Шинэ бас хэлгүй юм уу?
Жэни Жисүг нудрахад: Жисү толгой бөхийн уучлалт гуйв.
...: Дуёон
Жисү гайхан түүнрүү том нүдлэхэд
Дуёон: Хөөрхөн болохоор чинь харж үзлээ шүү.
Жисү үхтлээ айчихсан байсан болохоор юу хэлэхээ мэдэхгүй гайхан зогсоно.
...: Дахиад хэлгүй болчихсон уу? 0.0
Жисү: Үгүй ээ  нөгөө юу намайг Жисү гэдэг гээд 90° бөхийв.
...: Намайг Марк дэндүү удаан ширтээд байхаар чинь тэссэнгүй. *толгойгоо маажих*
...: Би Тэн чи ч нээрээ дуралчихаа юу гэлтэй л цоо ширтэж байна лээ шүү
...: Бүр халуу төөнөсөн гээч хха намайг Юута
...: Намайг Тэюун шинэ сурагчид бололтой төөрчихөөгүй биздээ.
Жисү: Танилцсандаа таатай байна гээд дахиад л бөхийв.
Тэн: Хөөх боловсон байх чинь ээ.
Жисү тэд энгийн л ахлах сургуулийн хөвгүүд шиг санагдав. Зүгээр ч ахлах сургуулийн хөвгүүд биш царайлаг хөвгүүд. Тэгээд л тэр бага зэрэг ичингүйрч байв.
Жисү: Баярлаа
Марк: Хамт алхцгаах уу? Бид нэг их яарах бодолгүй байна.
Жисү: Тэг...
Жэни: Хэрэггүй дээ баярлаа гээд Жисүгийн гараас атган түүнийг чирэн хурдан2 алхаж эхлэв.
Жисү түүнийг тавиулъя гэсэн ч хүч нь хүрэхгүй бас өвдөж байна гэвэл баригдчихна гээд чимээгүй л түүнд чирэгдэн алхана. Гэтэл Тэюун гэх залуу араас ирснээ Жэниг түлхэн: Тэр бидэнтэй явахыг хүсч байгаа бололтой гэв
Жэни: Үгүй гэж бодож байна.
Тэюун: Гүйхгүй байхыг нь харахад тэр явмааргүй байна.
Жэни: Тэр сургуульд хурдан очихыг хүсээгүй нь та нартай хамт байхыг хүсч байна гэсэн үг биш.
Тэюун гэнэт чанга2 инээн: Зөрүүд охид ч дур булаам шүү. Гээд нүд ирмэх зуурт л алга болов бусад нь ч түүнийг даган биднийг орхин одов. Жэни сая л нэг санаа нь амарсан бололтой гүнзгий амьсгаа аван: Жисү битгий бусдыг ширтээд бай энэ чинь бүдүүлэг. Ар нуруунаас нь бол бүрч болохгүй. Тэр ууралсан гэхэсээ илүү арга ядсан байртай сонсогдсон тул Жисү түүнийг зовоохыг хүссэнгүй зүгээр л толгой дохив. Тэд алхсаар сургуульд ирлээ. Жисүгийн нүд нь аяганаасаа гарахнуу гэлтэй томрох нь тэр. Энэ бөглүү ойн дунд ийм том бас ийм сайхан сургууль байж болдогт гайхаж байв. Энд тэндээс хүүхдүүд янз бүрээр ирж байв. Зарим нь модон дээгүүр дамжиж зарим нь гүйж зарим нь зүгээр л алхана. Жисүд энэ бүхэн гайхалтай санагдаж байв. Энд тэнд бөөгнөрөх хүүхдүүд уулзаад мэндлэх нь яг л энгийн нэг сургууль шиг санагдана. Тэр ч байтугай гар гараасаа атган алхах хосууд түүнийг гайхшруулж байв. Энд байх надад таалагдах юм шиг байна
Тэд алхсаар багш нарын өрөөнд ороход Даха аль хэдийн ирсэн байв. Дара инээмсэглээд: Өө ирчихсэн үү? Ву багшаа энэ манай дүү нар танилцаач гэхэд нилээд ширүүн царайтай хүйтэн харцтай залуу ирэн: Намайг Ву Ифан гэдэг зургын багш та 2-ыг хариуцана асуух зүйл байвал шууд надаас асууж болно шүү.
Жэни Жисү: Ойлголоо багшаа таатай байна *бөхийх*
Тэдний дэргэд ном чихтэй нүүр дүүрэн инээмсэглэсэн залуу ирж зогсоод: Аргагүй л Дараг дуйраагаад хүмүүжилтэй юм гээч. Би хөгжмийн багш Пак Чанёол.
Тэд дахин бөхийв Ифан тэдэнд хичээлийн хуваарь өгөөд: Дээд талд нь аль ангид орох доод талд нь хэн багш орохыг нь бичсэн байгаа. Ард нь байгаа нь сургуулийн чухал хэдэн дүрэм одоо хуваарийхаа дагуу ангидаа ор. Гэхэд тэд дахин2 бөхийсөөр багш нарын өрөөнөөс гарав. Эхний цаг Математик багш Жиёон анги 107 гэсэн байв. Ангид ороход бурхан минь энэ багшыг та яаж бүтээгээвээ гэмээр царайлаг залуу самбрын өмнө цаг харан зогсож байв. Хичээл эхлэхэд 1 минут дутуу байхал ангид 10 ч хүрэхгүй хүүхэд сууж байв. Жэни Жисүг дагуулсаар ангид орон ардуур суудал олж суухад Багш: Шинэ сурагчид байж шууд л ард сууж байгаа юм уу? Гээд том дугуй танхим дүүрэн орлив. Жэни: Идэвхид суудал тийм ч их хамаатай биш байх. Эд ингэж ярилцах хооронд анги дүүрч хонх дуугарав. Хичээл яг цагтаа эхэлсэн ч 60 гаруй хүүхэд амжиж ирсэн байв.
Жисү Жэнирүү дөхөн чихэнд нь ямар нэг зүйл шивнэх гэтэл Жэни түүнээс жоохон холдоод утсаа гарган Жисүрүү: Шивнэсэн ч тэд сонсоно гэж зурвас бичив Жисү одоо л ойлгон: Ашгүй математик гэж хариу бичээд самбарлуу харахад 4 том самбар аль хэдийн дүүрсэн байв. Жисү ангайн суухад зурвас ирэв Жэни: Зурвас бичих зав байна уу? Жисү уншиж дуусаад самбарлуу харахад багш: тэгэхээр бүгд бичээд авчихсан байх гэхэд хүүхдүүд тийм ээ гэж нэгэн дуугаар хэлэв. Жисү баярлах болоогүйгээ ойлгон Жэнирүү дэвтрээ хазайлгахад Жэни жуумалзан дэвтрийг нь аваад түүнийг баярлалаа гэж зурвас бичих зуурт л самбарт байгаа бүгдийг нэгд нэгэнгүй хуулж бичив. Жисү алмайрч дуусахгүй нь бололтой. Гэтэл багш үргэлжлүүлэн: Тэгэхээр эдгээр теоромууд нь гээд л лекц маягаар хичээлээ үргэлжлүүлж хааяа бодлого самбарч бичин хуулуулж байв. Жисү багшыг тайлбарлах хооронд бичсээр хичээлээс юуг ч ойлгосонгүй гарынх нь шөрмөс татахнуу гэлтэй өвдсөөр гарч  ирээд гараа сэгсэртэл Жэни гэнэт л сандран түүний гарыг тас атгаад авах нь тэр. Жисү гайхан: Яасан бэ? гэхэд Жэни: Солиорчихоо юу? Цус сорогчид бол төгс бие цогцос. Өвддөггүй ядардаггүй чилнэ гэж байхгүй. Жисү сая л ойлгон тэр одооноос яг л төмөр хүн шиг байх ёстойгоо ухаарав. Дараагын 2 цаг лекц 1цаг хөгжим орсон тул Жисүд дахиж бичих шаардлага гарсангүй. Гэхдээ л тэр үнэхэр супер хүмүүс дунд ороод ирсэн бололтой бусадтай танилцсангүй ер нь бусдыг анзаарах ч сөхөө олдсонгүй. Хөгжимийн ангид ороход тэднийг Чанёол багш гитар барин угтав. Сурагчид багштай яг л найзтайгаа мэндэлж байгаа мэт гар барьж эсвэл зүгээр л бага зэрэг толгой дохин мэндэлж байв. Чанёол багш ч мөн яг л сурагчдын нэг шиг тэдэнтэй маазарч байлаа.
Чанёол: Тэгэхээр 2 ч шинэ сурагчтай болчихож босоод өөрсдийгөө танилцуулаач гэх нь тэр.
Жисү босон бөхийгөөд намайг Жисү гэдэг тусалж дэмжиж байгаарай
Чанёол: Тэгээд??? Гээд ямар нэг юм нэхэх мэт харж байв
Жисү: Тэгээд юу гэж??? 0.0
Жэни: Намайг Жэни гэдэг цус сорогч Жисүгийн дүү.
Чанёол: Асуулт!!! Онцгой чадвар бий юу?
Жэни: Байхгүй ээ. Бид их бие султай байсан болоод ч тэр үү онцгой зүйл олж авч чадаагүй.
Чанёол: Харамсалтай юм. Намайг Чанёол гэдэг галын хүчтэй цус сорогч.
Жэни Жисү: Таатай байна.
Чанёол: Нэг нэгээрээ босоод өөрсдийгөө танилцуулчих. Өнөөдрийн цаг шинэ сурагчдын бэлэг шүү.
Сурагчид өөрсдийгөө танилцуулж Жисү тэдний тухай нэг бүрчлэн тогтоож өөрийнхөө хэмжээнд багахан дүгнэлт хийгээд авав.
Жэхён- Хүн чоно Рөүстэй үерхдэг сайхан инээмсэглэдэг сайхан сэтгэлтэй байх
Рөүс- Эндэхийн цор ганц эмэгтэй хүн чоно. Тэгээд ч тэрүү их зантай юм шиг байна.
Сэхүн-Цус сорогч сахилаггүй ч юм шиг догь ч юм шиг
Кай-Хүн чоно. Өө бурхан минь!!!! Жэни хүн чоно догь биш Жэкоб чинь кино гээд байлуу энэ залууг хар л даа.
Жонгүк- Шидтэн энгийн л юм шиг байна
Тэюун-Цус сорогч. Өглөө таарсан хүйтэн царайт байна. Энэ харваас ааш муутай
Дуюун: Шидтэн. Бас л өглөө харсан юм байна. Эгдүүтэй инээмэглээд л эгдүүтэй юмаа.
Жинёон: Юу гэдгээ хэлсэнгүй гайхмаар юм. Дажгүй царайлаг бас нэг л дажгүй санагдаад. Нууцлаг байгаа нь сонирхолтой байна.
Жэбом: Тэр ч бас юу гэдгээ хэлсэнгүй нилээд хөдөлгөөнтэй болов уу гэмээр залуу
Бам бам: эгдүүтэй юм шидтэн гэсэн
Жиёон: цус сорогч нэг л ширүүн харагдаад байна аймар юмаа
Хюна: цус сорогч. Бурхан минь яаж ийм халуухан байдаг байнаа
Нана: шулам гэсэн үнэхээр Жэнигийн хэлснээр шуламнууд гадахд төрхийн хувьд төгс юм. Үнэхээр тасархай би бараг л ижил хүйстэн болох нь.
Вэнди: Шидтэн. Эгдүүтэй инээмсэглээд л сайхан сэтгэлтэй байх.
Бора: Тэр их дажгүй ааштай байх. Өөрийгөө шулам гэсэн.
Марк: Эрлийз. Харваас л жоохон хүүхэд гэхдээ догь жоохон хүүхэд.
Лиса: Шидтэн. Үнэхээр барби шиг харагдаж байна. Бас ааш сайтай байхаа.
Еэри: Эрлийз. Бас л их жоохон хүүхэд шиг байна. Шинэ анги нэг иймэрхүү л ... Би өөрийгөө яг л од хүмүүс дунд ороод ирсэн мод шигээр л мэдэрч байна.

TRY TO SURVIVEWhere stories live. Discover now