GOT7_Хамт дэлгүүр хэсэхдээ:

269 30 10
                                    

Жэйби:Та 2 их л эвтэй дэлгүүр хэснэ. Жэйби чиний хүссэн болгоныг чинь авч өгөөд нэг л сонин?! Нэлээд явсны дараа хамт цайны газар орж цай уучихаад утсаа шалгатал зөндөө их төлбөрийн мэдэгдэл иржээ.... Чамд хувцас авч өгөөд байна гэтэл чиний картаар төлбөрөө төлж байжээ^^ Тэгээд та 2 гэртээ хариад бөөн зодоон:')))) (Даанч их юм авч өгөөд байсан юмаа:'))) )

Марк:Та 2 тайван явна гэж харин ч байхгүй... Хаа явсан газар чинь ахлах сургуулийн охид Маркийг "Омооо!!! Ямар царайлаг юм бэ?" "Ямар хөөрхөн убба вэ?" гээд амар тайван байлгахгүй. Ядаж байхад танай хүн чинь үүлтэй байхад "миний цасан цагаанаа боролж болохгүй ээ" гээд толгой дээр чинь шүхэр барьчихаад л яваад байна:)

Жэксон:Их дэлгүүрт явж байгаад Gucci-гийн салбар дэлгүүр лүү ортол танай хүн чинь хамгийн үнэтэй бараанаас нь баахан юм аваад чи арай гэж авч гарсан чинь буфетэнд очоод 4аяга ногоон цай авах гээд зогсчихов. 4аягаар яах гэж байгаа юм гэж асуутал угаасаа уухаас л хойш нэг мөсөн ахиухан нь дээр... (манай хүн сүүлийн үед Gucci брендээр их гангарах болсон шүү дээ?!)

Жинён:Та 2 бараг юм ярихгүй... Чиний авсан юмнуудыг бүгдийг нь барьчихсан хөлс нь гоожоод л яваад байна. Гэнэт цаадах чинь алга болчихлоо? Хайсаар байгаад нэг юм олтол номын тасагт ном уншаад сууж байна. Та 2 тэнд нэлээд удаж хэд хэдэн ном авчихаад гэртээ харьтал цаадах чинь "Чи минь үнэхээр мэдрэмжтэй шүү" гэж хэлээд бүсэлхийгээр чинь тэврээд хацар дээр чинь үнсээд зүрхний цохилт 1000000 :')

Ёнжэ:Дэлгүүрээр дүүрэн дуулаад л... Чи хувцас санал болгосон ч анзааралгүй дуулсаар л... Хажуу талын дэлгүүр орсон ч дуулсаар... Хүнс авах гээд маркет орсон ч дуулсаар л... Гудамжинд явсан ч дуулаад л... Гэртээ орж ирсэн ч дуулсан хэвээр... (Манай ЁнЁн өдөржин дуулахыг нь сонссон ч уйдахгүй л дээ♡)

Бэмбэм:Чи хувцас авах гэж явсан уу эсвэл Бэмми авах гэж явсан уу гэдэг их эргэлзээтэй. Учир нь дэлгүүр орсон цагаасаа л янз янзын хувцас сольж өмсөөд "Загварын ертөнцөөр аялцгаая охидоо убба нь та нарт хэлсэн шүү чолигу молигу полигу намайг хар нарны гэрэл" гэдэг өнөө алхаагаараа алхсаар баахан юм аваад чамд бараг бүгдийг нь бариулаад бараг л Сөүлийн бүх дэлгүүрийг дуусгасан байхаа :')))

Югём:Та 2 ганцхан их дэлгүүр л орсон. Яагаад гэвэл өөр дэлгүүр орох гэтэл танай хүн хошуугаа унжуулаад "Би ядраад байна" гээд зогсчихсон. Тэгээд жоохон хүүхдээ дагуулаад харьхаас өөр аргагүй болсон доо... Та 2 хариад авсан юмнуудаа үзтэл баахан унтлагын хувцас, үлгэрийн баатрын зурагтай хувцсаар дүүрэн байв...

~Админ:Tűlip~

🍒GOT7 REACTIONS🍒[MGL]Where stories live. Discover now