19. Хэн ч байгаагүй

1K 132 10
                                    

Тэр бүх аймшигт явдлаас хойш долоо хоног өнгөрчээ.

Би өрөө гэх сампирч хуучирсан өмхий газартаа өөрөө өөрийгөө хориод долоо хонож байна. Бэмбэм л надад санаа тавьж байгаа ганц хүн нь байх юм.

Халтартаж харласан толиндоо өөрийн үхмэл царайгаа хараад бүр ч ихээр гутрах шиг...

Тийм ээ, энэ бол чи. Энэ бол Лиса. Чи бол алуурчин. Чи өөрийн гэсэн ажил амьдралтай байсан хүнийг алчихсан адгийн муу амьтан. Тэр залуу бусдаар хайрлагдах эрхтэй байсан хүн шүү дээ. Бэмбэм зодуулах ёсгүй байж, харин би л энэ шийтгэлийг хүлээхэд таарсан хөгийн охин...

Би хоолойныхоо хэрээр чанга хашгирав.

Хүн алсан гэх чөтгөрийн үнэнтэйгээ нүүх тулахад дэндүү харгис юм. Шалан дээр суугаад өвдгөө тэврэн хэн нэгнийг ирж аргадах хүртэл уйлж эхэллээ. Гэнэтхэн би уйлахаа болив, учир нь намайг анхаарч хайхрах хүн надаас өөр байхгүй юм байна.

Үүнийхээ оронд өмнө нь хийж байгаагүй тайвшруулах үйлдэл хийхийг илүүд үзэв. Би шалан дээрээс гараа тулж босоод хананд толгойгоо цохиж, гараараа хавсран хана балбалаа. Сэтгэл санаа арай дээрдсэн ч юм шиг. Энэ магадгүй стресс эсвэл гуниглах хоёрын холимог мэдрэмж байх.

Бэмбэм хүрч ирснээр би өөрийн гаж гэмээр үйлдлээ зогсоов. Тэр намайг тэврээд аажуухан сандал дээр суулган гараас минь атгасан чигтээ өөдөөс минь харлаа.

Тэр надад юу ч хэлсэнгүй. Өөрийгөө гэмтээлээ гэж загнасан ч үгүй, муу охин гэж доромжилсон ч үгүй. Тэр зүгээр л намайг үнсэж байна. Бэмбэм намайг алдаа дутагдалтай минь хамт хайрлахаар нэгэнт сэтгэл шулууджээ.

Үүний дараа хормын дотор тархинд хачин асуулт эргэлдэж, намайг дотроос минь идэж эхэлсэн юм.

Би нэг залууг алж дөнгөсөн юм чинь... эцгийг ч бас хороож чадна гэсэн үг үү?

Этгээд бодлоосоо салахыг хичээсэн ч яаж ч чадашгүй нь... Цаг минут секунд тутамд толгойд бууж байна.

Магадгүй би эцэгт санаа зовж байгаа байх л даа... Гэхдээ надад хамаагүй ээ.

Эцэгт дуртай хүн энэ орчлон хорвоо дээр лав байхгүй.

Тэр яргачинг хайрлах хүн нэгээхэн ч үгүй. 

Хэзээ ч тийм хүн байгаагүйг би сайн мэднэ.

•••ADOPTED•••Where stories live. Discover now