Монголын нэг өдөр

98 2 0
                                    


Монгол улсын нийслэл Улаанбаатар хот. Улаанбаатар Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл ба агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт жагсдаг хот юм.

1990 онд гарсан Ардчилсан хувьсгалын дараанаас нийслэл хот уруу шилжиж ирэх шилжилт нээлттэй болсоны дараанаас хөдөө нүүдээллэн амьдардаг малчид, хөдөөнөөс амьдралаа залгуулахаар шилжиж ирснээр 600 мянган хүн амтай хот 28 жилийн дараа гэхэд 1.5 сая хүн амтай хот болсон.

Улаанбаатар хотын нийт хүн амын 30% орон сууцанд, үлдсэн 70% нь Монгол гэр, хашаа байшинд амьдардаг.

Нэгдсэн төвийн сүлжээний халаалтанд холбогдоогүй гэр хорооллын айлууд нүүрс түлж гэрээ дулаацуулдаг болсноор дөрвөн уулын дунд байрлах Улаанбаатар хот хар саарал өнгийн утаанд өвөл хучигджээ.

2018 оны 11 сарын 20

Өглөөний 6:00 минут

Гаднах агаарын хэм -23 цельс, Баянхошуунд байрлах нэгэн гэрийг дулаацуулж шатаасан нүүрсний илч буурч гэрт хөнгөхөн жавар үргэжээ.

Дарарара, дарарара, дарарара!

Хуучин Нокио брендийн утасны сэрүүлэг дуугарав.
[Редакторд үлдээх тэмдэглэл Nokia брендийг зохиолоороо дорд үзсэн мэт болгох учир албаар Nokio гэж бичив]

Таван настай дүүтэйгээ хамт нэг орон дээр унтах 17 настай Энгүүн нүдээ нойрмогхон эвшээгээд утсыг орны толгойноосоо барьж аван сэрүүлгийг унтраав.

"Тий тий, хүйтэн байна." хөнжлөөсөө боссон Энгүүн орноосоо босвол 167 см өндөртэй, хар үс, хар нүдтэй бордуу царайтай хүү байна. Өсвөр насны Энгүүн хүү туранхай чөргөр байх авч нүднээс нь энэрэнгүй сэтгэлийн оч бадарч байлаа.

Дүүгээ хөнжлөөрөө хучин хацар дээр нь нэг үнсвэл таван настай дүү нь хөнжилдөө хөрвөөгөөд хөнжлөө татан цаашаа харж эргэв.

Энгүүн хувцасаа өмсөн, тосгуур саванд 200л-ийн битанаас ус багахан хийж аваад мөн аягандаа ус хийвэл нүүр гар, шүдээ угаав.

Энгүүн час хүйтэн худгын усанд нүүр гараа угаасан учир нойр нь сэргэжээ.

"За нэг юм идчихээд гардаг хэрэг."

Энгүүн өчигдөр орой ээж нь хийсэн цуйвангаас аяганд хийж богино долгионы шарах шүүгээнд халааж идээд гадуур хувцас үүргэвчээ үүрэн хичээлдээ гарлаа.

Энгүүн төрийн өмчийн 13-р сургуульд сурдаг. Хичээл нь 8.00 гэж ордог ч хичээлдээ 2км алхаж, 6-н буудал дамжин автобусанд сууж очдог тул ийнхүү эрт гардаг юм.

Орчин цагийн монархи ЭнгүүнWhere stories live. Discover now