1-р хэсэг

166 10 0
                                    


Би өнөөдөр 18 хүрч байна. Намайг Номуунаа гэдэг.
Дотны хүмүүс маань Номука гэж дууддаг.
Айн... Намайг харахыг хүсэж байна гэж үү?
Тэгвэл хэлж байгааг минь толгойдоо төсөөлөөрэй тэгвэл чи намайг харж чадна.
Цагаанаар будаг оруулсан урт шулуун (зарим хэсэг нь урд уруугаа орсон үс) бүдэг цэнхэр өнгийн нүд мөн урт сормуус үл ялиг анзаарагдах давхраа жижигхэн хамар ямар ч будаггүй ягаан уруул зөөлхөн хацар энгийн хүнийхээс арай илүү цагаан арьс... намайг харж чадсан уу?
Чадсан байх. Өнөөдөр ахиж хэзээ ч олдохгүй арван найман насны маань төрсөн өдөр ингээд өнөөдрөөс эхлээд би жаахан охин байхаа больж байна.
Ямар их баяртай байна гээч. Өнөөдрийг мартагдахааргүй өнгөрөөнө өө.
Өглөө босоход аав ээж хоёр гэнэтийн бэлгээр угтсан сэтгэгдэл үнэхээр өндөр энэ өдрийг эхлүүлж байна. Одоо өөрийгөө гоёод найзуудтайгаа гарахаар төлөвлөсөн байгаа. Удахгүй гарна аа. Тоглоомоор өөртэйгээ ингэж ярьж байснаа гэнэт өөрийгөө шоолон инээгээд хувцаслахаар яарлаа. Бид хамт хооллоод кино үзээд гадуур зугаалан бас бус олон зүйл хийгээд энэ өдрийг үнэхээр хөгжилтэй өнгөрөөлөө.
Бид эрт уулзалдсан болохоор тэгж их оройтолгүй гэр гэртээ харихаар болсон юм.
Гэртээ орж ирээд л шууд өрөөгөө зүглэн алхлаа. Хувцсаа солиод ширээнийхаа ард дутуу үлдээсэн даалгавраа хийхээр суулаа. Дуусгаад шууд л ор уруугаа орохыг хүслээ. Нэлээн удаан сууж хийсэн болохоор нойр үнэхээр их хүрч байна.

Нэг л мэдэхэд ээж миний охин сэрээрэй гэж өглөө бүр сонсдог тэр намуухан хоолойгоор намайг сэрээлээ. Би өөрийнхөө өрөөнд байсангүй. Энэ өрөөг би өмнө нь харж байгаагүй.

Уг нь миний өрөө бүдэг ногоон өнгийн ханын цаастай (обой) тийм ч жижиг биш гэхдээ тийм ч том биш наддаа таарсан хэмжээтэй. Цонхны баруун хажууханд нь ширээ харин эсрэг талд миний ор байдаг. Орны хажууд жижиг шургуулга. Тэгээд залгаа хувцасны шүүгээ хажууд нь хаалга байдаг. Бас шалнаасаа тааз хүрсэн том цонхтой болохоор үнэхээр гэгээтэй байсан. Харин энэ өрөө ямар ч цонхгүй юм байна.

Тийм болов ч гэрэлтэй харагдана. Ханын цаас нь шаргал өнгөтэй юм.
Хүрч үзвэл яг ч цаасан биш нэг тийм арьс юм шиг гэхдээ илжирч муудчихсан мэт чангахан дарвал цааш хонхойж байна. Бас жихүүцэс хүрмээр нялцгай санагдав. Би үүнд дахиж хүрэхийг хүссэнгүй. Миний дээр нь унтаж байгаад сэрээд боссон ор харин одоо алга бодчихож.
Би хаалга онгойлгон гарахыг оролдсон ч энэ нь боломжгүй мэт санагдаж байв. Хаалга үнэндээ хэдхэн алхмын зайд харагдаж байгаа ч хаалга уруу ойртон алхах тусам хаалга улам холдоод байна.
Алхахаа болих үед хаалга буцаад байсан газраа хүрээд ирлээ.
Би өрөөг тойруулан нэг харвал зөвхөн номын тавиур нүдэнд өртөж харагдлаа.
Би тэнд очин хуучирсан хавтастай нэг номыг сугалж аван номын нүүрийг нээв.
Ном гэхээсээ илүү тэмдэглэл бололтой Яагаад ийм олон ном байхад энэ тэмдэглэлийг сонгож авснаа мэдэхгүй юм. Тэмдэглэлийг нээсэн ч гэсэн энд юу ч байсангүй хов хоосон байх юм. Гэнэт би гараа үзэг барьж байгааг анзаарлаа.
Гараа дээш өргөн тэмдэглэл дээр бичиж эхэллээ. Гэхдээ юу бичиж байгаагаа би өөрөө ч мэдсэнгүй...

ListWhere stories live. Discover now