Lee Hae Ri (Davichi) - But

119 2 0
                                    

"Дурласан хаан" киноны дуу

Хөөрхөн кино шүү үзээгүй хүн байвал үзээрэй ^^

Дахиад л асууна 

Толинд тусах өөрөөсөө асууна 

Энэ хэвээр жаргалтай байх уу гэж   

Ийм байсан ч жаргалтай байна уу гэж 

Хэдэн зуу дахин өөрөөсөө асууна 

Дур зоргоороо чамаас болоод 

Үнэхээр өөдгүй чамаас болоод 

Бүгдийг орхимоор байна 

Ингээд чамайг явуулахыг хүснэ 

Үргэлж л намайг шаналгадаг чамаас 

Холдон одохыг хүссэн ч 

Эргээд л чам руу хүрээд ирэх юм 

Эцэст нь чамайг л олж харах юм 

Харах мөч бүр шаналантай байсан ч 

Хамтдаа байвал жаргалтай байх учир 

Чамайг л хайрласаар байна 

Ганц ч болов удаа надад 

Чин сэтгэлээсээ хандаж байгаагүй гэж үү 

Сэтгэлээ чамд өгснийг мэдсээр байж 

Мэдээгүй дүр битгий үзүүлээч 

Дур зоргоороо чамаас болоод 

Үнэхээр өөдгүй чамаас болоод 

Бүгдийг орхимоор байна 

Ингээд чамайг явуулахыг хүснэ 

Үргэлж л чамаас холдохыг хүсдэг ч 

Холдон одох тусам 

Эргээд л чам руу хүрээд ирэх юм 

Эцэст нь чамайг л олж харах юм 

Харах мөч бүр шаналантай байсан ч 

Хамтдаа байвал жаргалтай байх учир 

Чамайг л хайрласаар байна 

Үлгэр мэт догдолж байсан хором мөчүүдэд 

Үнэн гэж итгэмгүй өөрчлөгдсөн чамд 

Итгэж чадахгүй 

Дурсамжиндаа л хорогдоно би 

Арчаагүй байгаа биз 

Гэсэн ч өмнөх шигээ би 

Гэхдээ л өмнөх шигээ чамд 

Ухаангүй хайртай хэвээр 

Сэтгэлд минь эдгэшгүй сорви тогтсон ч 

Сэмхэн чамайг л хайрласаар 

Эцэст нь чам руугаа очно 

Энэ цаг мөчүүд дахин давтагдсан ч 

Чинийхээ дэргэд очоод чамайг л хайрлах болно  

♪~Kпоп Дуунуудын Монгол Орчуулга~♪Wo Geschichten leben. Entdecke jetzt