/4/ Чи үзэсгэлэнтэй харагдаж байна

562 52 2
                                    

Хаан наашаа Ши Линтэй хамт ирлээ
Хунтайж нар бүгд мэндлэх бөгөөд би ахин л хааныг хараад мэндэлсэнгүй үлдсэн байв

Хагас суун Ли шивэгчиний заасан  хаанд яаж ёслох тухай хичээлийг санаж намуухнаар
-Хаантаны амрыг айлтгаж байна! 

Хаан уцаарласаар
-И Фан-а!! Яаж байгаа чинь энэ вэ?? Би чамд ямар ч тулааны чадвартай байсан эмэгтэй хүнтэй битгий тулалд гэж хэлсэн гэтэл чи миний зарлигыг зөрчлөө  хурдан өргөө лүүгээ яв!!

Ву хунтайжыг юм хэлэхын завдалгүй гэрлүүгээ яв гэж зангав

Хаантан надлуу ширүүнээр  харж
-  яаж байгаа чинь энэ вэ??  Чи одоо Язгууртан айлын эрх авхай биш болсон хааны татвар эм гэдгээ ойлгож байна уу? Боол болохыг хүсээ юу?? Илд ямар тоглоом юм уу?   гэхэд хажууд байсан Ши Лины царай барайх шиг болов

Хаан надад санаа зовж байгаад баярласан ч уурлаж байгаагаас нь бага зэрэг айв.

Хааны өмнө өвдгөлж
суугад
-Өршөө хаантаан!  Би багаасаа илдээр хичээллэж нум сум харваж морь унсаар өссөн  2 сар бэлдээгүй учраас гар минь салгалдаг болчихсон
Нум сум илдний дуу  сонсоод ийшээ хүрээд ирчихсэн юм уучлаарай
Би буруу зүйл хийснээ ойлгож байна гэж хэлэхдээ хоолой минь бага зэрэг зангирав. Хариугүй нулимс урсачих гээд байх юм 

Хааны харц өөрчлөгдөж бага зэрэг гэмших шиг болов тэгээд намайг дээшээ өргөж аяганд минь дүүрсэн нулимсыг гараараа арчихад би хаанлуу харав

Түүний нүд тэнгэр лүү харж буйтай адил байх бөгөөд сэтгэл минь догдлол гэх зүйлийг ахин мэдрэх шиг болов

Хааны хажууд байх тайганд
-Өнөө орой Ши Лин биш энэ охиныг Шихё өргөөлүү авч явахад бэлдээрэй Луу цагт над дээр авч ирээрэй  гэхэд бүгд гайхав Ши Лин бүр ч илүү цочирдож
-Хаантаан юу гэсэн үг вэ? гэхэд хаан зарлигыг нь дагахыг хүсэх аядав бололтой Ши Лин амаа жимийн бөхийв Шивэгчид ирж намайг авж явхад хаан инээмсэглэж  харин Ши Лин хорсолтой нь аргагүй  ширтсээр хороох гэж байгаа юм шиг ардаас минь харсаар байв

Тэд миний биеийг цэвэрлэж бас улаан өнгөтэй тогосны зурагтай гайхалтай нөмрөг нөмөргөж одоо би  Шихё өргөөний гадна дагалдах шивэгчидтэй  хаанаас орж болох эсхийг асуун зогсоно

Хаан орж ир гэх мөчид сандарч бага зэрэг чичирэв

Хаан луун хээтэй хувцсаа өмссөн байх бөгөөд үнэхээр царайлаг харагдуулж байсан
Орны урд талын ширээнд хориотой хотын алдартай сархадыг тавьжээ 

Би тогосны зурагтай нөмрөгөө тайлахад хаан надлуу харан сандарав

Намайг гайхан харж яасныг хүндэтгэлтэйгээр  асуухад тэр дээшээ харан босож гүн далай шиг нүдээрээ нүдлүү минь нэг тогтож харав

Тэгээд...

Тэр надад хэлсэн юм хэзээ ч мартагдашгүй  түүний ичин байж хэлсэн үгс...

-Ч-чи үзэсгэлэнтэй  харагдаж байна...

 

  

👑KING AND ME👑[COMPLETE]Where stories live. Discover now