6-р хэсэг

39 4 0
                                    


Би харилцуурыг автал Ундралын бие муу байгааг надад хэллээ. Түүний хэлсэн зүйл миний айдсыг эцэст нь тулгасан учраас надтай ярьсан хүн хэн байсныг анзаарсангүй.
Би яаран эмнэлэг дээр ирсэн ч таагүй мэдээ олж сонслоо. Ундрал нас барчхаж...
Би түүнийг хамгаалж чадсангүй. Миний түүнийг аварч чадна гэж бодож байсан. Гэсэн ч энэ нь миний бодсоноор болсонгүй.
Энэ зүйл юу байсан гэсэн би тэр зүйлтэй тэмцэлдэж чадахгүй юм байна гэдгийг ухаарлаа. Тиймээс би зүгээр л бууж өгөхөөр шийдсэн.
Үүнээс цааш юу болох нь үнэхээр хамаагүй мэт
санагдаж байна. Хөөрхий найзууд минь надтай сайхан харьцсаныхаа төлөө л амиа алдсан юм гэж үү?
Энэ өдрөөс хойш би нэг ч гараагүй бас хэнтэй ч уулзаагүй. Мэдээж бодит амьдрал дээр хэнтэй ч уулзаагүй. Харин зүүдэндээ бол...
Нэг л мэдэхэд хичээлийн эхний өдөр хаяанд ирчхэж.
Би сургууль дээр очихыг хүсэхгүй байсан ч надад өөр сонголт байгаагүй учраас хүрээд ирчихсэн байна.
Бүх хүн л надаас зай бариад байх шиг магадгүй миний хамгаас хайртай гурван найз бүгд үхсэн болохоор байх л даа. Гэсэн ч энэ нь надад харин ч амар санагдаж байлаа. Сургууль дээр угаасаа хэнтэй ч ярихыг хүсэхгүй байсан юм.
Би гэрээс өөр газар хүнтэй ярьдаггүй байв.
Миний амьдрал үнэхээр л ямар ч утгагүй болж эхэлж байсан юм.
Харин тэр нэг хүн миний амьдралыг өөрчлөх гэж оролдож эхэлсэн.
Гудамжаар зүгээр л алхаж байтал нэг хүн араас минь дуудсан. Мэдээ би эргэж хараагүй л дээ алхаад л байсан. Тэр гүйж ирээд урд минь зам хаагаад зогсчихлоо. Тэр надтай танилцахыг хүссэн гэдгээ хэлэх үед нь би шууд л боломжгүй гэж хэлээд түүний хажуугаар зөрөн алхлаа.
Би түүнийг араас минь дуудаасай бас битгий дуудаасай гэж хүсэж байлаа. Өөртөөгөө ингэж зөрчилдөж үзсэнгүй. Тэр надад таалагдсан.
Хэдэн өдрийн дараа би байрныхаа урд түүнтэй дахин таарлаа. Тэр надтай яриа эхлэхийг оролдсон ч гэсэн би түүнтэй дуугарсангүй.
Үүнээс хойш түүнтэй ойр ойрхон таарах боллоо.
Учир нь тэр манай хажуугийн хаалганд шинээр нүүж ирсэн юм байж л дээ.
Тэр надтай ярихыг оролдох болгонд нь би тоохгүй өнгөрдөг байсан ч тэр нэг өдөр би түүнд бууж өгөхгүй юм аа хэмээн хариулсан юм.
Тэр хэрвээ буугаад өгчихвөл үр дүнг нь үзэж чадахгүй шүү дээ?
Би хэрвээ ямар ч үр дүнгүй бол хичээгээд хэрэггүй биздээ? гэхэд тэр надруу инээмсэглэснээ
Үгүй дээ хоосон хичээл зүтгэл гэж байдаггүй юм шүү дээ хичээсэн л бол үр дүн бага ч болов үргэлж байдаг юм гэлээ.
Би тийм гэж үү?
(би хэчнээн хичээсэн ч Ундралыг аварч чадаагүй шү дээ)
Нүднээс минь өөрийн эрхгүй нулимс урслаа.
Тэр надаас би чамайг тэвэрч болох уу гэж асуухад нь би түүнийг чанга тэврэн авлаа.
Тэр ч намайг хариу тэвэрч байв.
Ямар их тайвшрал вэ....
Нэлээн удаан уйлан зогссоны эцэст би бага зэрэг тайвширлаа.
Тэр өөрөөсөө намайг баг зэрэг түлхээд нүдрүү минь харан анх чиний нүдийг хараад л өөртөө ахадсан их ачааг үүрч яваа юм байна гэж мэдрэгдсэн...
Би ачаанаас хуваалцаж болох уу? Гэхэд нь би уг дуугаралгүй түүнээс холдон эргэж харан алхлаа. Тэр миний гарнаас барин зогсоов.
Би түүнд үгүй ээ гуйж байна. Надтай дотносох хэрэггүй. Чамд муу юм тохиолдох болно шүү. Гуйя. Зүгээр л надад итгээд намайг орхи гэж хэллээ.
Тэр надад би ч уг нь их азтай хүн шд энэ харж байна уу шинэ байранд нүүж ирсэн чинь хажууд танайх байдаг байж таарсан.
Тэр надад үнэхээр таалагдаж байна.
Хэрвээ би түүний нэрийг мэдэхгүй бол түүнийг тэмдэглэлд бичиж чадахгүй гэсэн багахан найдвартайгаар түүнд чиний азанд итгээд үзэхээр шийдлээ гэж хэлэв.
Харин нэг зүйлийг надад амла. Надад өөрийнхөө нэрийг хэцүү ч мэдүүлж болохгүй шүү. Ямар ч аргаар хамаагүй би мэдэх ёсгүй шүү гэж хэллээ.
Тэр яагаад гэснээ за би амлаж байна гэлээ
За тэгвэл өнөөдөр оройтчихсон байна.
Маргааш завтай юу?
Би чамд учрийг нь тайлбарлаж өгье...

ListWhere stories live. Discover now