- Би ирлээ.
Сэүн гэртээ орж ирээд ийн орилоход түүний аав, ээж хоёр бялуу барин зогсож байлаа. Тэд нэгэн зэрэг тѳрсѳн ѳдрийн дуу дуулж эхлэв. Бялуун дээр 16 гэх тоо харагдах аж. Сэүний тѳрсѳн ѳдѳр ирэх сард болох байтал ингэж байгаа учрыг үл ойлгох ч лааг үлээлээ.
Сэүн аав ээж рүүгээ ээлжлэн харангаа:
- Миний тѳрсѳн ѳдѳр дараа сард юмсан. Урьдчилж тэмдэглэж байгаа юм уу? гэж асуух бол тэд нэгэн рүүгээ санаа зовсон нүдээр хараад аав нь түрүүлж ам нээлээ.
- Ѳнѳѳдѳр миний хүүгийн жинхэнэ тѳрсѳн ѳдѳр гэж хэлээд цааш хэлэх үгээ олж ядан ээж рүү нь дүнсийн харахад ээж нь гунигтай инээмсэглэл тодруулан түүнд:
- Сэүнаа, Чамд үнэнийг хэлэх цаг иржээ. Хүү минь, Зѳвѳѳр ойлгодог юм шүү. Бид чамайг ѳргѳж авсан юм хэмээхэд Сэүн ээжийнхээ хэлсэн үгэнд эмзэглэж байгаа юм шиг харагдсангүй.
- Би мэднэ ээ, Ээжээ хэмээв.
Хэлсэн үгэнд нь балмагдаж эсвэл гомдож туних байх гэж таамагласан хүү нь харин ч тайвнаар хүлээж авахад гайхах эцэг, эх хоёр нэг нэгэнтэйгээ хэсэг ширтэлцэв.
- Чамд хэн нэгэн хэлээ юу? гэж түүний аав асуухад Сэүн аавдаа:
- Би... зүгээр л... мэднэ гэчхээд ѳрѳѳ рүүгээ орох гэж яарна. Учир нь Сэүн уйлчих гээд байсан юм.
Аав нь Сэүний гараас зууран зогсоогоод:
- Миний хүү байж бай. Бид чамд нэг зүйл ѳгѳх гэсэн юм гэх ба цааш яван зочны ѳрѳѳнд ороод буйдангийн урд байх сэтгүүлийн ширээнээс нэгэн бор ѳнгѳтэй дугтуй авч ирэн гарт нь атгуулав.
- Ааваа энэ юу юм бэ? хэмээн Сэүн дугтуйг эргүүлж тойруулан харахдаа асуух бол аав нь:
- Энэ тѳрсѳн ээжийн чинь чамд бичсэн захиа байгаа юм гэхэд Сэүн нэг их тоосонгүй.
- За гэчхээд ѳрѳѳндѳѳ оронгуутаа дугтуйг хогийн сав руу чулуудаж орхив. Учир нь Сэүний тѳрсѳн ээж гэх тэр эмэгтэй түүнийг хаяж ѳѳр нэгэнд орхин одсон байж ямар эрхтэй гэж захиа бичиж байгаа юм хэмээн тэр боджээ.
Сэүн хичээлээ хийхээр дэвтрээ нээн ѳдѳр үзсэн зүйлсээ сэргээж харна. Хэдий зуны амралт эхэлсэн ч тэр ѳнгѳрсѳн жил зүрхний хагалгаанд орон улирсан учир хоцорсон хичээлээ нѳхѳхѳѳр чармайж буй нь энэ. Хаалга тогших чимээ гарсны дараа ээж нь орж ирэв. Тэр Сэүнд жимсний шүүс болон зүсэм бялуу авч иржээ.
Энэ эмэгтэй л миний ээж байх эрхтэй нэгэн хэмээн Сэүн бодно.
- Миний хүү, Яаж мэдсэн юм? хэмээн ээж нь түүний нүүр лүү унжих үсийг хойшлуулж ѳгѳнгѳѳ асуухад Сэүн инээмсэглээд:
- Бага ангид та намайг сургууль руу хүргэж ѳгдѳг байснаа санаж байна уу? гэж асуухад ээж нь тийм гэж байгаа шиг нүдээ зѳѳлѳн аниад нээв.
- Нэг ѳдѳр манай найз намайг тантай ямар ч тѳсгүй байгаа талаар хэлсэн юм. Би тэр үед үгүйсгэсэн л дээ. Гэтэл түүнээс хойш би та хоёртой адилгүй гэх үгийг байнга сонсох болсон юм. Итгэхийг хүсэхгүй байсан ч таны ѳрѳѳнѳѳс утас зүү хайж байгаад санаандгүй намайг үрчилж авсан гэрчилгээг олчихсон. Тэгээд л тѳрсѳн хүүхэд тань биш гэдгээ ойлгосон доо хэмээн Сэүнийг хэлэхэд ээж нь түүнийг энгэртээ наан зулай дээр нь үнсээд:
- Ийм зүйлийг мэдсэн миний хүүд хэцүү байсан байхдаа гэж хэлэх хоолой нь зангирсан сонсогдоно.
- Үгүй дээ, Одоо зүгээр гэж тэр ээжийнхээ гараас зѳѳлѳн атгаад ингэж хэлнэ. Тэд удаан тэврэлдсэний дараа ээж нь нулимсаа арчин хүүгийнхээ хацар дээр үнсээд:
- Оройн хоолоо хийе хэмээгээд хаалга руу зүглэв. Хаалгыг нээх гэж байхдаа хогийн саванд орсон дугтуйг олж харлаа.
- Миний хүү гэсээр дугтуйг аван:
- Чи үүнийг хаячхаа юу? гээд ширээн дээр нь аваачиж тавиад:
- Энэ чиний тѳрсѳн ээжийн...
Сэүн дугтуйг ширээн дээр тавьсанд дургүйцэн ээжийнхээ үгийг таслан чанга дуугаар:
- Би уншихгүй ээ, Тэр хүүхэн намайг хаясан байхад би яах гэж...
Энэ удаа ээжийнх нь гар Сэүний хацар дээр буун үгийг нь таслав.
- Юу гэнэ ээ!? Яаж үл тоож чадаж байна аа. Тэр эмэгтэй чиний тѳлѳѳ юу хийснийг мэдэх үү? хэмээн түүний ээж уурлан хашхичихад Сэүн цочин татасхийн "Ээжээ" хэмээн сул дуугаар гарыг нь илэн түүнийг аргадах гэхэд ээж нь ширээн дээрх дугтуйг түүнд ѳгѳѳд:
- Үүнийг заавал унш. Уншихгүй байгаад үзээрэй гэж хатуухан сануулан хүнд хүнд алхан ѳрѳѳнѳѳс нь гарав.
Харин Сэүн ээжийнхээ энэ ширүүн авирт цочирдон хаалга руу хий гѳлрѳх ба дугтуйг задлах эсэх талаараа бодсоор хоцров.
______________________
Credits to Mrs_Grass
All rights reserved
2018Анхааруулга:Уг бичвэр Mrs_Grass-н оюуны өмч тул хуулбарлах, санаа авахыг хатуу хориглоно!!!
YOU ARE READING
♥엄마♥ [дууссан]
Short StoryБодит явдлаас сэдэвлэв. Жаахан гунигтай ч миний сонссон хамгийн сайхан хайрын түүх.