Өнгөрсөн үед:
Ээжээ ээжээ намайг хардаа эмч миний үсийг аваад оронд нь энийг өгсөн гоё байгаа биз ээж рүүгээ гүйх гуравхан настай жаахан охин бол би.Ээж минь намайг хараад нүдэнд нь нулимс бөмбөрөн гарах ч цааш нуун инээмсэглэн над руу хараад*
"Тиймээ гоё юм аа миний охин сайн байсан болохоор эмч чамд энэ гоё эгшигт хайрцаг өгсөн байхгүй юу"
Омма энэ
Ээж:Миний охины үс хүмүүсийг эдгээх чадвартай болохоор авсан юм аа.
Би:Ээж ээж тэгвэл би энэ дэлхийд байгаа бүх өвчтэй хүмүүсийг эмчилнэ ээ❤
Ээж:Миний охин сайн охин гээд над руу ойртоод духан дээр минь үнслээ.Ээж нь эмчтэй нь уулзчихаад ирье.За юу
Би:За ээжээ.Ээж:Миний охин тэгээд яасан байна эмчээ.
Эмч:Түүний үсийг шинжилгээнд өгсөн юу ч олж чадсангүй. Яагаад түүнийг хүмүүсийг эмчлээд байгааг ойлгохгүй байна. Гэхдээ энэ нь их аюултайг би сайн мэдэж байна. Түүний энэ өвчинийг буруугаар ашиглах хүмүүс их байгаа учраас болгоомжтой байгаарай. Бидний зүгээс хийх зүйл үүнээс өөр алга. Уучлаарай...Энэ бүгд яг л өчигдөрхөн л болж өнгөрсөн мэт тод санаж байна...
Одоо үед:
Ээж ээ би хичээлдээ явлаа баяртай гэсээр гэрээсээ гаран сургууль руугаа явлаа.
Би бол И сэи ахлах сургуулийн 1-3 ангид сурдаг.Дээр дурдсан байгаа шиг миний үс бусдын өвчнийг эмчлэх чадвартай яг Рапунзэл шиг гэхдээ энийг ээж бас эмч нар өвчин гэдэг ч....
Би тэгж бодохыг хүсэхгүй байна. Надад хайртай хүмүүсээ хамгаалах зайлшгүй шаардлага гарах болохоор бурхан надад ийм хүч заяасан гэж өөртөө үргэлж сануулдаг. Хэдий тийм зүйл одоогоор болоогүй ч гсн...
Гэвч энэ чавдар нэг муу талтай эмчийн хэлснээр хэр их хүн эмчлэн тэр хэмжээгээрээ миний амьдрах хугацаа богиносдог гэсэн.
Хүнд тусласныхаа хариуд үхлээ ойртуулана гэдэг хэтэрхий шударга бус биш гэж үү?
Ийм учраас би хүн бүхнээс болгоомжилд аль болох хүмүүст хүрэхгүй байхыг хичээдэг.Ширхэг үс л шүргэхэд тэр хүнийхээ өвчнийг эмчилдэг . Үнэхээр гайхмаарНамайг эмч 60 ч хүрэхгүй үхэлтэй нүүр тулна байх гэж хэлсэн .
Хүмүүсийг эмчлээд байвал 20 хүрэх үгүйг хэлж мэдэхгүй л байна шүү.
Элдэв дэмий юм бодох оо болиод зүгээр өнөөдөр амьд байгаадаа баярлаж өдрийг сайхан өнгөрүүлэх хэрэгтэй.
Маргааш би амьд байна гэсэн баталгаа байхгүй учраас хором бүхнийг хэрэгтэй зүйлдээ зориулах хэрэгтэй.Алт ховор учир үнэтэй байдаг.
Амьдрал үнэтэй учир богинохон байдаг.
❤❤Ээлжит өгүүллэгээ оруулж байна аа
Vote хийж сэтгэгдэлээ доор бичиж дэмжээрэй❤❤❤