:::1:::

70 4 2
                                    

Өглөөний нар нүүрэн дээр минь тусч чихэн дээр минь өнөөх автомат сэрүүлэг тачигнан дуугарах аж. Би орондоо улам шигдэн хөнжилөөрөө өөрийгөө ороотол гэнэт л дээрээс минь ус асгарч орхив. Би мартахаа шахаж.

Орноосоо босон тавиур дээрх алчуур луугаа гараа сунгаж байтал хаалга онгойж хэн нэгэн орж ирлээ. Тэр орж ирэхдээ инээмсэглэн нямбай гэгчинь индүүдсэн дүрэмт хувцасныхаа халааснаас алчуур гаргаж ирээд над руу сарвайх нь тэр. Жесси инээмсэглэн:

"Дахиад л илүү унтах гэж нойрмоглож байгаад усан хулгана болтлоо асгуулчихав уу?"

Би түүний гаран дахь алчуурыг нь аваад нүүрээ арчих зуураа "Энэ ухаалаг эд чинь надад өглөө болгон гайхалтай бэлэг барих юм. Сүүлдээ бүр нүүрээ угаахын хэрэг ч гарахгүй болох нь байна" хэмээн хэлээд түүнд алчуурыг нь атгуулллаа. Харин тэр инээмсэглээд өнөөх алчуураа цагаан дүрэмтийнхээ халаасанд эргүүлж хийгээд "Өнөөдөр шинэ хоригдлууд ирсэн. Чи тэднийг дааж авах ёстой шүү"

Би түүний үгэнд толгой дохиод шүүгээ рүүгээ эргэтэл Жесси ч хаалгаар чимээгүйхэн гарч явлаа. Ердөө ажлын зориулалттай ганцхан байдаг өнөө цагаан даавуугаа угласаар толь руу нэг харчихаад санаа алдав. Учир нь энэ цагаан халааднаас өөр хувцас ойрын хэдэн сар ер өмссөнгүй. Удалгүй ажилдаа гарах цаг минь ч болж би өрөөнөөсөө гаран хоригдлуудын талбай руу алхаллаа...

****

"Чи тэгээд Мерриг тийм их шүтдэг хэрэг үү?"

"Залуу минь би зүгээр л үздэг гэсэн болохоос биш шүтдэг гэж хэлээгүй шүү дээ"

Саяхан л үнэгүй кино зурагтаар шимтэн үзэж буй мэт байсан хоригдлууд орилолдон өнөөх залууг тэвэрч авлаа. Залуу мушилзан:

"Энэ удаа бүгдийг нь"

Түүнийг ингэж хэлэхэд өнөөх эр нүдээ томруулсаар:

"Ю-юу? Чи тоглоод байна уу? Эрик!"

Түүний хашгираанд Эрик огт тоосон шинжгүй залхсан царай гаргаад:

"Үгүй дээ, Тэгээд бас тоглоомыг сонирхолтой болгохыг хүсч байгаа хүн энд хэр их байна?"

Хоргидлууд түүний дуунд уухайлан дэмжих бол Эрик тэр залуугийн өмнө хутгаа эргүүлсээр "Энэ удаа амиараа мөрийцвөл ямар вэ?" хэмээн хэлэхдээ уруулаа долоон ширээн дээр өнөөх хутгаа зоож орхих нь тэр. Харин өнөөх эрийн урууланд жуумалзалт үүссээр

"Ойлголоо"...

****

"Шинэ ирсэн хоригдлууд дуу чимээ ихтэй юмаа"

Эммили залхсан царайгаар над руу харан хэлэхэд би тарианыхаа шахуургыг тэргэн дээрээ тавиад:

"Үхэхээсээ өмнө жоохон ч гэсэн наргиж цэнгэж болохгүй гэж үү?"

Би түүн рүү инээмсэглэн ийн хэлэхэд тэр над руу нүдээ томруулсаар "Ду Хана! Эмч хүн байж ийм хэрцгий зүйл яридагаа больмоор юм."

Эмилли ийн хэлээд миний урд байх тэргийг аван цааш түрсээр хонгилийн булангаар эргэв.Би түүнийг дагуулан харсаар өөрийн дэвтэр үзгээ аван хоригдлуудын байр луу явлаа...

*****

"Алив ээ! Чи намайг алчихаж чадахгүй байгаа хэрэг үү?"

Хүмүүс тэднийг тойрон орилолдож эхлэхэд Эрик түүний хутга барих гарыг мушгиад ширээн дээр дарж авлаа. Тэр түүний чихэнд халуун амьсгалаараа шивнэнэ:

"Жорж, би ганцхан дүрэмтэй. Хэрэв өөрийн цагийг ашиглаж чадахгүй байвал бусдад өгсөн нь хамаагүй дээрээ? гэж"

Эцэст нь тэр шууд л хутгаа түүн рүү далайлаа...

*******

Хоригдлуудын ярианы сэдэв болох өнөөх Эрик гэх залуу одоо талбайд шийтгүүлж байгаа юм байх. Бүгд л тэрнийг харан өөр хоорондоо түүний талаар шивнэлдэж байв. Би тэдний хажуугаар толгой сэгсрэн гарахад ардхан талд минь хоёр хоригдол:

"Тэр Өмнөд Солонгосоос ирсэн цэрэг гэсэн"

"Үгүй байлгүй дээ. Ази царайтай нь мэдэгдсэн ч Солонгос гэж дуулаагүй юм байна. Аргагүй л энэ дайны цар хүрээ том юмаа"

Тэр хоёрын ярианд зогтусаж орхисон юм. Солонгос?

Би тэдний яриан дундуур шурган:

"Солонгос гэсэн үү?"

Тэр хоёр толгой дохиод үргэлжлүүлэн:

"Тийм ээ, түүний чихний дохиололыг манай тасгийн Жорж нууцаар авч харж байсан. Түүн дээр Солонгос ханз байсан гэсэн"

Би толгой дохин:

"Эрик гэж энэ хоригдол яагаад шийтгүүлж байгаа юм бол?"

"Өнөө өглөө тэд амиараа мөрийтэй тоглоом тоглож байгаад... Бурхан минь гэж, тэр Жоржийг алчихсан"...

-
-
-
-
-

Someone:

Би араатан болж байна...

Энэ магадгүй хорт утаанд мансуурсанаас болсон байх...

Би галзуурч байна...

Хүн багтай тэдний дунд байж тэсэхгүйдээ өөрийгөө хорьж дийлэхгүй нь...

Би өвчилж байна...

Тэдний дунд тархах аюулт өвчин намайг хүн биш болгож дотроос минь идэж байгаа болохоор

Би өрөвдөж байна...

Тэдний өөдөөс юу ч хийж чадахгүй байгаа өөрийгөө бодохоор...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 11, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[ BLACK WORLD ]Where stories live. Discover now