Жимин: Хён! Хён! Намайг юу олсоныг хардаа!
Жин: Уааа~ Үүнийг нээвэл ч их сонирхолтой байх байхдаа...
Ингэж тэд чиний тэмдэглэлын дэвтрыг олсон юм. Бүхэл бүтэн амьдрал чинь шивэгдсэн тэр нэгэн зүйл... Бүх чиний нууцууд тэнд бичээстэй байгаа шүү дээ... Тэд уншилгүй өнгөрч чадах байсан болов уу?😂😢
~2015 оны 5сарын 18~
...Өнөө өглөө яг л зүүд шиг, бусад өдрүүдээс ондоо байлаа. Зовхины цаанаас тод гэрэл харагдан чихэнд шувуудын жиргээ сонсогдно. Гэвч энэ зүүд биш байлаа. Нүдээ нээтэл хажууд минь компютер маань асаалттай байх нь тэр. Харин шувуудын жиргээ миний өчигдөр амьтдын дэлгүүрээс авсан тортой шувуудаас байлаа. Дэмий догдолсон юм шиг байна даа.
Аав минь их ширүүн, ажил ажил л гэдэг хүн учраас намайг бага байхаас минь битгий саад бол гээд чимээгүй байлгасаар ирсэн. Одоо ч яаж ярихыг мартаждээ. Ярьж чадахгүй юм хойно чам дээр л юу мэдрэж байгаагаа сийлийдаа.
Доошоо буухад аав хаалганы урд намайг "ямар удаан унтдаг юм бээ", "цайгаа уугаарай", "ажилдаа хоцрлоо" гээд баахан юм үглэж байснаа яваад өглөө.
Би хамт гарахыг хүсэж байсан ч... зориг хүрсэнгүй.
Заримдаа яагаад аав намайг ингэж дарамтлах, хорих байсан юм байж үрчилж авсан юм бол оо? гэж өөрөөсөө хэд дахин асууна, аавыг буруутгана. Гэвч намайг өдийг хүртэл өсгөсөн хүн надад хайртай л байж таараа гэсээр сүүлд нь би өөрөө өөртөө ачлалгүй үр болж дуусна.
Хайрт дэвтэр минь, би энэ удаа тэвчихгүй нь ээ. Энэ удаа л гарчихвал...
10 минутын дараа би өөрийгөө гадаах талбайн сандал дээр түлхүүрээ атгачихсан сууж байгааг олж мэдлээ...
Жэй Хөүп: Байж байгаарай2! Сора үрчлэгдсэн байсан юм уу?! Бас ярьж чаддгүй байсан гэж үү? Ёстой төсөөлхөд бэрх юм😂😂
... Би чамайг бас юу гэж мартхав дээ, тэмдэглэлын дэвтэр минь🙆
Доошоо хэсэг алхахад урд хүүхдүүдээр дүүрэн тоглоомын талбай харагдаж эхэллээ. Би тэдэн рүү гүйж очоод хамт тоглож эхлэхэд нэг банди "Ажумма~ та бидэнтэй тоглоход арай хөгшидөхгүй юу?" гэхэд нь би хуруугаараа 17-той гэдгээ харууллаа. Гэтэл тэр "та ярьж чаддаггүй юм уу" гэхэд нь би толгойгоо сэгсэрлээ. Энэ мэт юм ярингаа тоглосоор байтал аль хэдийнээ гараад 2 цаг болчихжээ. Гэртээ харих хэрэгтэйгээ санаад босоод алхаж байтал өнхөрч ирсэн бөмбгөн дээр бүдрээд унчихлаа. Өвдөгнөөс цус гарч байна😱😭 Яагаад энэ сайхан өдрийг ингэж баллана вэ?
???: Чи зүгээр үү?
Хэн бэ гэтэл нэг банди. Даан ч царайг нь харах гэтэл нар цохиод харж чадахгүй байлаа.
???: *цаашаа хандан* Сүёнаа~~ болгоомжтой байлдаа. *наашаа хандан* Манай дүүг маш их уучлаарай тоглож дөнгөж сурж байгаа юм. *цустай хөл рүү минь хараад* 😱😱 Туслах уу??
Гээд надад хүрхэд надад нэг л сонин мэдрэмж төрөөд гарыг нь шууд цохьчихлоо. Сандарсандаа гэрлүүгээ хар хурдаараа гүйлээ.
Гэртээ ороод хаалгаа түгжээд хэсэг суулаа. Зүрх минь цээжнээс гарах гэж байгаа юм шиг, одоо хүртэл түүний надад хүрсэн тэр дулаан том алга мэдрэгдэж байна. Надад өчнөөн дөчнөөн асуулт байлаа "Тэр хэн байсан бэ?" "Яагаад би өөрөөсөө болж унсан байхад уучлалт гуйж байгаа юм бол?" "Намайг тэр гэмтээх гэж байсан уу?" гэх мэт...
Өрөө рүүгээ ороод компьютерээ асаагаад ганц мэддэг цахим найз "Жантай Гоймон" руу чат бичлээ
-Снуу
-Сн снуу Сора~
-Би нг юм хлх гсн юмлдаа... Ндд нэг зүйл тохиолдоод
-За убба нь сонсж бн
-Убба???! Б-би чмг эмэгтэй гж бодсон штээ!
-Ясн? Эргтэй нз бж блку гжүү
-Болх нь ч болнлдоо
-За яриад бай2
-Би өнөөдр унаад... Тэгээд нг залуу ирснээ ндаас уучлалт гуйгаад байсан. Ягд гдгын чи мджээнуу?
-Юунд унсн гнээ?
-Бөмбгөнд бүдрээд
-Магадгү тэр бөмбг наад залуугынх чинь бсн бх
-Гхдээ тэр албаар хөлрүү минь шидээгү шүүдээ
-Битгий тгж их санаа зовдоо... Хөгжилтэй юм. Өнөөдр ндд төстэй явдл тохиолдсн юм бн.
- ???
- Түрүүн гадаа дүүдээ сагсн бөмбг яаж тоглхыг зааж өгч байтал түүний бөмбг нь нэг охины хөлн доор ороод.
-Их өвдсөн байхдаа😷
-Гэснээс, чи гэртээ ганцаараа бнуу?Чи өдийд хүрчээд тусдаа гараагүмүү
-Үгүй ээ. Схн л бх бхсн бх
-Ндд лав гүээ. Би дүүтэйгээ 2лхнаа амьдрдг. Тэгээд ээжийнхээ гарын хоолыг ямр их санж бн гээч.
-Манай ээж хоол хийдггү блхоор сн мдкүмдаа.
-Оммо~~ Тэгээд хн хийхв? Чи юу?
-Тиймээ, үйлчлэгч хийхгүй бл би хийдг
-Чи ч хоол хийхдээ сн бхдаа
-Нэг л төрлийн юм иддэг блхоор мдкүмөө
-Пээх! Чи агуйн дотр амьдрдг бхаа
-Ямр бдгыг нь чи мдндээ
-Би чамтай уулзх хэргтэй бн
-Битгий, би айжээн
~~
Хаалга тогших чимээ гарлаа. Ямар сонин юм бэ? Аав ажлаасаа ирэх болоогүй л байлтай?...
Жин: Уаа~~
Жэй Хөүп: Сорагын гэрийн хаалгыг нь тогшисон хүн яг аав нь байхаа. Гадаа байхыг нь харчаад ирж байгаа байх.
Шюга: Магадгүй "Жантай Гоймон" байх😂😂 Гэхдээ ямар тэнэг амьтан нь өөрийгөө "Жантай Гоймон" гэж нэрэлдэг байнаа.
Жонгүүг: Надад энэ "Жантай Гоймон" их таалагдаад байх чинь.
АрЭм: Би бараг хэн гэдгийг нь ойлогчихлоо😈
Тэхён: Та нар дугай байлдаа уншигчидад бүх юмыг тодорхой болгож өгөх гээд байх юм.😇
Жиа~~ Ингээд өгүүллэг бичих хобби маань ахиад хөдлчихлөө😂. Маш их алдаатай байгаа байх нёоххо. Бас урьд урьдынхаа өгүүллэгүүдээ устгаад бүгдыг шинээр эхлэмээр сангдлаа. Таалгдн гж найдж бн. Жоохн романтизм талдаа хха. "Өнөө үеийн Рапунзел" гж нэрлэх гж байсын. Зза тгд тусалж дэмжээрэй. Баярлалаа. Кюүү~~
YOU ARE READING
[[Зогссон] Үл Таних Сүйт Залуу
FanfictionПак Сора... Тэр нэгэн өдөр... Хамгийн санаа зовсн агшин... БАНТАНЫХАН ТЭМДЭГЛЭЛЫН ДЭВТРИЙГ ЧИНЬ ОЛЖ УНШИСАН~~ Ямар ичмээр юм бээ?