2-Р хэсэг

8 6 0
                                    

SP групийн охин Жон Хьюсон. Тэр 18тай бөгөөд ном унших дуртай. Сурлагаараа үргэлж тэргүүлж байдаг ээж аавын сайн охин юм. Гэвч охин хүүхэд компань өвлөхөд хэцүү гэж үзэн сайн нөхөр олохыг ээж аав нь юу юунаас илүү хүснэ. Түүний өвөө2 жилийн өмнө нас барсан бөгөөд Хьюсон өвөөгийн хайртай охин байсан. Өвөө нь нас барахад түүнд их хэцүү байсан бөгөөд тэр үед түүнд 1 ангийн 2 найз нь их тус болсон. Тэд нар бол KEY групийн ач Чанү болон RT групийн охин Сун Жиын нар юм. Үнэндээ Жиын Чанүд сэтгэлтэй ч Чанү Хьюсонд сайн. Энэ үнэнийг мэдэхгүй зөвхөн найзын нүдээр хардаг бөгөөд тэр 2т их талархаж явдаг. Хьюсонд хүнтэй гэрлэх бодол огт байхгүй. Түүнд зүгээр л номтойгоо хамт байсан нь л дээр санагддаг. Энэ үед тэдний гэрт нэгэн өвөрмөц захиа ирэв.Түүнийг даанч Хьюсон мэдсэнгүй. Гэвч энэ мэдээ нь Хьюсоны ээж аавыг ихээхэн баярлуулаад авав. Захианд IKON групийн ерөнхий захирал өдгөө 74настай Ким Жинсол түүний гэрт SP групийн түүний анд Жон Намшилтай ач зээгээ ураг барилдуулна гэсэн гэр бүлийн амлалтын бичиг болон сүйт залуугын гэрээс сүйт бүсгүйн гэрт явуулдаг хуримын захиаг хамтад нь явуулжээ. Үүнийг үзсэн Хьюсоны ээж аав 2 нь тэр даруй Хьюсонд учир шалтгааныг тайлбарлаж сүй тавихаар болсныг хэлэхэд Хьюсон ихэд цочирдон 

-Би чадахгүй,хүсэхгүй байна,сүй тавихгүй

гэж хатуухан хэлээд найз нар луугаа зүглэв. Тэр утсаар хэн нэгэн лүү залгахад нэгэн баргил хоолойтой залуу дуудлагыг авч юу болсон талаар асуухад Жиын-г дуудчих, уулзах хэрэг байна гээд өөрсдийн ордог хувийн сууцанда ирэн өөрийгөө тайвшруулах гэж номноос илүү хайртай бөмбөрөөрөө санаанд орсноороо хамаа намаагүй ая тоглоно. Гэхдээ үүнийг тоглох гэхээсээ илүүтэй нүдэх гэсэн нь оновчтой байх. Та нар гайхаж магадгүй байх баян айлын даруухан сайн охин хийл, төгөлдөр хуур л тоголдог байхад яагаад бөмбөр тоглодгийг түүний сайн найзууд л зөвхөн мэднэ. Энэ үед хаалганы код хийх дуу гарч......

cherry kissesWhere stories live. Discover now