Intro

489 18 0
                                    

      Би бол энгийн л нэгэн охин.  Сургуульдаа 5тай орсноос болж үеийнхнээсээ нэг насаар дүү 17той охин. Сайн ч найз нөхөдтэй, сайхан ч гэр бүлтэй. Тэгэхээр бүгдийг нь эхнээс нь эхлэх үү дээ.

      Тэд бол миний эцэг эх. Аав минь сургуулийн халуухан залуу харин ээж минь гоц ухаантнуудын нэг. Харамсалтай нь түүний тархи надад заяагдаагүй лдээ. Би жинхэнэ хайр эсвэл тиймэрхүү нялуун зүйлсэд итгэдэггүй гэхдээ юу гээч эцэг эх хоёр минь энэ дэлхий дээрх хамгийн төгс зохицсон хамгийн гайхалтай хосуудын нэг юм. Тэр бол миний ах Lian тэр их аймшигтай хүн лдээ. Би түүнийг үзэн яддаг, хэлээд байдаггүй ч би бас түүнд хайртай. Энэ дэлхий дээр 2 төрлийн хүмүүс байдаг. Нэг нь эрч хүчтэй, амьдралд хайртай, хүн болгонтой нөхөрлөхөд бэлэн нэгэн. Харин нөгөө нь бүх хүмүүсийг зүгээр л дэлбэрээд өгөөсэй гэж хүсдэг нэгэн. Ах минь эхний төрлийнх бол би хоёр дох нь лдоо. Халуухан, царайлаг, нийгмийн идэвхтэй ах. Харин би бол өөртөө итгэлгүй, шөнөжингөө netflix-ээс batman-ий цувралыг үздэг математикдаа дуртай. Нэг үгээр гаж. Аан тийн би математикдаа дуртай ч ээж шиг сайн биш лдээ.
-Хөөе, тэнэгээ бариад ав.
     Хойшоо харахын хооронд ах минь надруу банана шидчихэв. Гайхалтай тэр бол миний хайрт ах шүү дээ.
-Охин минь, үдийн хоолоо авсан уу?
     Ээж ийн хэлээд кофеноосоо оочиллоо.
-Мэдээж. Би хоолгүйгээр яах билээ дээ.
-Миний хийсэн хоол шүү.
    Аав ингэж хэлбэл ээж түүний уруул дээр үнсэнэ. Бурхан минь энэ заваан ч гэсэн бас хөөрхөн шүү.
-Хоёроо одоо болно.
-Өө нээрээ тийм Didi өнөөдөр манай хөрш шинээр нүүж ирсэн юм билээ. Тэр ганц бие бүсгүй байсан байх. Ээж ийн хэлээд хөргөгчнөөс өөрийнхөө үдийн хоолыг авлаа.
-Чи очоод бялуу өгчихөөрэй.

     Яг л энэ мөчид амьдралд аз жаргал тодорч, гэрэл гэгээ цацарна. Бүх зүйлс гайхалтай санагдаж, ахын шидсэн банана ч хөөрхөн болж харагдлаа.
-Тиймээ, би заавал өгнө.
-Заза охин минь тэгвэл одоо ингээд явдаа, чи хоцорлоо. Ээж бид хоёрд чинь хийх хэрэгтэй зүйл байна гэсээр аав ээж рүү жуумалзав.
-Эвв.
-Didi чи ч гэсэн хэзээ нэг өдөр-

     Би инээмсэглэсээр тэднийг ардаа орхин гэрээс гарлаа. Энгийн л нэгэн аз жаргалтай Америкийн ахлах сургуулийн охин. Тэнэг ах минь өнөөх мулгүй мотоциклоо унасаар явлаа. Би мотоциклонд дуртай ч ахынх болохоор мулгүй гэдэг юм.
      Хуучин жижиг гарын машиндаа суусаар би эхнийхээ хамтрагчийн гэр лүү явлаа. Тэгэхээр хамтрагч гэдгийг битгий буруугаар ойлгоорой. Бид бүлгэм дотроо бие биесээ ингэж дууддаг юм. Хараал ид тэр ил шинэ хөршийг хараачдээ. Тэр, тэр үнэхээр үзэсгэлэнтэй юм. Заза энэ тухай дараа хэлэх учир тэвчээртэй хүлээж бай.
       Тэгэхээр энэ бол Dylan миний сайн найз. Бид анх 4-р ангидаа танилцсан лдаа. Хөл бөмбөгийн халуухан тоглогч. Үдэшлэгэн дээр хувцсан дээр минь бөөлжсөнийг эс тооцвол бидний дурсамж их жаргалтай байдаг юм. Аан бас бага ангийн crush-ийн минь өмнө миний нууцыг дэлгэснийг эс тооцвол. Халуухан гэхдээ жоохон мангуу нөхөр. Бид гараа барилцаад тэр ард суулаа.
       Харин дараагийн хамтрагч маань бол Susan. Их сонин нэр гэдгийг мэднээ. Яг л нэг тийм цуврал киноны ээжийэ нэр шиг. Заза, тэр ч яахав. Тэр бол миний галзуу, галзуу сайн найз. Бид 1-р ангисаа найзласан бөгөөд миний бүхийл зүйлсийг тэр мэднэ. Бид бол хоёулаа гаж амьтад гэж болноо. Нийгмийн идэвхгүй өсвөр настнууд. Би түүн рүү инээмсэглэвэл тэр хажууд минь суулаа.
      Харин дараагийн хамтрагч маань бол Lila. Тэр саяхан шилжиж ирсэн гэж болно. Халуухан хөгжөөн дэгжигчдийн нэг. Хүн болгоны болзож үзэхийг хүсдэг охин лдоо. Тэр инээмсэглэсээр ард Dylan-ий хажууд суув.
Lila:Бурхан минь, залуусаа өнөөдөр юу гээч.
Susan:Алив лдээ. Хэл лдээ.
Lila:Өнөөдөр манайд эцэг эх маань байхгүй. Тиймээс Halloween-ий үдэшлэг зохион байгуулах бүрэн боломжтой!!
Dylan:Тиймээ!!!
     Нийгмийн идэвхтэй хоёр хүнтэй найзлана гэдэг ийм байдаг юм. Susan бид хоёр зүгээр л бие биесрүүгээ инээмсэглэлээ. Уух юм үнэгүй юм чинь очихгүй байх ямар шалтгаан байх билээ.

    Аан тийн намайг  Dian гэдэг. Бас би ижил хүйстэн...

Love, DianWhere stories live. Discover now