2018.05.06 01:30 минут... Япон,Осака. Бүтэн сартай шөнө нэгэн хосууд агаар амьсгалан чанга гэгчин гараа хөтлөлцөөд алхаж байв. Гэтэл гудамжны эсрэг талын айлаас эмэгтэй хүний чанга, нарийхан орилох чимээ хальт сонсогдоод алга болов. Төд удалгүй цагдаа болон түргэн тусламжны машин уг айлын хаалгыг таглаад зогсох нь тэр. 02:00 минут... удалгүй гудамжны эсрэг талын байшингаас эмнэлгийн түргэн тусламжийн орон дээр эрэгтэй хүний гэмээр бадриун гар цагаан даавууны цаанаас унжиж биеийн бусад хэсгийг даавуугаар халхалсан байлаа. Тэр бол ойролцоох мэдээний газрын сурвалжлагч Miwa Sado /Miwa Sado/ гэгч ба тэрээр сониуч, дайчин, хурц шийдэлтэй хүн байсан гэж эсрэг айлын гэрийн эзэгтэй цагдаа нарт мэдүүлэг өгч зогсоно. Гэвч өнөөх хосуудад нас барсан хүн биш гагцхүү хэсэгхэн зуур сонсогдох нарийхан, чанга хоолойтой эмэгтэй яг хаачив?, тэр эмэгтэй аюулгүй эсэх бодол толгойд нь эргэлдэж байлаа.
2018.05.06 10:40 Гэмт хэргийн газарт мөрдөгч болон шинжээчид үзлэг явуулж ойролцоох айлын болон тухайн гэмт хэрэг гарсан айлын хажуугаар хэрэг болох үеэр өнгөрч байсан хүмүүсээс мэдүүлэг авах үйл ажиллагаа ид үедээ өрнөж байлаа. Уг хэргийг дааж авсан мөрдөгч бол Какужи Инагава (稲川 角二), прокуророор Osaka хотын гэмт хэрэгтнүүд дунд хуульгүй бурхан гэдэг хочоороо алдартай Харукичи Ямагүчи (山口 春吉) томилогдсон байлаа. Хэргийн газар 2 давхар хувийн амьны орон сууц ба хэрэг тухайн байшингийн 2 давхарт Мива Садогийн/Хохирогч/ ажлын өрөөнд болсон аж. Хэргийг шалгахаар шинжээчид гутлын мөр, хурууны хээ, цусны толбо, хумсны хэлтэрхий, хохирогчийн биед гэмтэл хэрхэн үзүүлсэн эсэхийг нэг бүргүй шалгаж байв. Цонхон дээр цусны багахан хэсэг цацарсан байсан ба түүнийг шинжилж байх үед цонхны цаана хэргийн прокурор Харукичи Ямагүчи 2016 оны хар өнгийн Тоёота Авалон Сэдан/Toyota Avalon Sedan/ машинаас хар өнгийн хослолтой, амандаа асаагаагүй тамхи зуун хөмсгөө зангидан гарч ирэв. Хэргийн газрыг сонирхон маш олон хүмүүс цугласан ба анхаарал хэргийн газарт байсан бол харин төрийн албанд ажилдаг прокурор хэрхэн баян болсон тухай бодол агуулан бүх хүний анхаарал прокурорт тусна.....
YOU ARE READING
Shinto #1
Mystery / Thriller2018.05.06 10:40 Гэмт хэргийн газарт мөрдөгч болон шинжээчид үзлэг явуулж ойролцоох айлын болон тухайн гэмт хэрэг гарсан айлын хажуугаар хэрэг болох үеэр өнгөрч байсан хүмүүсээс мэдүүлэг авах үйл ажиллагаа ид үедээ өрнөж байлаа.....