5.

198 20 6
                                    

Сургуулиас жил бүр авдаг чухал шалгалтын өдөр бол өнөөдөр. Хэрвээ энэ шалгалтандаа гайгүй авчихвал ахлах ангиа төгсөхөд хялбар болно харин унавал мэдээж  ойлгомжтой, ахлах ангиа төгсөхөд их ярвигтай болно.

Өглөө сургуулийн зүг алхахдаа би дуртай дуугаа чихэвчээрээ сонсон тэнгэр өөд харан юу ч бодолгүй алхана. Энэ чинь л жаргал шүү дээ. Сургуультай ойр ирмэгцээ чихэвчээ аваад бодит ертөнцөд ирнэ. Яг сургуулийн хашаа руу ороход нүдэнд нэг танил зүйл харагдлаа. Баталгаажуулаад дахиад харвал Марк болон түүний найзууд мөн цус нөжтөйгөө холилдон зодуулах нэгэн хөвгүүн.

Би гайхан зогсож байтал Жэбом намайг харчихаад бусад руугаа "явцгаая" гэж хэлээд нааш ойртож байлаа. Улам л ойртсоор. Эцэст нь над дээр ирээд "асуудалд орооцолдмооргүй байвал явсан зүг рүүгээ яв" гэж чихэнд минь шивнэх төдий хэллээ. Би түүн рүү нэг муухай харчихаад Марк луу хартал тэр өөр зүйл рүү харч байлаа. Би Жэбомын үгийг үл тоон өнөөх цустайгаа холилдон газар хэвтэх хөвгүүн дээр очоод зүгээр эсэхыг нь асуутал "зүгээр яв" гэлээ. Би угаасаа түүнийг танихгүй учраас цүнхнээсээ нэг алчуур гаргаж өгчихөөд сургуулийн зүг явлаа. Ангидаа ороод суудалдаа суун шалгалт авах багшаа хүлээн сууж байтал нэг өндөр эрэгтэй багш орж ирээд шалгалтын материал тарааж бид ч шалгалтандаа анхаарлаа төвлөрүүлж эхэллээ.

Хонх дугарч багш шалгалтын материал хурааж аваад ангиас гарлаа. Би өөрийгөө дажгүй сайн өгсөн гэж бодож байна. Орой хариу нь гарах учраас хүлээж л байя гэсэн бодолтой дараагийнхаа хичээлийг гаргаад сууж байтал ширээн дээр минь Жэбом хүрч ирээд

Жэбом: Чи түүнд юу гэж хэлсэн?

: Хэнд тэрэв?

Жэбом: Өглөөны хүүд

: Юу ч хэлээгүй зүгээр л зүгээр эсэхыг нь асуусан юм.

Жэбом: Дахиж бидний асуудалд битгий хошуу дүрээрэй, бид охидтой орооцолдохыг хүсдэггүй.

: Та нар ер нь юу юм? Намайг бас та нартай орооцолдохыг хүсэж байна бодоо юу?

Жэбом: Хэрүүлч гэж хэлчихээд суудал руугаа явлаа. Түүнийг явсаны дараа би Марк луу муухай хараад

: Би буруу зүйл хийгээгүй!

Марк: Тэгвэл тэр буруу зүйл хийсэн.

: Тийм шүү! Чиний найзууд мөн чи буруу зүйл хийсэн.

Марк: Үгүй дээ, бид буруу зүйл хийгээгүй харин өглөөний хүү л буруу зүйл хийсэн гэх гэсэн юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 07, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

МИНИЙХ БАЙЖ БОЛОХ УУ?  ||• ТҮР ЗОГССОН •||Where stories live. Discover now