Ор үгүй хоосон

85 6 0
                                    

  

Дадал болсон ёсоор хааны ордонд хурал эхэлжээ.

Хатан хааны байр байдлаас сүрдсэн үү? гэлтэй өчигдөрийнхөөс илүү сайдууд хүлцэнгүй харагдана.

Арга ч үгүй биз дээ. Тэдний гэнэн итгэмтгий, зүгээр л жаахан охин гэж боддог байсан хүн нь нэгэнт хүчирхэг нэгний дүрийг олж, ямар ч хаанаас дутахааргүй шийдэмгий алхам хийх нь гайхшрал төрүүлмээр...

Түүний төрх өчигдрийн адилаар ямар ч хувирлыг үл илэрхийлж, гагцхүү шийдэмгий байдал л тодроно.

Сэтгэлийн гүн дэх шаналалаа дүрэлзүүлсээр хав дарчихсан бололтой.
  Ямар ч баатар эрийн хийж чадахгүй зүйлийг эмэгтэй хүн зүрхэлж хийдэг нь гайхамшигтай ч тэгэх тусам улам их зориг нь хатуурч, зүрх чулууждаг нь аймшигтай ажгуу.

***

Сайдууд газрын зургаа дэлгэн харуулж ойр хавь дахь гэрлэх боломжтой хаадуудыг танилцуулж байлаа. Хэдийгээр тэд хаан ч гэсэн заавал гэрлэ гэсэн шаардлага байдаггүй учраас хүссэн үедээ гэрлэж болно.

"Энэ хэсэг бол Умард уулсын газар нутаг. Манай улсаас чанх хойшоо оршдог. Нилээн хатуу чанга зохион байгуулалттай улс даа"

" Харин энэ бол Өмнөд тэнгисийн улс. Эд баялаг сайтай, ард иргэд нь ч хангалуун амьдралтай."

" Дорнодын талын улс энэ хэсэгт байрлаж байна. Цэрэг зэвсгийн хүч сайтай улс"

" Та алийг сонгох уу? Хатантан минь"

   Гаяа түр азнаснаа газрын зурагт бүдэг тэмдэглэгдсэн хэсэг лүү зааж

" Энэ хаанах вэ? Та бүхэн яагаад үүний талаар ярьсангүй вэ?"

" Эрхэм дээдэстэн минь. Тэр хэсэгт муу ёрын хүчин зүйлүүд оршдог. Өрнөдийн ой гэдэг юм."

" Юун муу ёр ярина вэ?"

" Хүн байхгүй чөтгөр шулам л оршдог байх."

" Та бүхэн очиж үзсэн хэрэг үү?"

Бүгд дуугүй л газар ширтэн зогсоцгооно. Тэд зүгээр л хэн нэгний ярьсан цуу үгсийн талаар хошуу хүргэсэн ба энэ газрын талаар хэн нь ч мэдэхгүй ажээ.

" Хэн ч очиж үзээгүй юм чинь юу ч байж болно гэсэн үг үү? Тэгвэл бид маргааш ӨРНӨДИЙН ОЙ-г зорих болно"

Сайдууд цочирдон, сандралдан тал талаас шуугилдацгааж

" Яаж болдог юм бэ?"

Өрнөдийн ОйWhere stories live. Discover now