4-р бүлэг: Улаан үст.

457 47 2
                                    

Өнөөх олон ном өрсөн өрөөнөөс гараад Самуэл Ханс бид хоёрыг дагуулаад нэг хананы урд ирэв. Энд яах гэж ирсэн нь тун хачирхалтай. Цав цагаан өнгөөр будсан ханан дээр бид хоёрт зураг зурж үзүүлэх гээгүй байлтай. Эсвэл цаана нь юу ч байлаа гэсэн арай ч ханыг шууд нэвтлээд орчихгүй байлгүйдээ гэж бодон түүний юу хийхийг хараад зогсож байтал тэр саяхан авсан номоо урдаа бариад нэг хачин хэлээр ярьж эхлэх үед юу ч үгүй байсан хана хаалга болон хувирах нь тэр. Тэр үед Ханс бараг хашхирч харин би амаа үдүүлсэн мэт чимээгүй зогсоно. Гэхдээ тархин дотор минь өчнөөн бодол эргэлдэх аж. Хаалга онгоймогц би өөрийнхөө хардаг бас мэдэрдэг зүйлсийг үнэн байж болзошгүй юм хэмээх бодолдоо бат итгэв. Учир нь дөнгөж сая нүдний минь урдуур эвэртэй туулай гүйгээд өнгөрсөн юм. Би үүнийг хаа нэгтээ харсан ч юм шиг. Урьд насандаа юу эсвэл зүүдэндээ юу гэдгийг ялгаж мэдэхгүй нь. Гэхдээ л эдгээр зүйлс бодит байгаа нь сэтгэлийг минь хангалттай хөдөлгөж орхив.

Самуэлийг даган дотогш орох үедээ түүний хэлсэн зүйлс шившлэг болохыг мэдлээ. Хаалга дэлгэгдэх үед дотор нь байсан хүмүүс бүгд түүнтэй адил хачирхалтай хэлээр ярьж, энд тэндхийн юмсыг хөдөлгөж, эсвэл шинээр үүсгэж, алга болгож байхыг харав. Энд бүх л насны хүмүүс байх ба тэдний ихэнх нь хар өнгийн үстэй ч харц булаам содон үстэй хүмүүс ч бас үзэгдэхэд нь би дотроо бусдыгаа бодвол хүчирхэг хүмүүс нь тод өнгийн үстэй байдаг болов уу гэж бодлоо. Тэгээд л Самуэл, Алфред хоёр өөр өнгийн үстэй байдаг байх.

Ханс: тэд юу хийж байгаа юм бэ?

Самуэл: энэ бол бидний бэхлэлт. Өөрөөр илүү ойлгомжтой хэлвэл нууц бааз. Харин энэ өрөө бол бэлтгэлээ хийдэг өрөө. Гэхдээ дэлхий даяар оршин байдаг бидний бэхлэлтүүдээс хамгийн жижигхэн нь. Бид энд хүчээ сайжруулах зорилгоор бэлтгэл хийдэг.

Би: та нар тийм олуулаа юм уу?

Самуэл: одоо бид тийм ч их биш. Арван мянган хүн хүрэхтэй үгүйтэй л байна. Бидний хамгийн том бааз Италид Гэгээн Петерийн сүмийн доор оршдог.

Би: арван мянган хүн гэдэг их биш үү?

Самуэл: бид хэд дахин их байсан.

Байсан гэдэг оүг их түүхийг харуулах мэт. Өмнө нь олуулаа байсан тэд ямар нэг хүчний улмаас тоо нь эрс цөөрсөн байх. Дайн дажин, эсвэл өвчин зовлон. Өөр ямар нэг шалтгаан надад бодогдохгүй байлаа. Учир нь тэд урт насладаг шүү дээ. Жам ёсоороо үхсэн гэхэд тийм ч их тоо нь хорогдохгүй л байх.

The Unusualand: Begin | mglWhere stories live. Discover now