5.

3.4K 229 1
                                    

Хэд хоногийн дараа~

Дахиад л өглөө хараал идэг.

Би өчигдөр уул нь судсаа ханасан юмсан. Би үхмээр байна. Дахиж тэд нарт дээрэлхүүлэлгүй диваажин руу очмоор байна. Тамд очсон ч би жаргалтай байх болно

Яагаад үхэх гэж ингэж их оролдсон ч бүтэхгүй байгаа юм бэ? Би хичээлдээ бараг 7 хоног очоогүй. Утас руу минь залгана. Өнөөдөр очихгүй бол хөөгдөх байх.

Цүнхээ үүрсээр сургууль руу алхална. Өчигдөр судсаа ханасан болохоор гараа боосон юм. Хөндүүрлэн өвдөнө.

Сурагчид над руу хараад шивнэлдэнэ. Ядаргаатай юм. Хурдхан эндээс явах минь...

Завсарлагаанаар олны хөлөөс хол дээвэр дээр гарж ирлээ. Агаар амьсгалах сайхан байна. Дотор минь бага зэрэг онгойж байна.

Хойноос хүний хөлийн чимээ гарах хүртэл би тайван байлаа. Дахиад л тэд намайг зодох гэж ирээ юу?

Би эргэж харалгүйгээр: Намайг тайван орхичихож болохгүй юу? Би тэр Кай руу чинь ойртохгүй.

..: Яагаад? Над руу ойртохгүй гэж?

Би энийн Кай гэдгийг мэдээд хажуугаар нь зөрөн гарах гэтэл тэр миний өвчтэй гарыг чанга атгалаа. Би өвдөлтөндөө ёолон түүнээс гараа авлаа.

Кай: З..Зүгээр үү?

Би уйлан: Яаж зүгээр байх юм? Энийг харж байна уу? гээд боолт минь цус болсон байхыг заалаа.

Кай сандран яахаа мэдэхгүй зогсоно.

Би: Энэ бүгд чиний буруу. Чи л миний амьдралыг ийм хэцүү болгосон. Яагаад намайг одоо зүгээр орхиж болохгүй гэж тэр Сүёнтойгоо байж болохгүй юм уу? *уйлан бараг л орилж байлаа*

Би түүнийг орхин анги руугаа ороод цүнхээ аван сургуулиас гаран гүйлээ.

Хаалганы хонх дуугарах дуунаар би нулимсаа арчин дурангаараа харав. Энэ Кижон байлаа.

Би хаалгаа тайлаад: Өө Кижон аа?

Кижон: Зүгээр үү хэл хоног сургууль дээр ирээгүй бас наад нүүр чинь хавдчихаж. Ямар нэгэн зүйл болоо юу?

Би: Зүгээр дээ алив орооч.


Кижонтой суусаар цаг хурдан өнгөрчээ. Би түүнийг гаргаж өгөөд унтахаар хэвтлээ.

Би дахиж сэрмээргүй байна. Намайг битгий сэрээгээч. Ингээд үхчихмээр байна.




×Сахиусан тэнгэр× /Дууссан/Where stories live. Discover now