9-p xэсэг

450 31 2
                                    

:-хайртай хүн байгаа юу?

Чанёол:- тийм ээ

:- Тэгвэл тэр охин чинь бидэн дунд байна уу?

Чанёол чимээгүй байж байснаа над руу хараад:- Тийм ээ..

Тэд чимээгүй бас ямар гэдгийг нь мэдэхгүй харцаар бие бие рүү гээ ширтэж байхад Бекхёны гар бидний дундуур нь орж ирснээр тэд харцаа салгалаа.

Миний талаас

Тэрний над руу тэгж харж байсан нь ямар учиртай юм бол? Магадгүй тэр өөр нэгэнд хайртай байх.. Миний толгойд Чанёолыг энэ дунд байх өөр нэгэн охинд хайртай гэж бодоход л цээжээр хөндүүрлэж, амьсгал давчдаж, нүд бүрэлзэнэ. Би энд цаашид байхыг хүссэнгүй.

Би:- би харьлаа гэж хэдхэн үг хэлээд тэдэн рүү харалгүйгээр босоод :- Сүбин явъя

Сүбин:- мнн за тэгье ээ гэлээ

----------------------------------------------

Нана-г харьлаа гэхэд тэд "яагаад, үргэлжлүүлээд хамт жоохон тоглоё л доо" гэж хэлсэн ч Нана тэднийг сонсох ч сөхөөгүй Чанёолын тухай сөрөг бодлоо үргэлжлүүлэн бодсоор байсан юм. Нана-н энэ үйлдэлд тэд гайхаж ямар нэгэн буруу зүйл хийсэн эсэхээ хоорондоо ярилцаж байхад тэдэн дунд нэг л хүн чухал царайлан бодолд автан сууж байснаа

:- би ч бас явлаа гээд гарах хаалга руу зүглэж байтал

:- Убба! Хаачих гэж байгаа юм? Цаг эрт байна шүү дээ

Чанёол үүнийг сонссон ч тоолгүйгээр тэднийг орхин гарав. Тэд гараад удаагүй байгаа учраас нээх холдоогүй байх бас автобусаар явахгүй алхаж явж байгаа гэдгийг Чанёол мэдэж байлаа. Учир нь иймэрхүү үеүдэд Нана байнга алхдаг. Ихэнхдээ Чанёлтой хамт. Удалгүй урд нь Сүбин болон Нана хоёр харагдав. Сүбин Нана-г тэвэрч Нана харин нэг дээш харж гүнзгий амьсгаа авж байгаа харагдана.

Чанёол тэдэн дээр очоод:- Мнн Сүбин чи түрүүлээд явж байж чадах уу? Би Нанатай түр ярилцах хэрэгтэй байна, бас би түүнийг хүргээд өгчих болохоор санаа зовоод хэрэггүй ээ

Сүбин:- а аан за тэгвэл би ингээд явлаа

Нана уйлсан бололтой нүд нь улайсан байв.

Миний талаас

Би өөрийгөө тэрэнд сайн болсон гэдэгтээ итгэмээргүй байна. Дараа нь яаж шаналдгийг би мэдэхгүй биш мэдэх учраас.

|| CHOICE || -COMPLETED-Where stories live. Discover now