Хувин хувингаар цутгах мэт борооноос болж хотын төвөөс холгүйхэн байх хороололд эмх замбараагүй байдал үүссэн . Хүн бүр л сануулгагүй ирсэн борооноос зугтах мэт ийш тийш гүйлдэж байхад хар юүдэнтэй цамц өмссөн охин харин ч тайвшрах шиг удаанаар алхална.
Алхсаар 16 давхар саарал байрны урд ирлээ . Уртаар санаа алдаад хаалгыг түлхэн ортол бараан саарал орчин угтан авлаа . Энэ газар хэтэрхий бараан юм үгүй ээ яг л охины дотоод ертөнц шиг юм байна . Аниргүй байдлыг эвдэж охины хувцаснаас ус дусалсаар лифтний өмнө ирлээ .
Миний талаас :
Лифтэнд суугаад 12 давхарыг дараад хөдлөх гэж байтал гаднаас 3 ах ороод ирлээ би ч байдал бишдсэнийг ойлгож буух гэтэл лифт хөдөлчих нь тэр . Ёоххх одоо ч би өнгөрсөөн гэх бодол л толгойд эргэнэ.
⬆1⬆
⬆2⬆
⬆3⬆
⬆4⬆
⬆5⬆
Гэнэт нөгөө ах нарийн нэг нь хар даавуугаар ам дарчихлаа . Толгойд "Одоо би яах вэ хурдан нэг арга бодож олох хэрэгтэй үгүй бол баларлаа "гэх бодол л байлаа .би ч тэр дороо сайхан санаа олж тэрийгээ хэрэгжүүлэхээр шийдээд доошоо сулбайн унлаа тэд нар ч итгэсэн бололтой даавуу шиг юм аа аваад намайг дээшээ өргөөд тэвэрчихлээ .Тэгээд нэг нь
ххх: муу новшийг олон жил хайлаа шүү ингэж нэг юм олж авах гэжххх2: ганц охиний араас ингэж их хүч хөдөлмөр гаргасандаа бүр итгэж өгөхгүүнээ
ххх3: наад охиноо алдчихав аа их зальтай өлөгчин шдээ гээд жуумалзлаа
Би ч болдог бол энэ муу новшнуудыг алаад хаячихмаар л байлаа даан ч тэвчих хэрэгтэй гээд л энэ удаад шүдээ зуугаад өнгөрлөө.
Лифт ч онгойж нөгөө хэд намайг аваад гарлаа нэг нь утсаар яриад ирий гээд л цааш явлаа . Би ч яаж энэ боломжийг алдах вэ дээ намайг өргөж байсан ахыг чадлынхаа хирээр л цохиод авлаа бага ч болтугай өвдсөн бололтой гар нь сулраад ирлээ энэ хооронд би гарнаас нь мултраад чадахаараа л хурдан гүйлээ . Нөгөө хоёр ах ч араас гүйж байлаа шатаар доошоо буухад бас л асуудалтай байлаа мэдээж нойтон хувцастай болохоор гулгаад унчих гээд их л хэцүү юм тэглээ гээд баригдчихаж болохгүй гээд л алгасаад гүйгээд байлаа тэдний яриа нэлээд дээр сонсогдож байгааг бодоход жоохон ч болтугай холдсон бололтой гээд дээшээ харж байгаад унчихлаа .Ёоххх ийм азгүй байх гэж босох гэтэл хөл нэг л бишээ аргагүй дээ шатан дээрээс өнхөрч унчаад зүгээр байна ч гэж юу байхав. Одоо яах вэ тэд ирж байгаа бололтой энэ хүртэл яаж ирлээ дээ тэднээс чадахаараа л зугтаж , нуугдаж ирсэн тэднээс болоод ойр ойрхон шилжиж найз ч үгүй байтал ингээд ганц азгүйтлээс болоод баригдах юм гэж үү . Үгүй ээ яасан ч ингээд буугаад өгчихөж болохгүй . Тэглээ гээд би юу хийж чадна гэж ингээд бүх юм дууслаа.
YOU ARE READING
Чи Л
AdventureУянгаа бол ахлах ангийн сурагч гэртээ бол хичээлдээ сайн , ээж дүүдээ халамжтай сайн охин .Гэвч тэрэнд нэг асуудал бий одоохондоо тэр нь нууц . Ким Тэхён Солонгосын алдарт БТС хамтлагийн гишүүн охидийн мөрөөдлийн залуу .Энэ хүний хойноос сая саяа...