Chapter4

3.5K 239 3
                                    

Маргааш өглөө
Жүнийгийн талаас
Вааа бороо орж байна. Гайхалтай сайхан өглөө байна. Үнэндээ би бороонд дуртай ...... үгүй ээ хайртай бүр маш их. Шатаар доош буун цайгаа уухыг хүссэн ч миний эцэг гэж нэрэлсэн эрлэгийн элч байгаа. Түүнтэй цуг сууж өглөөний цай уух.... уучлаарай тийм зүйл миний үгийн санд байхгүй. Угаас өглөө бүр л ийм байдаг. Цүнхээ аваад чихэвчээ зүүгээд гарлаа. Бороо зөөлөн шивэрч байсан тул шүхрээ дэлгээд алхалаа. Гэхдээ энэ удаад автобуснд сууж явна. Гай болж тэр Жон Жонгүгтэй таармааргүй байна. Гэтэл миний шүхэрэн дотор нэг хүн ороод ирлээ. Гайхан харвал муу хүнийг дурсахаараа гэж Жон Жонгүг.
Жонгүг: Өглөөний мэнд
Би: Чамд ч гэсэн
Жонгүг: Би шүхрээ мартчихаж. Чамтай цуг явж болох уу?
Тоглоод байна уу? Тэрний шүтэн бишрэгч охидууд нь намайг бариад идчихэнэ.
Би: Болохгүй
Жонгүг: Яагаад?
Би: Хүсэхгүй байна.
Жонгүг: Би чамд төвөг удахгүй
Ядаргаатай юмаа. Яаж сала-........ Бинго би яг зөв өдрөө илүү шүхрээ авч гарлаа. Би зогссонд тэрч даган зогсов. Цүнхнээсээ илүү шүхэрээ гаргаж өгөөд
Би: Баярлах хэрэггүй. Гээд түрүүлээд алахлаа. Ашгүй гэж хар гайгаас саллаа.
Жонгүгийн талаас
Би одоо уурлах ёстой гэхдээ яагаад надад сайхан санагдаад байна. Тэр намайг өөрийнх нь анги руу шилжсэн гэдгийг хараахан мэдээгүй байх. Арга ч үгүй биздээ. Түүнтэй би өнөөдрийх шиг ойртож харж байгаагүй юм байна. Том нүд жижэгхэн хамар нимгэн уруул урт сормуус цагаан арьс. Бурхан минь тэр нүүрээ огтхон ч будаагүй хэрнээ үнэхээр хөөрхөн өхөөрдөм юм. Юу вэ? Би сая түүнийг хөөрхөн гэсэн үү? Байж боломгүй юм. Жон Жонгүг хэнийг ч хөөрхөн гэж боддоггүй юм. Зүгээр л бодлогүй хэлчихлээ тиймээ.




••••••
⭐️⭐️🌟🌟⚡️Hi өдөр болгон нэг юму хоёр парт чадахаараа оруулнаа. Бас ямар ч төрлийн өгүүллэгний request хүлээж авна. Баярлалаа❤️❤️❤️😍😍😘😘✨✨

✨Playboy 💫🔥 Жон ЖонгүгWhere stories live. Discover now