So cold

51 5 0
                                    

Явах зам ч алга
Бүгд буруу мэт
Бороо удахгүй орох нь
Мөрөн дээр байх их ачаа
Жаахан л амрахыг хүснэ
Сөхөрч унах нь
Өөрчлөгдсөн зүйл мм ч алга
Ганцаараа тоглоно яаг энд
Ичгүүртэй би
Ичгүүртэй амьдрал
Миний төсөөлөл мөрөөдөл
Тэмүүлэл сунгасан гараас минь хэт хол юм
Энэ ертөнц миний нүдэнд өндөр Everest
Орой руу нь өгсөх тусам
Хүйтэрч байна
I don't know why that love
Миний гомдлуудыг нойрны эм унтуулж чадахгүй тул
Нулимс болгон гаргаж байна
Бага байхад хэлдэг хэлдэг байсан
Дарааллан зогсохын шалтгаан
Ярвигтай энэ харилцаануудыг ар араас нь хүлээнэ
Ганцхан харилцаа бий
Тэр нь зөвхөн би
Жирийн байхаасаа айсандаа мөрөөдөлтэй байсан
Харин одоо бүгдийг хаяад үхмээр
Just alone me
Гүйж байна хамаг хурдаараа
Гэхээ яагаад гэдгээ мэдэхгүй
Миний зүрх бас  хоёр хөл
Зүгээр л ачаа болсон мөрөөдлөө биелүүлэхийг хүснэ
Даанч чадахгүй нь

Дахиад ганцхан шат алхана
Гэж бодон дээш хартал
Хадны ирмэг дээр зогсож байсан
Арагш харахад хэт
Хүндэдсэн мөрөөдөл бас
Тэмүүлэлүүд...
Та нар намайг дэмжиж байв уу?
Эсвэл эндээс түлхчхэв үү?
Мөрөөдөл бүхэн минь одоо мөнгөтэй хамт нисчхэж
Тооцоолол болсон энэ ертөнц
Атгахыг хүсэхгүй байсан ч
Гар хоосон үлдэхээс айсандаа атгасан
Даанч худал хуурмагт замарчихлаа
Дандаа үүлэрхэг тэнгэрийг харна
Нэгэн цагт мөрөөдөж үзсэн
Миний төлөө хэсэгхэн зогсож болох уу???
Цааш алхах гэхээр
Хөл минь цуцаж
Сэтгэл минь унтарч байна
Энэ уудам ертөнцөд надад байх газар байхгүй гэж үү ?
Энэ хөдөлгөөнт гудамжинд би ганцаараа сульдсан гэжүү?
Надад байх газрыг бурхан зурахаа мартсан гэжүү ?

Энэ бүхэн зөвхөн миний сэтгэлээс гарсан болно ✋🏻❤️

MIMI's diary•Mimi•Where stories live. Discover now