Тэгэхээр хэдүүлээ миний бүтэлгүй хайрын түүхүүдийг ярицгаах уу даа.
Анх би цэцэрлэгт байхдаа эсрэг хүйстэндээ татагдсан юм. Түүнийг Michael гэдэг байсан шиг санаж байна. Тэр үнэхээр царайлаг бас хөгжилтэй хөвгүүн байсан юм. Би түүнтэй дотносон сайн найзууд болсон даан ч би түүнд тохирох нэгэн байгаагүй юм. Тэр эцэст нь манай ангийн хамгийн хөөрхөн охиныг сонгосон лдоо. Тэр үедээ үнэхээр сэтгэл санаагаар унасан шүү.
Харин дараагийн хайрын түүх минь бага ангид биелсэн юм. Тэр миний жинхэнэ хайр байсан байх. Мэдээж хүмүүс бага ангийн хүүхдүүдийн дурлалцал гэж юу байдаг юм гэж бодох байх гэхдээ би түүнд ухаангүй хайртай болсон байсан. Түүнийг Жонгүүг гэдэг байлаа. Бид хоёр л энэ анги дах ази хүүхдүүд байсан. Яахав би эрлийз лдээ заза гол сэдэв рүүгээ оръё. Тэр миний сэтгэлийг булаасан. Тэр сайхан сэтгэлтай, хөгжилтэй, зөөлөн бас ухаалаг нэгэн байсан. Хүн болгоны хайрыг татсан нэгэн. Гэвч тэр дэндүү ичимхий байсан юм. Тэр надад бүдэг цэнхэр өнгийг санагдуулдаг байлаа. Би түүнд ухаангүй дурласан байсан ч түүнийгээ нууж бид маш сайн найзууд болсон. Маш сайн шүү. Би түүний гэх бүгдийг санаж байна. Түүний үнэрийг, түүний инээмсэглэлийг, түүний хоолойг. Гэхдээ дараа нь бид дунд ангид орох мөчид анги тусгаарлагдаж бид бие биесээ огтхон ч танихгүй мэт болсон юм. Хэзээ ч өмнө нь хамтдаа инээлдэж, хамтдаа мөрөөдлөө ярилцаж байгаагүй юм шиг.
Тэр удалгүй сургуулийн хамгийн халуухан догь хүүхдүүдийн нэг болсон гэж болно. Надад тэр хүүхдүүд тийм ч таалагддаггүй байсан юм. Гэхдээ энэ бол түүний сонголт байсан.
Дунд ангийн дундуур би Канад руу сурагч солилцоогоор явсан. Тэр үед би Жонгүүгийг мартаагүй байсан юм. Яг л энэ үед би Johnny-г харсан. Энгийн л нэгэн хөвгүүн гэхдээ сэтгэл татам. Бусдаас өөр нэгэн байсан. Бид бүтэн сарын хугацаанд юу ч ярилцаагүй ч яагаад ч юм сэтгэлээрээ их дотно байсан юм. Бидний бие биесээ харах харц өөр байсан. Тэр харц яг л танил юм шиг санагддаг байсан. Түүнтэй ярилцахгүй ч хамт байх сайхан байдаг байсан. Угаалгын машинаас миний дотоожыг олсныг ньэс тооцвол дажгүй байсан шүү.
Сурагч солилцоо дуусаж би буцаж ирсэн. Жонгүүг нүдэнд өртсөөр л. Ангийн хаалгаар, ангиар бид яг л танихгүй хүмүүс мэт өнгөрдөг байлаа. Удалгүй тэр дэад ангийн эгчтэй үерхсэн. Ер нь тэр их олон хүмүүстэй үерхсэн. Гэсэн ч тэдэнд хайртай байсныг би сайн мэдэхгүй юм.
Би 2 сайн найзтай байсан. Бид 3 яг л эсрэг тэсрэг хүмүүс шиг байсан. Нэг нь хар өнгө бол нөгөөх нь цагаан харин би саарал. Susan бол нийгмийн идэвхгүй, чимээгүй, бас дотогшоогоо охин байсан. Nancy харин эсрэгээрээ галзуу, нөхөрсөг, хөөрхөн охин байсан. Харин би тэдний аль ч тал руу орж чадах нэгэн юм. Яг л хүсвэл Susan шиг болж хүсвэл Nancy шиг болдог. Удалгүй Nancy үерхсэн. Түүнийг Oliver гэдэг байсан юм. Тэр өнөөх догь залуусын нэг ер нь тэр мулгуу амьтдын толгойлогч нь байсан юм. Би түүнийг үзэн яддаг байлаа. Тэгээд л нэг өдөр тэр хоёр салсан. Надад их сонин санагдсан лдаа гэсэн ч тэдний харилцаа угаасаа л амьгүй байсан юм. Харин тэгээд нэг өдөр би үзэн яддаг Oliverтэй үнсэлцсэн юм. Надад таалагдаагүй. Би зүгээр л түүнд хайртай мэт жүжиглэсэн. Энэ их тухгүй бас уйтгартай байсан учир би түүнээс салахыг хүссэн лдээ. Гэхдээ тэр жинхэнэ хайр бла бла гээд л олон юм ярисан.
Ингээд би ахлах ангид орсон. Сайн найзуудтай болж сайхан ч амьдарсан. Жонгүүгийг эс тоочвол. Би түүнийг бүрэн мартаагүй байсан. Гэсэн ч ахлах ангийнхаа нэг дүгээр ангид би түүнийг мартаж ангийн багш Lauran-д сэтгэл алдарч эхэлсэн. Тэр үед л охид болгон хөөрхөн харагдаж тэднийг харах төдийд сэрэл минь хөдлөж буйг би мэдсэн юм. Мэдээж одоогоор би хэнд ч бүр Susan-д ч энэ тухайгаа хэлээгүй байгаа.
Ингээд л миний жаргалтай Жонгүүггүй ахлах ангийн амьдрал эхэлсэн юмдаа.
-Хөөе, нусгай минь өнөө орой ямар хувцас өмсөх гэж байнадаа.
-Тэхён чамд юу хэрэгтэй юм?Энэ бол Ким Тэхён. Тэр бас л ази. Бид ахлах ангийн хоёр дугаар ангид хамтдаа анх удаа өвс татаж үзсэн юм. Тэдний байшингийн дээвэр дээр. Тэдний эцэг эх манай эцэг эхтэй сайн найзууд юм лдаа. Үүнээс болж тэднийд хамтдаа оройн зоог барихаар болоод тэр надад өвс татахыг санал болгосон юм. Энэ эхэндээ муухай байсан ч сүүлдээ их хөгжилтэй болсон шүү. Бид хатагтай West(Биологийн багш)-н тэнэг дуудлагыг шоолж үхтлээ инээснийг санаж байна. Тэр ч яахав би түүнд дургүй лдээ. Тэр надад Жонгүүгийг санагдуулаад байдаг юм. Түүний тэнэг гайхалтай өө сэвгүй царай, халуухан догь залуусын нэг байгаа нь, түүний ярьж буй хөгжилтэй онигоонууд нь, түүний үерхсэн үй түмэн охидууд. Гэсэн ч тэр өвс татсан оройноос хойш тэр надтай сайн найзууд болж чадна гэж бодоод байгаа юм. Гэхдээ юу гээч хэзээ ч тийм зүйл болохгүй.
-Мэдэхгүй юмдаа. Бүргер эсвэл шарсан төмс. Агуулахын өрөөнд байгааг нь л өмснөдөө. Харин чи?
-Харин лдээ. Одоохондоо шийдээгүй л байна.
-Заза, баяртай найзаа. Би явлаа. Хонх дуугарчихлаа-
-Хүлээ, хонх дуугараагүй-
Түүнтэй ярилцах хүсэл байгаагүй учир би аль болох бүх л боломжоос бултдаг гэж хэлж болно...Halloween-ий үдэшлэг болж би алхсаар Lila-гийн гэрийн гадаа ирлээ. Том байшин нь гоёл чимэглэлээр дүүрсэн байх бөгөөд олон хүүхдүүд цугласан байв. Би хүүхдийн бөөлжсөн дээр гишгэчихгүйг хичээн алхан орвол тэд инээмсэглэсээр намайг угтлаа.
-Гайхалтай Yoko ono гэсээр Dylan орилов.
-Гайхалтай Dylan ингэхэд чи хэн юм бэ?
-Ойлгомжтой байгаа биздээ.
Гэсэн ч би түүний ногоон цамцнаас өөр өөрчлөлтийг олсонгүй.
-Би бол Халк
-Өө тийм шүү дээ. Тийс байна би худал инээмсэглэсээр түүний нурууг цохин цааш хөгжим хангинах өрөө рүү орлоо. Сургуулийн бүх хүүхдүүд цугларсан байх бөгөөд Susan-ий зүг би алхав.
-Үзэсгэлэнтэй байна шүү Yoko ono гэсээр Lila хажуунаас инээмсэглэвэл би түүний гайхамшигт эмэгтэйн хувцсыг магтав. Тэр үнэхээр халуухан харагдаж байлаа.
-Гайхалтай харагдаж байна ноён Trump би Susan-ы Trump-ыг дуурайсан хувцсыг нь магтав.
-Тийм шүү. Бид хана барих хэрэгтэй гэсээр тэр Trump-ыг дуурайвал бид түүнийг шоолж инээд алдана.
-Залуусаа, би та нарт найзыгаа танилцуулъя. Тэр бол миний багын найз мөн өнөөдөр шилжин ирж байгаа юм. Түүнийг Жон Жонг-
Би Жонгүүгийн танил бор нүдийг харсандаа болж шар айргандаа хахаж цацав.
-Хараал ид...

ŞİMDİ OKUDUĞUN
Love, Dian
Hayran KurguЯг л кинон дээр гардаг шиг хүн болгон сайхан хайртай учрах ёстой гэдэг биз. Гэхдээ би өөр нэгэн. Бурхан намайг дэлхий рүү явуулахдаа угаасаа л ямар ч хайрын тэнгэргүй явуулсан. Учир нь надад хайр гэдэг зүйл тогддоггүй юм.. (Love Simon киноноос санаа...