Танихгүй дугаар

1.4K 27 2
                                    

Шинэ дуу гаргахыг мэдсэн өдөрөөс хойш шаргуу бэлтгэл хийж байгаа өөрийнхөө репийг үзүүлнэ гэсэн болоод ч тэр үү шинэ үг бичиж үзнэ реп ая хайна гэхдээ сун ман багш хэзээ ч миний бичсэн үгийг дуунд оруулахгүй шинжтэй байгаалдаа... Гэхдээ яадаж үгээ бичээд байвал сайжрах юм шиг л санагдаад байгаа юм чинь.. Бас л үгээ бичсээр сууж байтал бидний грүүп чат д Жуи баахан зураг явуулчихаж яг төвлөрж байсан болохоор нээж харалгүй утасныхаа дууг хаагаад аяаа сонсон суулаа...
Бичсэн үгнүүдийн нэг нь ч сэтгэлд нийцэхгүй нь ээ хмм жоохон амрая гээд буйдан дээр тэрийгээд хэвтлээ..... Хэзээ нэг хүн шиг үг бичих юм болоо... Урамгүйхэн утасаа шүүрэн автал 143 мессэж ирчихэж юу вээ?? Энэ охидууд чинь...
Ороод хартал үнэхээр хөөрхөн байнаа би бас ингэмээр байна л гэнэ юу бичээд байгаа юм болоо дээрээс уншихаас залхуу хүрээд дахин асуутал жуи баахан зураг дахиад явуулаа энэ зурагнуудын тухай ярисаар л байгаа гэж үү дээ утасаа усанд унагааснаас болоод интернэт муу болчихсон зурагнууд нь уншаад л байлаа... Ямар учиртай зурагнууд ч юм гээд уншуулж орхичихоод сэргэх гэж агааржуулагч асаан энэ тэрүүгээр шидэлсэн бүх цаасаа цүнхэллээ. Хэнд ч уншуулмааргүй байнааа~~ Утасруу очин хартал юу вэ?? би хэзээдээ??? Аан эвлүүлэг байх нь ... Гэхдээ энэ хүн чинь хэн билээ битиэсд дуртай ч гэсэн гишүүдийх нь нэрийг мэдэх юм алгаа.. Би чатруу хэн нь билээ гэж асуухад энэ магнэ та ёстой анзаарагагүй юмаа бүхэл бүтэн ийм мундаг алдартай гишүүнийг мэдэхгүй гэж үү бла2 гээд л энэ хүүхэд хэт амраад ийм зурагнууд хүртэл хайж олоод явуулах гэж....
~~~~~~~
БиТиЭс бэлтгэлийн өрөө
Жонгүг - Ахаа та одоо утасаа оролдохоо болиод бэлтгэлээ хийлдээ гэж утасаа барин инээн суух Тэхёнд уурлан үглэнэ.. Удахгүй Seoul Music Award болох гэж байгаа болохоор шахуу бэлтгэлдээ орон хамтлагаараа бэлтгэлийн өрөөнд цугларсан нь энэ... Тэхён ойрд бэлтгэл хийж байхад анхааралаа огт төвлөрүүлэхгүй байн байн утасруугаа гүйгээд л...
Намжүүн- Ким Тэхён чи чинь одоо яачихаад байгаа юм?? Гэж буйр суурьтай ахлагч маань нилээд уцаарлангуй дугарсан ч тэхёнд өөрийн ухаан алга.
Жимин- Тэхён хүнтэй үерхээд байгаа юм биш үү?? гэж хэнэгчгүй хэлэхэд нь намжүүн гэнэт уурлан пүүзээ тайлаад шидчихлээ
Тэхён- Ахаа!!! Өвдөж байна!! Гээд жоохон хүүхэд шиг л тийчигнэнэ
Намжүүн- Бос бэлтгэлээ хийе юун найз охин бос чи !!
Тэхён ууртай байгаа ахыгаа харан дугуй л хошуугаа унжуулан бослоо..
~~~~~~~
Эсэм энт
Seoul Music Awardын бэлтгэлд бүх л хамтлаг орчихсон Эсэм барилга шөнийн 12 болж байхад ч  хөл хөдөлгөөнтэй байна. Аирин хэт дуу чимээнээс болоод толгой нь өвдөх өвчин нь эхэлчихсэн болохоор амс хийх гээд хүлээлгийн өрөөнд дуг хийж байтал Бэкхёны инээх дуу нь сонсогдон ухас хийн бослоо
Аирин- Одоо харих гэж байгаа юмуу сонбэ?
Бэкхён- Үгүй ээ ус авах гээд л ... Нээрээ аиринаа чи найз залуутай болох бодолгүй байгаа юм уу? Чи одоо үерхэж болно шдээ
Аирин- Та дахиад л намайг Сэүнтэй холбох гэж байна уу ахаа үнэхээр бид 2 дотно найзууд өөр зүйл байхгүй ер---
Бэкхен- Заа болно яасан үглээ юм би юу гэсэн юм чамайг зүгээр хэн нэгэнтэй харицаж эхэлвэл үг бичих чинь л сайжрах байх гэж бодсон юм.
Аирин- Ахаа яваа
Бэкхён- Царай шигээ их зантай гээд хэлээ гаргаад гүйчихлээ
Аирин- Царай шигээ хүүхдээрээ гэнэн гээд толгойгоо сэгсэрсээр эргэн унтлаа.
~~~~~
Seoul Music Award
Аирины талаас
Рүүки хамтлаг болохоор нилээд эрт үзүүлбэрээ үзүүлчихээд суулаа тэр өдрийн зурагнаас хойш Ви г анх удаа харж байна. Би бас зүгээр байгаагүй Ви х Аирин гээд хайсан чинь зөндөө бичлэг зураг олсон гээч бүүр хэд хэдэн өгүүллэг үнэхээр ичмээр би мэдээгүй байж энэ хүнтэй ингэж их холбуулах гэж. Гэхдээ харахаар яагаад ч юм догдлоод байх юмаа.. Шал дэмий баахан бичлэг үзчихсэн юм байна л даа... Ингэж догдлоно гэж мэдээгүй шдээ 😭😭
БиТиЭсийн үзүүлбэрийг үзээд бүүр зүрх зорсох шахлаа ямар мундаг юм бэ?? Ялангуяа тэр хүн ... Нүдээ салгаж чадахгүй нь Шагнал гардуулах ёслол ч дуусаж бүгд тайзан дээр гаргах Ви манай сонбэ нартай их дотно гэдгийг мэдлээ хамт зогсчихоод бүүр бэкхён ахыг түшээд хамт инээлдэж байна би яг бэкхён ахын ард байсан болохоор бас ви тэй ийм ойрхон болохоор өөрийн мэдэлгүй л харчихаад байх юм.. За Аиринаа битгий хар
Бэкхён- Аиринаа чи хүнтэй харицаарай тэгвэл үг сайн бичиж чадна шүү гээд л гэнэт эргэж хараад хэллээ тэр хүн ч бас харж байна
Аирин- Та тэгвэл яагаад гоё үг бичихгүй байгаа юм гээд ахад хэлээд инээхэд тэр ч бас инээж байлаа.. Би үнэхээр тэвчиж чадахгүй нь ээ тэхён луу хулгайгаар харах гээд хартал баригдчихлаа тэр надруу харчихлаа..😰😰
Би гэхдээ баригдаагүй биздээ?
Ашгүй зураг авахуулж дуусаад буулаа энэ зүрх дэлбэрэх нь ээ...
~~~~~~~~~~~~~~~~
Тэхён- Яагаад надруу хараад байсан юм бол?
Бэкхён- Чи хөөрхөн харагдсан юм биш үү?
Тэхён- Үгүй байхаа арай тэр зурваснаас болсон юм биш биздээ?
Бэкхён- Аирин угаасаа их зантай чамруу хариу бичихгүй сэүн хариу ирэхгүй байна гээд л уурлаад яваад байгаа
~~~~~~
Мен ах- за аиринаа одоо болгоомжтой байгаарайдаа энэ сард 4 дэх нь шүү
Аирин- За ахаа гэсээр шинэ утасаа аван хуучин утасаа хайрцагнд хийлээ.
Аирин баахан апп татан гацахгүй гажиггүй ажиллах утасаараа зураг аван жоохон охин шиг л баярлана.
Уншаагүй 13 мсж гэж гарж ирхэд нь гайхан орвол 10 нь Сэүн 2 нь Тэюн 1 нь танихгүй дугаар байх нь тэр хурдхан сэүн, тэюн 2 т хариу биччихээд танихгүй дугаараас ирсэн мсж луу орвол
?- Сайна уу?? Өдрийн мэнд БиТиЭс Ви байна~~~
Юу ?? Тэхён надруу зурвас бичсэн гэж үү?? БҮҮР 10 ӨДРИЙН ӨМНӨ ???
~~~~~~~~
Энэ бичлэгийг заавал үзээрэй
https://m.youtube.com/watch?v=vWfNb8553E0

She is a leader but baby girl for meWhere stories live. Discover now