10р хэсэг

121 12 0
                                    

Удсанд уучлаарай нэг л болж өгдөггүй кк
НАЁОНАА ОДОО 2ЛАА АЛБАН ЁСООР ҮЕРХЭЖ БОЛОХ УУ? ТА 2ЫН ХАРИЛЦАА ЮУ ЮМ? ГЭХЭЭД БИД ҮЕРХДЭГ ТЭР МИНИЙ НАЙЗ ОХИН гэж хэлмээр байна ХЭРВЭЭ ЗӨВШӨӨРВӨЛ БИ  ТЭР ЭМЭГТЭЙН ТУХАЙ ХЭЛЬЕ?....
Энэ үг намайг үнэхээр их догдлуулж байлаа. Зүрх минь дэлбэрэх шахам хурдан цохилж толгойнд бүх үзсэн кино дурсамж гээд аймшигтай их зүйл бодогдон нүдэнд нулимс дүүрээд ирлээ. Арай гэж толгойгоо өргөтөл тэр минь надруу итгэл тээсэн харццар харан зогсоно. Би түүний тэр хармагцаа шууд зөвшөөрөхийг хүссэн. Хайр , итгэл 2ыг зэрэг тээн ширтэх түүний төрх намайг шуудхан тайвшруулсан юм. Үг дуугүй зогссоор хальт инээв. Тэр минь эхэндээ гайхаж байгаа бололтой нэг хөмсөгөө өргөж дараа нь хөмсгөө буулган дөлгөөхөн хэдий ч хүчирхэг цаанаасаа л дулаахан харцаар ширтэж байгаад бугуйвчаа надад зүүлгээд намайг тэвэрлээ. Санасан . Үнэхээр их санаж... хэсэг зогсоод тэр намайг дагуулж гадаах сандал дээр суугаад ярьж эхлэв.
Бугомын талаас*
Сандал дээр сууж хэсэг бодсоны эцэст бүгдийг нь ярьж өгөхөөр шийдлээ...

Ахлах сургуулийн он жилүүд;
(Ахлах сургуульд нь болсон явдлыг Бугомын талаас бичиж байна.)
Өдөржин хичээл хийсээр бага зэрэг ядран гадаа гарч суулаа. Надад маш олон найз байдаг ч гэсэн яг сайн найз бол үгүй .. . Сандал дээр суусан чигтээ гадаах талбайг ажиглана. Хүүхдүүд ярилцаж тоглож алхана. Гадаа дулаахан нар ээгээд л .. харин өөр зүрүү харвал богинохон бор үстэй намхан нуруутай үнэхээр хөөрхөн охин гүйж яваа харагдана...
Сону байна... сургуулийн хамгийн алдартай хөөрхөн бас бүх зүйлээрээ онцгой...
Надруу ойртож ирээд гарт минь сүү атгуулж надтай ярин сууна..
-Бугомаа 2лаа найзууд болж болно биздээ?
Би дуртай зөвшөөр ч тэр өдрөөс хойш огтхон ч бие биенэсээ холдолгүй 1жил найзалсны эцэст үерхэж эхэллээ.Эхэндээ жаргалтай байсан.  Сону гайхалтай бас онцгой.. түүнд сэтгэлээ илчилж хойноос нь гүйх хөвгүүд мундахгүй.. тэр үед би заримдаа уурлан тэр намайг аргадаж хайрласаар  дахин нэг жил өнгөрсөн юм... тэр үеээс би том болж өөрийгөө өөрчилж эхлэхэд миний нэр хүнд ч намайг даган өссөөр Сонутай адилхан од болчихсон байсан юм...
Намайг гэх охид мэр сэр гарч ирсээр л байсан... Тэр үеээс л Сону ааштай болж тэгэх бүрд уурлана.. Хамгийн сүүлд надад нэг охин сэтгэлээ илчилээд тэвэрчихлээ.. Сону мэдээж тойрж зогссон олны дунд байгаа ... би түүнийг л гэдгийг байнга хэлдэг ч сүүлдээ тэр минь амны уншлага болж Сону итгэлээ улам л алдсаар...
Тэр охиныг өөрөөсөө түлхэж уучлаль гуйгаад Сону дээр очиход тэр минь хашгичиж хавийн юмыг надруу авч шидэн уурлаж сүүлдээ тэнхээ нь барагдсан бололтой газар суугаад надад бусад охид юу гэж боддог хэзээ нэг өдөр биднийг салгана гээд л яриад уйлна.. би сонссоор тэврэх гэтэл гараа маш хүчтэй түлхэн гараад явчихлаа. Араас нь гарж хайсаар олтол сүүлийн охиныг өмнөө сөхрүүлээд зогсож байсан юм... би Сонугаас айн нөгөө охиныг татаж босгоод явуулчихаад яагаад байгааг нь асуухад тэр дахин галзууртлаа уурлаж хашгичсаар хамгийн сүүлд нь
- Чи бусдыг нь орхиод над дээр ирж чадахгүй бололтой ... салцгаая
Гэж хэлээд гүйн явж тэр мөчөөс хойш сураг тасарсан юм...
Одоо
Би зураг авалтаа дуусгаад , гарах гэтэл араас минь нэг хүн дуудав эргээд хартал
Сону ...
-Удаан уулзсагүй *инээмсэглэх*
Би юм хэлэлгүй явах гэтэл тэр гарнаас минь татаад татсан чигээрээ ярьж эхэллээ. Тэр хооронд хамт байхыг гуйж, уйлж унжаад бөөн юм болов. Наёоны тухай хэлсэнгүй... зовлон нэмэхийн нэмэр. Тэрнээс хойш тэр над руу байнга залгаж байнга энтийн гадаа ирчихсэн байдаг байлаа. Тэрнээс болоод Наёоныг уурлуулчихсан шүүдээ... сургууль дээр нь очоод уулзах гэтэл чадсангүй харин Жонсүк надад асуудлаа зохицуулчихөад уулзсан дээр гэж хэлсэн болохоо Сону бид 2 тохиролцож 3хоногийг хамтдаа өнгөрөөхөөр болсон... Сонутай хамт байхад хөгжилтэй ч гэлээ дэндүү сэтгэл хөдлөлтэй ... Наёон .. Наёон гэтэл бага зэрэг ойлгомжгүй дотогшоогоо хүн...
Наёоны талаас*
Би тэрний ярихыг сонсож дуусаад Сонуг их өрөвдөнө. Гэтэл тэр миний гарнаас атгаад надруу юу гэж хэлэхийн аргагүй хоосон гунигтай харцаар ширтэж
- Болох уу? Гэж асуув.
Надад хамаагүй ээ. Өчигдөр юу болсон маргааш юу болох гээд хамаагүй. Өнөөдөр л сайхан байвал болно.
-Зүгээрдээ . Би зүгээр. Харин бид өөр тийшээ явж болох уу?

GOD BLESS U KWhere stories live. Discover now