11-Соёл амралтын хүрээлэн 💗

325 19 0
                                    

"Хөөе Тэкү чи наад цагаанаа биш тэр улаанаа өмс өө тэр л тачаангуй"

Аягатай гоймон идэн шартаж үхэх гэж байж хошуу нэмэх Тэхёныг өрөвдөж байсан учраас энэ удаад шоглоомыг нь чихнийхээ хажуугаар гарган Тэкүгийн гараас хөтлөн машиндаа сууцгаав.

Тэкү суудлын бүсээ зүүх зуураа :

"Жин бид өнөөдөр хаачих юм?" гэж асуув.

"Бид болзоод... Бишээ үерхээд сар хагас болчихож. Энэ хооронд хоёулаа жагсаалтан дээрхээс хэдхэнийг нь л хийсэн. Үлдсэн хугацаандаа тэр бүгдийг заавал хийж үзэх болноо... Хэдий цаг хугацаа давчуу байгаа ч илүү олон дурсамжыг бүтээцгээе" би ингэж хэлээд машинаа асаан соёл амралтын хүрээлэнрүү давхилаа...

"Чи эцэст нь зовно  тэнэгхэн минь..... Чи надад жинхнээсээ яг над шиг дурлаад эргэж буцах замгүй болчихвол тэр үед би чиний дэргэд байхгүй шүү дээ "

Би энэ талаар бодохыг хүсэхгүй байна. Би чамд хайртай Ким Тэкү....

Бид явсаар соёл амралтын хүрээлэнд ирцгээн үүднээс нь тасалбар аван тасалбарт дагалдуулж хос түлхүүрийн оосор хүн бүрт бэлэглэж байлаа...

"Энэ Жинийх харин энэ минийх" гэж Тэкү хэлэн надад цэнхэр өнгөтөй минион харин өөртөө ягаан өнгөтөй минионыг авч тэр даруй ажлын өрөөнийхөө түлхүүрийн оосорт зүүн дараа нь хараад хөөрхөнөөр  инээмсэглэв.

Энэ болзоо үнэхээр гайхалтай болж байлаа. Бид гар гараасаа хөтлөлцөн огтхон ч нэгнийхээ гараас тавьсангүй. Хөөсөн чихэр идэхдээ , үрлэн сумтай буугаар лааз онон тоглохдоо ч , ундаа уухдаа ч , түргэн хоолны газарт догбуги идэхдээ хүртэл.... 😻

Соёл амралтын хүрээлэнг бараг бүтэн тойрч дуусгаад Ice Land -д  ирэхэд нар жаргаж байлаа...

Ice land бол дан мөсөөр хийсэн том байгууламж. Энд ихэнхдээ хосууд ирж нар жаргахыг харцгаадаг. Бас энд дулаахан. Хиймэл мөснүүд хүнийг дааруулдаггүйгээс гадна энэ газарт хайр шингэсэн 💘

Бид нар жаргахыг харахад хамгийн тааламжтай байрлалд сууцгаан нар жаргахыг хүлээнгээ ярилцав.

"Жин надад хамгийн их таалагдсан нь галзуу хулгана бас амьтны хүрээлэнгийн панда баавгай... Тэд яг чамтай адилхан..."

Тэкүгийн энэ байдалд үнэхээр эгдүүтэй бөйсан учир миний зүрх тархиндаа захирагдсангүй түүнд багаар ойртон уруул дээр нь үнсэв.

Тэкү бага зэрэг гайхширснаа санаа алдан:

"Би чамд хайртай Ким Согжин. Гэхдээ энэ хайраа би өөртөө л хадгална. Чи намайг хайрлах хэрэггүй... Чамайг зовж шаналаасай гэж би хүсэхгүй нь" Тэкү ингэж хэлэхдээ нулимс дуслуулан толгойгоо доош гудайлгав. Би түүнд хариу хэлэлгүй дэргэдээс нь босон урд нь ирж өвдөглөн суугаад гараас нь атган :

"Зүгээр дээ бид хамтдаа даван гарч чадна. Надад итгэ.. Дахиад намайг өөрөөсөө битгий түлхээч... Би амьдралынхаа туршид зөвхөн 2 эмэгтэйг л галзууртлаа хайрлаж байна... Нэг нь ээж минь нөгөөх нь чи.....Чамайг хайрлахыг зөвшөөрөөч" би ингэж хэлэн түүний нүдрүү харахад Тэкү бүр ч илүү улайн нүд нь нулимсаар дүүрэв...

Гараа аажмаар явуулан урсах нулимсыг нь арчаад хүзүүгээр нь гараа явуулан өөртөө аажмаар татахад  Тэкү нүдээ анин бид хэсэг хормын дараа уруулаа нийлүүлэн  үнсэлцэж эхлэв.........

"Ким Согжин чамд намайг хайрлахыг зөвшөөрч байна... Намайг хайрлаач гуйж байна..."

••You my destiny (Дууссан)•••Where stories live. Discover now