1.

409 19 9
                                    

Ээж: Хөөе чи сэрээч ээ эхний өдрөө хоцрохыг хүсээ юу? Сэр ээ.
____: Ээж ээ, ахиад тавхан минут.
Ээж: Юу яриад байгаа юм бэ? Ингээд байх юм бол утас компьютер хоёрыг чинь хураачих нь шүү!!!
_____: За за одоо бослоо доо -_-

За сайн байцгаана уу Намайг У Хэён гэдэг. Ахлах сургуулийн төгсөх анги. Өнөөдрөөс эхлээд би шинэ сургууль руу шилжин орж байгаа. Төгсөх анги болохоор хичээх ёстой. Бас би энгийн л нэг дундаж амьдралтай айлын ганц охин.
***************
Шинэ сургуулийнхаа урд ирлээ. Байдаг л нэг ахлах сургууль. Явсаар багш нарын өрөөний урд ирэн хаалгыг нь тогшоод ороход ахимаг насны нэг даруухан дөлгөөн харцтай багш "шинэ сурагч уу?" гэсээр намайг угтан авав.

Би: Тийм ээ, намайг У Хэён гэдэг.
Багш: За намайг дагаад яваарай.

Даган явсаар ангидаа ирлээ.

Багш: Өөрийгөө танилцуулаарай.
Би. Сайн байцгаана уу? Намайг У Хэён гэдэг. Сайн туслаж дэмжээрэй.
Багш: Тэгвэл тэр ард очоод суучих.

Заасан ширээ рүү нь очин дэвтэр номоо гарган хичээлдээ бэлдлээ. Хичээл эхлээд дундаа орж байтал гаднаас нэг хөвгүүн орж ирсэн ба сайн харвал нүүрнийх нь энэ тэнд шалбархай харагдана.

Багш: Ахиад л хоцорсон уу? Чамд ер нь их сургуульд орох бодол байгаа юм уу? гэхэд ёжлосон инээмсэглэл тодруулсаар суудал руугаа явлаа.

Тэгсэн нөгөө хөвгүүн миний суудал руу чиглэн явсаар урд ирээд,

____:Бос.

Гэхэд нь би гайхан харвал,

____: Бос гээд байна. Энэ миний суудал.

Би: Айн? Аан за гээд босон өөр газарт суулаа.

Би даруу, хүнтэй маргалдаж ч чаддаггүй хүн болохоор чимээгүй л суулаа. Хэрвээ надаас өөр хүн байсан бол мэдээж зүгээр босчихгүй л байсан биз.

Намайг шинэ суудалдаа суугаад удаагүй байхад урд сууж байсан охин над руу эргэж хараад,

____: Сайн уу? Намайг Юү А Ён гэдэг. Надтай найз болбол их ашигтай шүү.
Би: Тэгье ээ.

Хичээл ч яах вэ? Угаасаа л хичээлдээ сүртэй анхаардаггүй миний хувьд байдгаараа л өнгөрсөөр цайны цаг боллоо. Сургуулийн анхны өдөр болохоор шинэ найз А Ёнтойгоо хамт цайны газарт ирээд оочирлосоор ашгүй нэг хоолоо аван, суугаад хоолоо идэж байтал гэнэт л охидууд орилолдоод эхлэв.

Толгойгоо өргөн харахад яг л нэг драманд тоглож байгаа юм шиг сүртэй царай гаргасан 5 хөвгүүн орж ирж байгаа харагдах ба сайн харвал нэг нь өглөө хоцорч ирсэн хөвгүүн байх нь тэр. 

Мэдээж яадаг ямар хөвгүүд гэдгийг нь мэдэхгүй тул Мүёноос  асуухад,

А Ён: Наад 5 чинь манай сургуулийн одууд. Охидууд царайлаг царайнд нь үхэж хатдаг юм. Гэхдээ хэрэг төвөг их тарьдаг ер нь бол зөв замын хүмүүс биш. Ер нь л хол байсан дээр.

Би: За. Гэхдээ тэр урд явж байгааг нь хэн гэдэг юм?
А Ён: Яасан? Чамд таалагдаа юу? Нэрийг нь Хан Жи Мин гэдэг юм.

Тэгэхээр өглөөний хөвгүүнийг Хан Жи Мин гэдэг байх нь.

Өдрийн цайнаас хойш бүр л нойр хүрч, нойрмоглосоор арай хийн хичээлийн цагуудаа дуусгалаа.

Надад ер нь бол сүртэй хобби гэх зүйл, сайн чаддаг зүйл гээд юу ч байхгүй. Хичээл ч тэр дундаж сурдаг нэгэн. Гайхалтай гавал толгойтой ч биш, гэлээ гээд толгой муутай ч биш дэндүү энгийн, бүх зүйл нь дундаж ангилалын хүн.

Дэндүү бүх зүйлд дундаж байх үнэхээр хэцүү.
Ядаж л маш сайн чаддаг, сонирхдог дуртай ганцхан зүйлтэй байсан бол тэр зүйлээ хөөгөөд явмаар байв ч өөрийгөө одоо ч бүрэн ойлгоогүй 17настай охин.

Хүнтэй нээлттэй харилцаж чаддаггүй MBTI нь дэндүү I болохоор ч тэр үү? Дэндүү дотогшоо. Гэлээ гээд нэг дотно найзтай болчихвол мэдээж зөвхөн тэр найзынхаа дэргэд дэндүү чалчаа, бүх л зүйлийг чадах юм шиг нэгэн болчихдог юм.

Анх гэхдээ намайг харсан хүмүүсийн сэтгэгдэл их зантай, муухай ааштай охин гэж боддог байх. Яагаад гэвэл миний царай энгийн үед үргэлж ширүүн харцтай байдаг болохоор. Хүн надтай юм ярих юм бол уг нь инээгээд их эгдүүтэй л дээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 09, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Муу залуу, дэндүү дундаж охинWhere stories live. Discover now