The first time that we met

49 3 0
                                    

         Зарим түүх эхлээчгүй байхдаа төгсдөг. Миний хувьд гайхамшиг байсан тэр эхлэл чамд яг юу шиг санагдсан бол? Хаана ч хэзээ ч сонсож байгаагүй намуухан хоолой, алсаас ч мэдрэгддэг чиний дулаан, нэг л өдөр биелүүлэх мөрөөдөл, есдүгээр сар ирж байгааг мэдэгдэнэ.

      Намайг Мириэ Нанако гэдэг. Би ахлах сургуулийн 10-р ангид сурдаг. Ерөнхийдөө их энгийнээр өдөр хоногийг өнгөрөөж найзуудтайгаа хөгжилдөж хичээлдээ яваад бас хөвгүүдийн тухай ярилцана. Шууд хэлэхэд би хичээлдээ их хичээдэг. Хичээл болгоныг А дvнтэй төгсөх гэж бүтэн 8 жилийн турш хичээсний эцэст 9-р ангидаа өөр сургуульд орох шалгалтаар энэхүү бодол минь өөрчлөгдсөн юм.  Тэхокү академи бол олон улсын хөтөлбөртэй төлбөргүй улсын гурван сургуулийн нэг. Жил болгоны элсэлтэнд 300 гаруй хүүхэд хүч үздэг ч эхний 40 л тэнцэж ордгоос гадна математик англи хэлний шалгалтын босго оноо 550аас дээш байж энэ сургуулийн хаалгаар нэвтрэх болно. Иймээс ч 8-р анги төгсдөг жилийнхээ зуны гурван сарыг математикын дугуйланд амралтын  өдрийг ч алгасахгүй өглөө арваас таван цаг хүртэл хичээллэж 8-р сарын эцсийн  өдрүүдэд шалгалтаа өгсөн боловч эцэст нь унасан юм. Т^Т Үнэнийг хэлэхэд би 35т орсон, харамсалтай нь англи хэл дээр 543 оноо авч 7 оноо дутсан юмдаа. Тэгсэн ч анги дүүргэлт хорь хориор хоёр бүлэг авна! Би бууж  өгөхгүй байхаар шийдэж тэр даруй  Тэхокү академийн зүг ээжийг чирэн очиж өргөдөл гаргаад 7 хоногийн турш сэтгэл зовинон хүлээсний эцэст одоо энд 2 дох жилээ үзэх гэж байна.  Эхлэлийн тухайд, Тиймээ! олон жил мөрөөдөж төсөөлж ирсэн мөрөөдлийнхөө төлөө хийсэн анхны гайхалтай алхам минь...
(шивнэлдэх, шивнэлдэх)
- Тэр англи хэлний оноогоороо дутаад сүүлд орж ирсэн охин гэсэн. Англи хэл шдэ хаха!
- Хөөе, тэр хөхийг нь хардаа, тийм том байна гэж байх уу?
- Албаар юм чихчихсэн юм биш үү? хаха
- Заваан юм!
... Аан тиймээ үнэхээр аймшигтай байсан юм.

     [Хонх дугарах 🔔]
Би: - Математик, монгол хэл, физик... 6 ном, сурах бичигээ чадахаараа номын сангаас авсан ч худалдаж авах ном бас нэлээн их байх нь ээ. ~_~
Эхх ангид хүн бараг байхгүй болчихож, хүүхдүүд тараад ч хурдан явцгаах юм аа. Эхний өдөр гэхэд хэтэрхий их энерги зарцууллаа шүү ёоо шашин минь. Энд нь ч тийм амар байхгүй нь бололтой хүүхдүүдийн хандлага тийм ч аятайхан биш юм. (Домо минна зохиогчийнх нь зүгээс бяцхан санамж хэлэхэд хүмүүсийн дотроо бодож байгаа бодлыг италик налуy фонтоор бичлээ! ^^)
🙅🏻‍♂️: - Өөө энэ чинь өнөөдөр шинээр орж ирсэн охин биш үү?
Би: - Эххэ Сайн уу? 😅
Энэ хөвгүүд чинь дээд ангийн ах нар л байх шиг байх юм.
🙅🏻‍♂️: Ойроос харсан нээрээ хөх чинь том юм! Тэр цуурхал ч гэсэн үнэн үү?
🙅🏼‍♂️: Албаар томруулах гэсэн оролдлого уу? хаха байж болох л юм
🙅🏽‍♂️: Яагаад шалгаад үзэж болохгүй гэж? Алив!
Би: Хүлээгээрэй! Юу?! Болиоч намайг тавь. Холдооч! 💥
(Срххх) Тэр үед ангийн хаалгыг онгойлгож харанхуй өрөөнд гэрэл цацруулж орж ирсэн өндөр цэх нуруу, зөөлөн даруухан харц, нүдэнд дулаахан царайтай хөвгүүн наашаа удаан гэгч эргэж ширтэн харлаа ... Гэхдээ хүлээгээрэй, намайг ямар байдалтай байгааг мартаж болохгүй шүү! TvT
💁🏻‍♂️: Нөгөө уучлаарай энд 9-р ангийн хүүхэд байна уу?
Би: Тиймээ, Би байна!
💁🏻‍♂️: Аан математикынхаа номыг түр зээлдүүлэхгүй биз?
Би : Юу?? Тэр одоо юугаа яриад байна аа!! Намайг ямар байдалтай байгааг харахгүй байгаа юм байхдаа муу тэнэг. Би л түүнд ойлгуулахаас .
- Өөө за тэг дээ 😅
Юу вэ?? Би яагаад тэг гээд хариулчихав ааа!! Ингээд дууслаа ТvT
💁🏻‍♂️: За баярлалаа.
Би: - Нөгөө дараа нь авахын тулд надад нэрээ... (яриа таслах)
💁🏻‍♂️: - Тэнд байгаа хөвгүүдэд хандаж хэлэхэд энэ сургуулийн анги болгонд камер суурьлуулсан байгаа та нар мартчихаагүй биз дээ?
🙅🏼‍♂️: - Юу гэнэ ээ! Та нар мэддэггүй юм уу? Алив эндээс хурдан гарцгаая!!
(зугтах зугтах) Тэр vед би ангиас гүйх шахам гарсан. Бидний анхны уулзалт, хувь тавилангийн гэрэл цацарч байсан, яагаад ч юм сургуулийн кордоорт хэн ч байхгүй салхинд сэвэлзэх үс чинь гялалзаж эргэж хараад инээмсэглэсэн тэр дүр төрх чинь одоо ч санаанаас гардаггүй.
Би: ...Нөгөө! Нэр чинь?
💁🏻‍♂️: (инээмсэглэх) Киёохарү, Канамэ Киёохарү!

Always behind of you Where stories live. Discover now