Цасангоо ба долоон одой

282 18 0
                                    

5нас:
Бёл: ААВААААА!!!! Гэж орилсоор гүйж ирээд: Ах нар надтай тоглохгүй байна гээд хошуугаа унжуулж байгаад л хов хүргэв.
Аав: Чи ах нартайгаа тоглож чадахгүй байгаа юм чинь аргагүйшдэ. Чиний буруу ганцаараа тоглохгүй юу. *загнах*
Бёл: Гэхдээ тэд нар Маркыг хамт тоглохыг зөвшөөрсөн шдэ *уйлагнах*
Аав: Чи эмэгтэй болохоор тэгж байгаа юм.
Бёл: Би эмэгтэй баймааргүй байна. Намайг эрэгтэй болгоод өг.
Аав нь охиноо өхөөрдөн чанга хөхрөөд: Заавал эрэгтэй болох шаардлаггүй ээ. Чи хүчтэй тэвчээртэй бас ухаалаг байхад л болно. Бас ингэж уйлж хов зөөж гүйгээд байвал ах нар чинь чамтай тоглохгүй шдэ. Ана мана л үзэлцээд байх хэрэгтэй.
Бёл: За
****
Бёл 5настайгаасаа хойш хэзээ ч ах нараасаа хоцроогүй. Юм бүхэнд мөр зэрэгцэн заримдаа урд нь алхах болсон. Одоо Бёл 5настай уйланхай охин байхаа больсон тэр одоо 19 настай. 14 жилийн хугацаанд маш олон зүйл өөрчлөгдсөн. Тэр илүү тэвчээртэй зоригтой илүү хүчирхэг илүү ухаалаг болсон. Харамсалтай нь энэ бүхнийг сурагсан амьд сурах бичиг нь үгүй болоод бүтэн 1 жил өнгөрчээ. Гэхдээ амьдралд огт өөрчлөгдөөгүй зүйл ч бас байсан юм.
****
Шөнө хаалга онгойх дуунаар бүгд сэрлээ. Үүдний өрөөрүү очиход Шюга уусан бололтой үүдэнд хэвтээд өгсөн байв.
Бёл: Хөөөөөе та бос л доо хаа тааралдсан газраа унтах юм ямар нохой бишдээ
Жэбом: Зүгээр наана нь унтуулчаачдээ.
Бёл: Ингээд шалан дээр унтуулчихвал өглөө нүд нь бүлцийж босч ирээд ёстой түйвээх биз
Жонни: Ах угаасаа л бүлцэн шд.
Шюга: Сонссон шүү. Өөрөө нээх давхраатай алаг нүдтэй ч юм шиг.
Бёл: Хэрүүл хийж байхыг бодоход орлуугаа явчихаж чадах юм байна.
Шюга: Үгүй ээээ үгүй би зүүдэндээ ярьж байна.
Жисү: Тэгвэл зүүдэндээ явж очоод л унтчих
Шюга гүрийгээд л хэвтээд байв.
Шиүмин: Та нар нээрээ өөрсдөө ингэж орж ирдэггүй юм шиг гүрийж байнаа. Би л лав араа бодлоо гээд Шюгаг түшиж босгоод Бёлтой хамт өрөөнд нь оруулав.
Шюга: Миний ах ийм мундаг 👍
Бёл: Харин би 😊
Шюга: Чи шал царай муутай 👎
Бёл: Та нараас өдрийн хэд сонссоор байгаад одоо бүр хүлээн зөвшөөрч байна дөө.
Тэд Шюгаг оронд нь оруулаад өөрсдөө өрөөндөө орж унтацгаав.
Өглөө сэрүүлэгнийхээ дуунаар сэрлээ. Өнөөдөр Шияан ахын хоол хийдэг өдөр. Ер нь бол дан будаа идэх байх😐 Өнөөдөр эрт хичээлтэй болохоор хурдхан хувцаслаад доош буув.
Марк: Ахаа та ядаж хажууд нь өндөг шарчихаж болоогүй юмуу
Шияан: Зүгээр наад будаан дээрээ кэтчуп ч юмуу майнууз ч юмуу нэг юм асгаад идэцгээ.
 Бид зүгээр л идэхээр суув. Жэбом: Чи ресторандаа ч гэсэн будаа л агшаадаг уу?
Жонни: Сургууль нь 2 жил будаа агшаахыг л заасан бололтой *шивнэх*
Шияан: Жоннигуай шургахаа болиорой. Би ч бас арай ч хүний шүд аман дээр пянз зурахгүй байхаа.
Жонни: Хөөе зургын цаас шиг биетэй багшаас л дээр шдэ.
Мэдээж өглөөний цай хэрүүлгүй байна гэж байхгүй. Зодоонгүй л бол тэр чинь тайван байдал.
Би Хуулийн сургуулийн 1-р курсын оюутан. Прокурор болохыг хүсдэг ч сургалтын төлбөр ойр зуурын хэрэглээний мөнгөө олох гэж бармен хийдэг одоогын нөхцөлд хол байна даа л гэхээс өөр юу гэхэв. Манайд 7 оюутан 1 ахлах сургуулийн сурагч амьдарч байгаа болохоор мэдээж зүгээр суудаг хүн байхгүй.

Цасангоо ба долоон одой Where stories live. Discover now