1

955 63 0
                                    

9р зуун Zhang хааны ордон;

Цэцэгс шиг үзэсгэлэн төгс эмэгтэйчүүд Zhang хааны ордонд анх удаа орж ирж буй нь энэ

Тэд ордоны үзэмжийг харан нэг эгнээнд алхах бөгөөд эрхэмсэг байдлаа алдахгүй дээгүүр харан явах нь бүгд язгууртан
болохыг илэрхийлнэ

Гэхдээ нэг л бүсгүй доош харан алхах бөгөөд нулимсаа хааяа хааяа арчина 
Түүний аав нь Хориотой хотын том албан тушаалтан буюу жанжин тэр бүх цэргийг захирдаг
Охиноо ихээхэн эрхлүүлдэг ч бас хатуу чанга болгон өсгөсөн
Охиныхоо хувьд агуу баатар билээ
Фан Линхуа нь хааны татвар болхоор
өөрийн гэр болох Фан гэр бүлийн өргөөг орхих болсон анхны тохиолдол
учир үгээр хэлэмгүй айж балмагдах нь мэдээж

Үүгээр ч зогсохгүй  хааныг аймшигтай хэрцгий хүн гэж зарц нар нь ярьж байхыг сонссон гэхдээ аав нь түүнээс шал өөр зүйл ярьсан бөгөөд   хааныг тайван дөлгөөн буурь суурьтай үнэхээр сайн хүн байдаг гэж хэлсэн билээ

Нулимсаа хэд хэд шудраад дээш харан хааны ордоны үзэсгэлэнг ажиглалаа одоо тэр энд амьдрах болно шүү дээ

Эхнээсээ сул дорой байвал энд  эрт л үхэх байх гэсэн бодол түүнийг эзэмдэж дээш харан эрхэмсэг бус үнэхээр хэн ч харсан сүрдмээр бас үзэсгэлэнтэйгээр тайван алхаж эхлэв

Татвар эмсийн өргөө гэх газар ирж энд байх 14 үзэсгэлэнт  бүсгүйчүүдтэй хааныг дуудах хүртэл хамт байх болно  

Бусдын хувьд хааны өргөөнд татвар эмээр орох нь аз завшаан байж магадгүй

Харин миний хувьд надад сэтгэлтэй хүн байгаа шүү дээ түүнийг Чангша яваад ирэхээр нь бид гэрлэх ёстой байсан харин одоо би зөвхөн хааных

Одоо би аавын эрх охин биш хайртай хүнийхээ сүйт эмэгтэй нь биш болсон
Одоо зөвхөн намайг нэрийдэх нэр нь

Хааны татвар эм...



Ер нь тэ манай Лэе заавал    хонь байх албагүүшд бас хааны дүрээр нэг оруулчы

👑KING AND ME👑[COMPLETE]Where stories live. Discover now