2

218 23 3
                                    

Холхилдох хүмүүсийг зөрөн дасал болсон хонгилоор алхан, хаалганы урд хүрж ирэв.Хаалганы бариулд дөнгөж хүрэхэд хаалга онгойн хэн нэгэн гарч ирэх үед би холдон зогслоо.

Өрөөний хаалганаас холгүй байх самбар дээрх зүйлсийг уншиж буй мэт харагдахыг хичээв.Өрөөнөөсө миний насны гэмээр охин доош харан гарж ирээд тэр чигээрээ цааш зөөлөн алхалж эхлэв.Би ч сурсан зангаараа түүнийг нүднийхээ үзүүрт ажиглахад, мөр давсан урттай шулуун хар үс нь царайг нь халхалсан байх ч баруун хацар дээр нь байх соривыг тогтоон харав.

Түүнийг холдсны дараа өрөөнд орвол Жонгүг ганцаараа байх бөгөөд намайг харчихаад ширээнийхээ урд сандал тавиад намайг суухыг дохилоо.Намайг сандал дээр суусны дараа сандлын түшлэг дээр товшиж эхлэв.

-Шинэ найзыгаа харсан л биз дээ?

Гайхалтай цоглог өнгөөр хэлчихээд өөдөөс минь харан суухад нь би хөмсгөө өргөн түүнрүү харав.

Тэр надад хохирогчийн танилцуулгыг шивсэн цаасыг өгөхөд нь аван уншаад,хэрэгтэй гэж бодсон хэсгээ дахин уншлаа.

Нэр:Пак Сунхён
Нас:16
Өндөр:174см
Цусны бүлэг:O

Хохирогч нь чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд эцэг эх болон эгчийнхээ хамтаар амьдардаг.Найз нөхөд болон сургуульдаа нэр хүндтэй мөн хэд хэдэн сайн дурын нийгэмлэгийн гишүүн.Түүний сонирхол нь загвар өмсөгч болох байсан ч гэр бүл нь эсэргүүцдэг байсан.

Цаасыг ширээн дээр тавих үед Жонгүг түүний сонирхол байх хэсэг дээр заав.

-Найз нөхөд болон гэр бүлээс нь авсан мэдүүлэгт түүний зан аашийг нийтэч,тууштай гэж тодотгосон байсан.Харин чиний шинэ найз болох охин чинь хохирогчийг загврын агентлагт холбож өгсөн гэж мэдүүлсэн.

Түүний хоолой бага багаар нухацтай болж байв.

-Хохирогч мэдээж баяртайгаар хүлээн авж,гэр бүлээсээ нууцаар хэд хэдэн удаа агентлагт очсон байна.

-Чинийхээр хэн алуурчин гэж?

-Агентлагийн захирал.

-Яагаад тэгж бодоов?

-Хохирогчийн хамгийн сүүлд залгасан дугаар нь тэрнийх байсан.

Би түүнрүү итгэж ядсан харцаар харав.

-Чи тоглоод байна уу? Захиралтай нь холбож өгсөн охин ч алуурчин байж болно.

-Мэдээж энэ нотлох баримт биш.Дуудлага анх ирэх үед хэргийн газар очиж хэргийн сэжүүрүүдийн хайж байхдаа баруун талдаа бага зэрэг сэтэрчихсэн загалмайтай зүүлт харсан юм.Гэвч сэжүүр гэж авж үзээгүй.Харин дараа нь агентлагт очиж үзэхэд захирал нь эелдэг зантай,нуух зүйл байхгүй мэт л хүлээж авсан.Бүр туслах ямар нэгэн арга байгаа эсэхийг асуусан гээч.Түүнийг жаахан ч сэжиглээгүй, ширээн дээрх зүүлтийг харах хүртлээ.

UniqueWhere stories live. Discover now