3-р хэсэг

158 19 2
                                    

Хүмүүс ч үнэхээр наргиж чадах юм даа. 2 цаг өнгөрч байгаа ч клубд хагас нүцгэн бүсгүйчүүд хөлчүүхэн эрчүүдийн хөл тасраагүй л байна. Миний ажил амархан юм шиг боловч хөл үнэхээээээр их өвддөг. Тэкний ард суух зав бараг л гарахгүй. Хэдий нааш цаашаа гүйгээд байхгүй ч шөнөжин зогсох амаргүй шүүдээ. Гэхдээ ганц би ч биш Жони үүрээр гэрт ороод орон дээрээ сулбайн унадаг нь сэтгэл өвдмөөр шүү. Гэтэл одоо Жисү ах Жэбом ах 2 ч бас шөнөжин нааш цааш холхидог ажилд орчихсон. Ажлынх нь эхний өдөр болоод ч тэрүү эсвэл ачаалалд нь дасаагүй болохоор ч юмуу байдгаараа сүүмийчихсэн явцгааж байв. Цаг 3:50 болоход хүмүүс ч цөөрч би хундагануудаа цэвэрлэн Жони оршуулганд ирчихсэн юм шиг ая тавьж эхлэв. Тэкний хажууханд Жэе(клубт ажилдаг зөөгч) байхаар нь дуудаж өнөөдөр ажилд орсон 2 зөөгчийн тухай асуухад
Жэе: Унаад өгсөөн. Яахав эхний өдөр нь юм гээд харж үзээд хувцас солих өрөөнд унтуулчихсан.
Тэгж л таарна. Нойрондоо ямар харам хүмүүс билээ шөнийн ээлжинд ажиллах тэр 2т арай л ахадсан хэрэг биз. 4 өнгөрч ах нартай хамт гэрийн зүг алхацгааваа гэж. Мэдээж 4 цагт 2 зэнрдээс минь өөр унаа олдоно гэжүүдээ.
Жони: Аааааааааа ингэж нэг цэвэр агаар, нам гүм байдал *орилох*
Жисү: Арай гэрлүүгээ алхах юм биш биздээ
Жони: Өөр яах юм автобус зогсчихсон шд
Жэбом: Арайчдээ 4 буудал уу? Зүгээр л таксидий
Бёл: Хэрвээ өдөр болгон таксийдаад байвал цалин авахгүй гэж ойлгож болно.
Жисү: гэхдээ л үнэхээр ядраад байна шдэ.
Жони: Ойлголоо2 өнөөдөр ганц удаа таксинд сууцгаая.
Гэрт ирээд маргаашын хувцас хичээлээ бэлдчихээд унтахаар хэвтэв. Гэтэл хэн нэгэн хаалга тогшин орж ирэв.
Жонни: Тэр 2ын аманд нь арслан орчихсон аятай л хурхирч байна. Өнөөдөр энд юунтчихъя. (Жонни Жисү Жэбом 3 нэг өрөөнд Шиүмин Шинян Шюга Марк 4 нэг өрөөнд байдаг)
Бёл: Өнөөдөр их ядарсан юм шиг байсан.
Жонни: Маргааш тэр 2 клубт очихгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.
Бёл: Эргэлзэхгүй байна шүү.
Жонни: Ингэхэд тэд тэкэн дээр чамтай яриа өдөөд байсан залуу хэн бэ?
Бёл: Танихгүй ээ яагаад асуугаав
Жонни: Чи инээд алдаад л маяглаад байсан биздээ шал матар юм байж.
Бёл: Хнн чи ч гэсэн хошного царайлчаад өрийгөө нээх күүл гээд бодчихсон охидуудаар хүрээлүүлчээд хөөрөөд байдаг биздээ.
Жонни: Тэр чинь өөр асуудал шдэ би эрэгтэй чи эмэгтэй
Бёл: Хүн бүр феминист байх хэрэгтэй. Унт хошногоо.
Жонни: За тэгээд мэдэхгүй хэлээр яриад унадаг юм. Сайхан амраарай
Бёл: Чи ч гэсэн.
Маргааш өглөө нь эртхэн босч ах нараас түрүүлэн усандаа орж аваад өглөөний цай бэлдэж эхлэв. Ер нь бол өнөөдөр манайхан бүгд өглөө эрт хичээлгүй болхоор тойрч суугаад тайван хооллодог ганц өдөр. Тиймээс амттай хоол аан биш амт нь ч яахав гол нь их хоол хийхээр шийдэн хоолоо хийж байтал.
Юу болсон юм бүү мэд хамгийн сүүлд сэрдэг бяцханаа маань хамгийн түрүүнд гал тогоонд орж ирэв. Юу болсон юм бүү мэд байдгаараа хөөрчихсөн гүйх нь холгүй л орж ирэв.
Бёл: Хөөе2 тайван залуу ноёнтоон юу болоод ийм баяртай байх юм?
Марк: Би High School Rapper-т орохоор болсон *догдлон орилох нь холгүй хэлэв*
Бёл: Хөөх нээрээ юу? 0.0
Марк: Мэдээж шдэ. Юу гэж ийм юман дээр худлаа хэлэх юм.
Бёл: Хөөөөөх аргагүй л Марк мундаг шүү. *тэврэх*
Марк: Хэний дүү билээдээ *мундаг царайлах*
Бёл өөрийг нь хэлж байна гэж бодон баярлаж : Хэний дүү юм?
Яг энэ үед Шиүмин ах гал тогоонд орж ирэв.
Марк: Шиүмин ахын дүү болхоор л ийм мундаг байхгүй юу. Хён *Шиүминлүү хайрын харцаар ширтэх*
Шиүмин: Юу гуйх гэж байгаа юм?
Марк: За юу гуйхавдээ. Миний ах мундаг болхоор л
Шиүмин: Би чамайг мэднэ шдэ. Зүгээр хэлээ

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 27, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Цасангоо ба долоон одой Where stories live. Discover now