2-Р Хэсэг

774 71 5
                                    

Тэхёны талаас

Тэр үнэхээр аймар охин юм. Унах гэж байхад нь бэлхүүснээс нь барьж авсан миний буруу хэрэг үү? Зүгээр л мөрөөр унагаадаг байж. Яг одоо түүнийг аварснаас болж би хамрандаа ариун цэврийн цаас чихчихсэн сууж байна. Бурхан минь гэж!

Тэр нилээн гэмшсэн бололтой над руу харж чадахгүй шал руу л ширтээд байх юм. Угаасаа өөрийх нь буруу учираас гэмших ёстой. Тийм биз дээ.

Миний талаас

Би түүнийг сандарсандаа л цохьчихсон. Энэ осол байсан. Гэхдээ би хамарнаас нь цуг гарах хэмжээны хүчтэй цохиогүй шүү дээ. Яг одоо би хадагтай Кимийн надад бэлдэж өгсөн өрөөнд байна. Үнэхээр миний мөрөөддөг өрөө. Яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг үнсгэлжингийн өрөө шиг. Намайг охин болохоор бүх зүйл нь ягаан өнгөтөй юм...Надад таалагдаж байна. Орон дээрээ тэрийж хэвтэж байгаад нэг мэдхэд унтаад өгч.

Өглөө эртлэн босоод өөрийгөө бэлдээд хичээлдээ явах гээд доош буутал эгч ганцаараа гал тогооны өрөөнд өглөөны цай бэлдээд зогсож байна. Би туслах санаатай
- Эгчээ надаар туслуулах зүйл байна уу?
Эгч- Өө сэрчхээ юу? Эгчдээ ширээ засахад туслаач
- Тэгэлгүй яахав "инээх"
Эгч бид хоёр гал тогооны өрөөнд ойр зуурын зүйлс ярилцах зуур бусад маань нэг нэгээрээ бууж ирлээ. Бүгд ширээнд суугаад цайгаа уухад бэлэн болоход
- За би ингээд явье даа. Бүгдээрээ сайхан хооллоорой.
Эгч- Аримаа яагаад вэ? Бидэнтэй хамт хооллохгүй юм уу??
- Зүгээрдээ эгчээ өнөөдөр эрт сургууль орох ёстой
Эгч- Тэхёнаа чи  гэсэн үү? та хоёр нэг сургууль юм чинь…
Би сандарсандаа эгчийн үгийг таслаад
- Ү-үгүйдээ эгчээ Тэхён эрт явах шаардлагагүй. Би зүгээр болохоор та нар хоолло доо. Баяртай гэсээр гэрээс хам хум гарлаа. Учир нь Тэхёны өөдөөс хараад хоол идэх зориг зүрх надад байсангүй. Түүнд "би чамд сайн" гэж хэлчихээд би яаж түүний өөдөөс бүр нэг ширээнд суучихаад хоол идэх юм бэ? Тийм болохоор л би өнөөдөр эрт сэрсэн юм.

Сургууль дээр эрт ирсэн учираас ил хуль байв. Ангидаа ороход нэг ч хүүхэд алга өөрийн ширээн дээр очоод гүн санаа алдаад ширээгээ дэрлээд хэвтлээ. Түүнийг бодоод…

Тэхёны талаас

Яагаад ийм эрт явчихваа? Өглөөны цайгаа ч уухгүй өлсөх байхдаа. Надтай байх эвгүй байгаа юм байхдаа. Гэж бодсоор цайгаа уугаад сургууль руу явлаа. Ангируу ороход хэдэн хүүхэд л сууж байв. Ангиасаа гараад нөгөө бүтэлгүйгийн ангиар шагайхад өнөөх чинь ганцаархнаа унтаж байна. Ядаж шүлсээ гоожуулахгүй унтаж болдоггүй юм байхдаа заваан юм аа. Гэсээр ангируугаа орлоо.

 /•COMPLETE•/ [[ Эцсийн зогсоол...💞 ]]Where stories live. Discover now