Өнөөдөр нагац эгч маань эмнэлэгээс гарах учир хичээл орох багшаасаа чөлөө аваад яг одоо эмнэлэг явж байна.
Автобус ирэхийг хүлээж зогсохынхоо хажуугаар сандал дээр сууж байсан хөвгүүдийг харав.
Тэдний хоорондоо ярих ярианаас өөрийнхөө нэрийг олж сонсов.
"Энэ нөгөө ахын яриад байсан охин байнашдээ"
"Со.со... хэн гээд байлаа ххэ"Гайхаад тэдэнлүү хартал нэгэнтэй нь харц мөргөлдөх нь тэр.
Сандарсандаа тэднээс харц буруулан доошоо харан зогстол ашгүй минь гэж автобус ирэв.
Сандал байгаагүй учир зогсохоос өөр сонголт байсангүй.
Нөгөө хөвгүүд чинь ард талын суудал дээр суучихаад хүн рүү хараад инээгээд болдоггүй муу соёлгүй юмнууд.
Автобус зогсоход хамаг хурдаараа гарав.
Эмнэлэг рүү орон эгчийн өрөөнд ороход тэр бэлтгэлээ хангаж дууссан бололтой цүнхтэй хувцаснууд харагдаж байв."Өө манай Сон Ми ирчихээ юу"
"Хүлээлэгсэн бол уучлаарай харин автобус хүлээгээд"гэж хэлэн эгчийн юмнуудыг авсаар эмнэлгээс гарав.Такси барин гэрт ирээд эгчид жаал жуул юм бэлдэж өгчихөөд сургууль оров.
Ангид орж ирээд удаачгүй байхад Хэра гаднаас бөөн дуу шуу болсоор орж ирэв.
"Хөөе хашаа алга болчдымдээ наачин
манай Жүхёг өнөөдөр сагсны тэмцээнтэй гэжийн""Тэгээд юу гэж"гэхэд
"Юуны чинь тэгээд гэж манай Жүхёг убба тоглохон байна шдээ хамт явж үзий тэгэх үү гуйжын ммммн газар дээрх ганц найз чинь түүнийг харахгүй бол үхэх гээд байна шдэ"гэсээр муурын нүд гаргаад эхлэв."Тэгээд хичээлээ яахы"
"Тэр асуудалгүй ээ би багшийг бол аргалана шдэ"гэсээр намайг дагуулна сургуулиас гарав.Манай Хэра жилийн өмнө Хансол их сургууллын танилцах үдэшлэг дээр таньлынхаа эгчийгээ гуйсаар байгаад хамт очихдоо Жүхёг гээд нэг залууд сайн болчихсон хоёр сар хэрээтэй өөрийгөө оюутан гэж худлаа хэлсныхээ ачаар найз залуугаа болгоод авчихсан хүндээ.
Гэхдээ сүүлд нь аав ээждээ баригдаад бөөн нус нулимсандаа хутгалдан уучлалт гуйн байж үерхлээ зөвшөөрүүлсэн.
=====================
Завсарлага авах хооронд цайны газар орохоор явж байгаад үдээсэндээ тээгэлдээ"Аааа"ингээд дуусаа гэж бодтол бэлхүүсээр минь нэг гар бариад авав.
"123 БИ ҮХЧИХСЭН ҮҮ ЭНЭ ДИВААЖИН УУ ЧИ ТЭГЭХЭЭР ТЭНГЭРИЙН ЭЛЧ БАЙХНЭЭ""Хөөе зүгээр үү"гэж хэлэх дуугаар түүнийг таг гөлөрснөө сая л анзаарав.
"Ю.юу зүгээрээ үнэхээр их баярлалаа"сандарснаасаа болоод бараг л үхчихсэнгүй түүнд талархлаа илэрхийлчихээд цайны газарлуу хамаг хурдаараа гүйв.Гүйж явах замдаа санаандгүй нэг хүнийг мөргөөд унагачихав.
Өнөөдөр чинь одоо яачихсан өдөр вэ???
" Яанаа уучлаарай зүгээр үү"гэхэд нөгөө хүн чинь надруу муухай харснаа"Сохор юм уу согтуу юм уу энд хоёр байтугай гурав дөрвөн ч хүн явах том зай байхад чинь"хэмээн надруу цэхэлзчихээд мөрөө хөдөлгөж нэг үзсэн ээ
"Чи ингэхэд эмэгтэй юм байж яасан ч...
"Харин чи эрэгтэй юм байж яасан ч сул дорой юм.Ийм жоохон охины бааг даахгүй нэрээ"хэмээн түүний үгийг тасласаар түрүүний намайг авардаг залуу миний хажууд зогсов.Нөгөө цэхэлзүүр амьтан чинь бантсандаа надруу дахиад цэхэлзсэнээ мөрлөчихөөд яваад өгөв.
Ххн хараад байсан чинь эр юм байж яасан хүүхэн шиг маягтай амьтан вэ?
Түрүүний цэхэлзүүрийн араас хараад зогсож байтал хажууд хоолойгоо засах чимээ сонсогдов.Нээрээ нөгөө авардаг залуу...
"Юу нөгөө төвөг удсанд уучлаарай үнэхээр их баяраллаа,юу ачийг чинь яаж хариулхаа мэдэхгүй байгаач хэрвээ завтай бол би амттанд даая болох уу?"гэхэд тэр надруу харан толгойгоо нэг маажсанаа"Юу тэгвэл дугаараа өгчих"
Би"А.АЙ миний дугаар уу?'хэмээн асуухад тэр надруу харан "Харин юу чи намайг амттанд даая гээ биздээ харин одоо бараг л зав гарахгүй байхдаа,дараа залгаад амттангаа авхуулы "хэмээн инээмсгэлсээр надад утсаа өгөв.
Би"Тэгэлгүй яахав заавал залгаарай би амттангаар дайлнаа"хэмээгээд дуугаараа түүнд тэмдэглэж өгөөд дахин
баярласанаа илэрхийлэв.
===================
Яг одоо би Хэра бас Жүхёгийн багийхантай тэдний хожлыг тэмдэглээд сууж байна.
Хүн ирэхгүй гээд байхад..."Юу найз залуутай юу"
"Хэратай нэг анги уу?"
"Юунд дуртай вэ?"жүхёгийн
найзуудын тэнэг асуултанд хариулах гэж махаа иджийндоо яасан ч их юм асуудым бээ?
Хэра гэж юм найз залуутайгаа нялуураад намайг ч анзаарах сөхөө алгаа энэ хүнд .Түүний инээмсэглэлд би хайртай
Түүнийх гэсэн бүх зүйлд би
Яг л цэцгэнд дурлах эрвээхэй шиг шунадаг.
Тиймээ би чамайг өөрийнхөө цэцэг гэж бодсон
Тиймээ би чамайг миний амьдралын хамгийн гэгээтэй гэрэл гэж бодсон
Тиймдээ ч би чамд шунан дурласан
Энгийн л нэг дэнгийн эрвээхий-AYU-