Унтахаасаа өмнө сонсоод унтаарай.
Би ганцаараа тэгж боддог байж магад ч энэ аяыг сонсохоор мод санаанд буудаг.
Эхлэл нь хавар болоод нүцгэн байсан модонд дахин навч дэлгэрч тэр олон навчиндаа мэнд хүргээд л өвөл ганцаардаж байснаа бодож байснаа "одоо би ганцаараа биш ээ" гээд инээмсэглэж байгаа аятай.
Дунд хэсэгт мод маань өнөөх олон навч цэцэгтэйгээ хамт хавар, зун, намрыг туулахдаа сүүдэрт нь бараадан суух аялагчид, наагуур цаагуур нь гүйлдэх муур нохойноос эхлүүлээд хүчтэй салхи, цахилгаантай бороог ч хамтдаа туулан гарч байгаа тухай өгүүлээд байгаа юм шиг санагддаг.
Аяны төгсгөлд буцаад нүцгэрэх мод энэ бүхнээ дурсан, ая ч цаанаа л нэг гунигтай юм шиг болчихдог.
Тэгээд доош унах навч бүхэнд дараа хавар дахин уулзъя гээд төгсөж байгаа мэт санагддаг.Өмнө нь энэ аяыг Twilight киноноос сонсож байсан. Гэхдээ олж чадаагүй. Дараа нь BTS ын MV дээр гарахад нь их л баярлаж байсан даа.
Army нар бол мэдэх байх энэ аяыг.
Гэхдээ миний бичсэн шиг төсөөлөөд сонсоод үзээрэй ххаСайхан амраарай!
VOCÊ ESTÁ LENDO
Playlists
Não FicçãoХүний даван туулсан амьдралыг сонсдог хөгжмөөс нь мэдэж болно гэж хэн ч билээ хэлсэн байдаг. Би яг ч итгэхгүй байгаа ч бүгдээрээ сонсдог дуунуудаа хуваалцацгаая.