Ноу

40 4 2
                                    

Хүү өвгөн доктор Өлзийн хамтаар алхвал Энгүүний гэрийн холгүйхэн нэгэн хашааны үүдэнд ирлээ.

"Өвөө манайх хоёрхон хашааны цаана байдаг. Та бараг манай хөрш юм байна." Энгүүн гайхан хэлэв. "Энгүүн хөршүүдээ сайн мэддэг. Энэ хашаанд барилгын туслах ажил хийдэг залуу эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг.

"Өвөө нь саяхан нүүж ирсэн юм. Чи ороод цай уугаад яв миний хүү." Өвгөн доктор Өлзий хэллээ.

Бээлий өмсөөгүй Энгүүний гар -16 цельс градуст ув улаан болтлоо бээрсэн байлаа. Халуун сүүтэй цай ууна гэж бодохоор Энгүүн ихэд баярлан Өлзий доктортой хамт Монгол гэрт нь оров.

Хашаан доторх гэр дотор нь дулаахан, цэмцгэр уур амьсгал хүлээж авна.

"Миний хүү сууж бай өвөө нь чамд цай чанаад өгье." Өвөө яндангийн дор зуух уруу мод нэмж түлээд тогоон дээр ус, цайны ханд нэмж хийв.

"Өвөө таны алдарыг хэн гэдэг бэ? Энд хэзээ нүүж ирсэн юм бэ?" гэж Энгүүн сониучирхан асууна.

"Өвөөг нь Өлзий гэдэг, саяхан өнөөдөрхөн энд нүүж ирлээ." Өлзий өвгөн Энгүүнд тайлбарлан хэллээ.

Ийнхүү Өлзий хөгшин доктор, Энгүүн хүү хоёр бие биетэйгээ танилцан, өдөр бүр Энгүүн өвгөн доктор Өлзийд туслахаар ирдэг боллоо.

Энгүүн Өлзий өвгөнд мод хагалж, гал түлж, заримдаа хоол хийхэд нь ч тусалдаг байлаа.

*** 

Нүд ирмэхийн зуур бүтэн нэг сар өнгөрчээ. 

Хичээлээ тараад Энгүүн Өлзий өвгөнийд хамаг хурдаараа яаравчлан ирлээ. Хашааны хаалга онгорхой байх ба өвгөний гэрт нь орвол гэрт Өлзий өвгөн байхгүй байв. Харин ширээн дээр Энгүүнд хэмээн гарчигласан дугтуй байх агаад дээр нь нэгэн цэнхэр өнгийн шигтгээтэй төмөр бөгж байна. 

Цагаан дугтуйтай цаасыг Энгүүн өөрт нь бичсэнийг хараад дугтуйг нээж үзэв.

Хайрт Энгүүн минь, 

Өвөө нь чамтай өнгөрүүлсэн хугацаа маш бага ч хүүдээ ихээр дасчээ. Өвөө нь чамд үлдээгээд байх зүйл энэ муу хашаа, бас энэ бөгжнөөс өөр юм үгүй. Чи энэ бөгжийг зүүгээд надад ямар нандин эд болохыг мэдэх болно. Өвөөгөө хайх гэсний хэрэггүй ээ. 

Ухаантай хүү шүү. 

Сайхан сэтгэлээ битгий гээгээрэй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 21, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Орчин цагийн монархи ЭнгүүнWhere stories live. Discover now