Зохиолчийн нэр :У Сохи
Ахлах сургуулийн минь амьдрал их сургуулийн амьдрал шиг хэзээ ч ийм хэцүү байгаагүй.
Би ахлах сургуульдаа хэнд ч дээрэлхүүлж үзээгүй. Гэтэл их сургууль хоёрын хоёр дарангуйлагчтай байх гэж...Лекцийн тэнхимд орж ирэн хамгийн ард суун , дэвтэр номоо гарган суув. Удалгүй багш орж ирэн сурагчдын нэрийг дуудан ирц авж эхэллээ.
"Ким Намжүүн?"гэж багшийг асуухад
"Байна. " гэсэн баргил хоолой дуугарахад би золтой зүрхээр явчихсангүй. Бурхан минь нэг дарангуйлагч нь ирчихэж.
Сурагчдын нэрсийг дуудсаар "Мин Юнги? " гэхэд "Байна" гэж хариулав. Ойлгомжтой би өнөөдөр гэртээ аюулгүй харихгүй нь бололтой.
"У Сохи ?" гэж багшийг асуухад би өөртөө итгэлгүй гэгч нь "Байна" гэж хариуллаа.
Манай сургууль хуулийн сургууль болохоор Цагдаа, Гал сөнөөгч, хуульч, өмгөөлөгч нар нь нэгдүгээр курсдээ хамт сурдаг юм. Мэдээж анги болгож хуваана л даа. Би гэж азгүй амьтан Юнги, Намжүүн хоёртой нэг ангид орчихсон. Мэдээж анх бид ийм харилцаатай байгаагүй.
Өнгөрсөнд
Их сургуульд орсон анхны өдөр нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан сургууль руугаа орлоо. Утсанд Хэмигээс мессеж ирэхэд хариу бичиж яваад нэг хүнийг санамсаргүй мөрлөчихлөө. Үүнээс болоод утсаа унагаачхав. Би гайхан хажуу тийшээ харахад хөвгүүн ч гэх үү? Залуу гэх үү? Хоёр хүн зогсож байв. Би хөмсгөө зангидан газарт дэлгэцээрээ унасан утсаа авч харвал дэлгэц нь хагарчихсан байв. Утсаа аваад удаагүй байж дэлгэцийг нь хагалчихлаа шүү дээ. Одоо ч ээжид хяргуулсан байхдаа гэж бодох төдийд уур хүрэн"НААД НҮДЭЭ ОЛИГТОЙ НЭЭГЭЭД, БИЕЭ АЯТАЙХАН ХӨДӨЛГӨӨД УРДАХ ЗАМАА ХАРЖ ЯВААЧ! ХОЁР ХАЧИН ГЕЙ ЮМ ЧИНЬ УТАСНЫ ДЭЛГЭЦ ХАГАЛЧИХ ЮМ. " гээд өөрийн мэдэлгүй орилчихлоо.
"Яасан гэнэ ээ? Харин чи өөрөө наад утсаа олигтой бариад явж байхгүй яасан юм? Хэний өөдөөс орилж байгаагаа мэдэж байна уу? Бүр гей гэсэн үү? Үхмээр байна уу? " гэж нөгөөхөөсөө арай өндөр залуу дуугаа өндөрсгөн хэллээ.
"Та хоёр хэн юм таних ч үгүй юм байна. Харваас гей юм шиг харагдаж байна за юу? Ээмэг энэ тэр зүүж бариу өмд өмсөөд л заваарсан юм" гэж хамгийн муухайгаараа харахад
"Чи удахгүй хэнээр орооцолсоноо ойлгох болно" гээд арай намхан нь өндрийгөө чирээд явчихав.